Улс төр

May, 2016

  • 27 May

    МАН-аас 16 эмэгтэй нэр дэвшинэ гэлээ

    МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хурлын үйл явц хаалттай болж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл алга байна. Ямартаа ч түрүүхэн эхэлсэн Бага хурал дээр намын дарга М.Энхболд илтгэл тавьсан юм. Тэгвэл МАН-ынхан энэ удаагийн сонгуульд нийт 16 эмэгтэйг нэр дэвшүүлэхээр тохироод байгаа ажээ. Одоогоор УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүргээс, дэд асан Ж.Цолмон Хөвсгөл аймгаас …

  • 27 May

    Шуурхай: МАН-ын Бага хурал завсарлалаа

    МАН-ын Бага хурал түр завсарлалаа. Бага хурлаар УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж дуусаад буй талаар эх сурвалж мэдээлж байна. Бага чуулганаар хэнийг хаана нэр дэвшүүлэх тухай бүрэн тохирох юм байна. Хэдхэн хоромын дараа намын дарга М.Энхболд мэдээлэл хийнэ гэлээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлнэ. Х.Баяраа

  • 27 May

    МАХН-ын өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээж авсангүй

    Өчигдөр МАХН-аас Н.Энхбаяр тэргүүтэй гишүүд “нойтон” өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас МАХН-ыг өлсгөлөн зарлахыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрээр энэ асуудлаар дэд дарга Э.Эрдэнэжамьянд албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт “Жагсаал цуглаан хийх хүсэлтийг хүлээн авах боломжгүй төдийгүй өнөөдөр  “Гэр бүлийн өдөр” өдөрлөгийг зохион байгуулна” гэжээ.

  • 27 May

    “Даяар Монгол”-той хамтрах болсон АН-ынхны ухаан санаа эрүүл үү???

    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн анхаарлын төвд байдаг, этгээд сонин имиджтэй “Даяар Монгол”-ынхон нэртэй нөхдүүдээс цэрвэх хүмүүс олон. Хачирхалтай нь “Даяар Монгол” хөдөлгөөн Хөдөлмөрийн яамтай хамтран “Монгол хүн Монголын ирээдүй” гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлжээ.Гарьдхүүгийн Баярсайханы толгойлдог Хөдөлмөрийн яам бол Монгол Улсын төр захиргааны байгууллага. Гэтэл хамтарч байгаа этгээд нь “Даяар Монгол” хөдөлгөөн байдаг. Үүн дээр л асуудал үүсч байгаа юм. …

  • 27 May

    Нэр дэвшигчдийн гэрийн даалгавар

    Одоо намаас нэр дэвшигчдийн хувьд хамгийн том даалгавар бол анхан шатандаа дэмжигдэх. Энэ даалгавар дээрээ бүдэрсэн улс төрчидийн нэр сон сошиалаар гарч эхэллээ.Цөөнгүй танил улс төрчид энэ даалгавар дээрээ бүдэрсэн байна. Анхан шатны түвшинд намын байгууллагууд бол нэлээн ардчилалтай буюу тойрог хүнээ сайн мэдэх тул босго өндөртэй. Тэнэж яваад нэр дэвшчихгүй нь тодорхой. АН-аас нэр дэвших мандатаа олж авсан бидний …

  • 27 May

    Тойрогтоо “гологдсон” эрхэм нэрээ солиод, “бууриа сэлгэв”

    Энэ сонгуулийн сургаар “хэвлэлийн баатар” болоод байгаа хүн бол Д.Батбаяр. “Холуур явсан гайг өөртөө дуудаж”, түүгээрээ сөрөг дүрийн баатар болж хувирчихаад байгаа хүн л дээ. Панамын бүсэд бүртгэлтэй оффшор данснууд ил болох дуулианаар Д.Батбаярын нэр дээр бүртгэлтэй хэд хэдэн данс илэрсэн юм. Мань хүн үүнийгээ ч зөвшөөрч “надад сумо барилдаж байх үед цалингаа авдаг таван данс байсан. Зарим нь одоо ч …

  • 27 May

    МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүллээ

    Нийслэл,  орон нутгийн сонгуулийн хороод МАН-ын нэр дэвшигчийг бүртгээгүй гэх гомдол гарч байгаа юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо хуульд заасны дагуу тавдугаар сарын 17-ны өдөрт багтаан нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдсэн тогтоол гаргах учиртай. Гэтэл сонгуулийн хорооноос тогтоол гаргасан эсэхээ нууцалж,  хуулийн хугацааг хэтрүүлэн тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгджээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг мушгин гуйвуулж, асуудалд улс төрийн өнгө …

  • 27 May

    Өнөөдөр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан өлсгөлөн зарлана

    МАХН-ын 76 нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордоны урд өлсгөлөн зарлана. Сонирхолтой нь уг өлсгөлөнд Засгийн газрын аппаратад ажиллаж буй МАХН-ын хүмүүс болон Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд ч мөн оролцох юм байна. Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна.  Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа …

  • 27 May

    Нэр дэвшигчид цахим хэлбэрээр сурталчилгаагаа  “хязгааргүй”  явуулах боломжтой  

    Удахгүй болох  УИХ-ын болон Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан өнгөрсөн  оны 12 сард УИХ-аас сонгуулийн тухай хуулийг яаран сандран батласан байдаг. Эл хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  харьцангуй  цензурдсан, шинэ нэр дэвшигчдийг  нэлээд “боомилсон” шинжтэй болсныг ажиглагчид хэлдэг. Ялангуяа сонгуульд  шинээр нэр дэвшиж байгаа  кандидатуудад зөвхөн сонгуулийн сурталчилгааны 18 хоногт л багтааж өөрийгөө таниулах боломжийг Сонгуулийн хуулиар олгосон бөгөөд тэднийг  сонгуулийн …

  • 26 May

    Засгийн газар 1996-2000 оны түүхийг давтлаа

    АН эрх барьсан дөрвөн жилд /2012-2016/ хоёр Засгийн газрын нүүр үзлээ. Намаа үнэмлэхүй ялуулж чадаагүй ч эрх барих боломж олгох хэмжээний удирдсан Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Тодруулбал, АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ес” эвслээс бүрдсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ эмхлэн байгуулагдаж байсан билээ.  Гэсэн хэдий ч түүний Засгийн газар хоёр жилийн дараа огцорсон юм. Улмаар Н.Алтанхуягийн Засгийн газар …

  • 26 May

    Зи дарга Чингэлтэй, Баянзүрхэд гал тавьлаа

    М.Сономпил, Д.Батцогт нарын араас С.Дэмбэрэл АН-аар овоглох болов. ИЗНН-аас УИХ-д суудаг хоёр төлөөллийн нэг болох С.Дэмбэрэл намын гишүүн Ч.Базар, Р.Булгамаа нарын хамт АН-д элсч, намын дарга З.Энхболдоос гишүүний үнэмлэхээ авсан нь ойрын өдрүүдийн онцлох үйл явдлаар нэрлэгдэж байна. Н.Энхбаяраас өрх тусгаарлаж, МАХН-аас МАН-д гишүүнчлэлээ сэргээсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг урваач шарваачаар нь дуудаж байсан АН-ынхан нам нам дамжиж явсаар ,Иргэний Хөдөлгөөн, …

  • 26 May

    Өөрийн үйлийг хянаагүй байж төрд яаж “гарах вэ” зарим нэр дэвшигчид

    Манай нийгэмд нийтийн цахим хуудаснаа олон дагагчтай л бол “Улс төрч” болж болно гэсэн буруу ухагдахуун байгаад байх шиг. Үнэндээ тэгвэл энэ буруу. Улс төрч гэж хэн бэ? гэсэн ойлголт гарч ирнэ. Улс төрч гэж …. хэлнэ гэсэн яг таг тодорхойлолт байхгүй. Манайд бол ард түмний сонголтоор тэдний итгэл найдвар болон улс нийгмийн төдийгүй ард түмний амьдралын элч болон сонгогдсон …

  • 26 May

    Өвөрхангайн АН-ынхан З.Энхболдын тохироог үгүйсгэж Н.Батцэрэг хоосон үлдлээ

    Намууд хуулийн хугацаандаа багтааж УИХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулахаар эрчимтэй ажиллаж байна. Одоогоор АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд тойргийн хороод нь хурлаа хийж нэр дэвшигчдээ зарлаад байгаа юм. Тэгвэл өчигдөр Өвөрхангай аймгийн тойргийн хороо хуралдаж “Нутгийн буянт” ХХК-ийн захирал Л.Бат-Орших, “Масс медиа” группын захирал Ч.Даваабаяр, АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг нарыг нэр дэвшүүлэхээр урдчилсан байдлаар тохирлоо. Одоо …

  • 26 May

    Есдүгээр сарын 1-нээс “Эрүүгийн тухай хууль” мөрдөгдөж эхлэх үү?

    УИХ-ын чуулган тавдугаар сарын 30,31-нд хуралдаад завсарлуулахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа баталж амжилгүй зургадугаар сарын 23-ныг хүртэл чуулган завсарлага авсан. Энэ завсарлага нь олон хууль зөрчсөн үйлдэл буюу  “Хаврын чуулган үүргээ гүйцэтгэж чадалгүй завсарлалаа”  гэж МАН үзэж байгаа юм. Ийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан нар УИХ-ын чуулганы …

  • 26 May

    АН-ын залуучууд өвчиндөө шаналж буй эх үрсийн зовлонгоор улс төр хийж эхэлсэн үү

    Ойрын өдрүүдэд “Улаанбурхан УЛААНУУДЫН эсрэг дархлаажуулалтандаа хамрагдцагаая”, “Залуусаа УЛААНУУДЫН эсрэг хамтдаа” гэх уриатай бичлэгийг фэйсбүүк, твиттерээр өдөр шөнөгүй “нүдэж” байна. Ардчилсан намын Ардчилсан Залуучуудын Холбооноос бэлтгэсэн дээрх PR бичлэгийг өнгөц харахад сүүлийн үед нийгмийг айдаст автуулаад буй улаанбурхан өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байгаа мэт юм. Харин лавшруулан анзаарвал улаанбурхан өвчний эсрэг хамтдаа тэмцэж буй мэт боловч давхар хавчуулагдаж хэлэгдээд …