Улс төр

August, 2015

  • 21 August

    Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон улсын Нагасаки их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Исао Шимокава, Нагасаки их сургуулийн эмнэлэгийн орлогч захирал Такао Аюусе нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга …

  • 21 August

    Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын 10 гишүүн дэмжихээ илэрхийллээ

    УИХ-ын чуулганаар энэ сарын 11-нд Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж, батлаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавиад байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын арван гишүүн дэмжихээ илэрхийлжээ. Eagle.mn

  • 21 August

    Юу болоод өнгөрвөө буюу Засгийн газрын “ирээдүй”

    Засгийн газарт 6 сайдыг шинээр томилох асуудал нэг хэсэгтээ гацаанд оров.  МАН-ын 6 сайдыг Засгаас хөөгөөд  “Шударга ёс” эвсэлтэй  ойлголцоод  засгаа байгуулаад хамтраад цааш явчихна гэж бодсон АН, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  тохиролцоонд Ерөнхийлөгч “саад” болов.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын ойн баярын хурлын индэр дээрээс маш чангаар “авлигачийг суллуулахгүй” гэж өндөр дуугаар “хашгирлаа”. Тэрбээр үүнийгээ хэд хоногийн дараа ёсчлон Өршөөлийн хуульд …

  • 20 August

    Сайд нарын нэрсийг яаралтай өргөн мэдүүлэхийг үүрэг болгожээ

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдсан. Хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, бусад намуудтай зөвшилцөж, цаашид засаг төрийн ажил тогтвортой ажиллах тал дээр анхаарч, сайд нарын квот тохиролцох эрхийг намын даргадаа өгсөн байна. Харин АН-аас нэр дэвших сайдуудын нэрсийг Ерөнхий сайд шийдэж, өргөн барихаар болжээ. Энэ хүрээнд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын …

  • 20 August

    УИХ-ын гишүүд Лондон хотын санхүүгийн төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар өнөөдөр /2015.08.20/ Лондон хотын санхүүгийн төв /City of London/-ийн Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Батхүү ноён Сэр Пол Жаджыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Лондон хотын санхүүгийн төв нь Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран ажиллаж ирснийг дурдлаа. Мөн тэрээр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа …

  • 20 August

    Н.Энхбаяр Солонгос яваагүй, хөдөөг зориогүй

    МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр Солонгос буцсан эс бөгөөс улс төрөөс түр хөндийрч хөдөө амрахаар явсан гэх шуум дэгдсэн билээ. Эл яриа ялангуяа улс төрийн хүрээнд тархаж эхэлсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгос ч яваагүй, хөдөөг ч зориогүй бөгөөд нийслэл Улаанбаатар хотод байгаа аж. Түүнийг ирэхээр Монголын улс төрд “бужигнаан” ордог хэвээр. Юутай ч эрхэм Ерөнхийлөгч асан …

  • 20 August

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.08.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Улсын Их Хурал 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд болон 08 дугаар сарын 03-14-ний өдөр хуралдсан ээлжит бус чуулганы үеэр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд чухал ач холбогдолтой хуулиудыг баталсан болохыг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хаврын ээлжит чуулганы хугацаанд Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүний …

  • 20 August

    Н.Энхбаяр Сөүл рүү буцсан уу? хөдөө явсан уу?

    Өчигдөр  15.00 цагийн үеэс эхлэн Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр маш хурдан шийд гарган,  гэнэт Солонгосын нийслэл Сөүл хот руу  буцсан тухай цуурхал  улс төрийн хүрээнд тархаж эхлэв. Тэр бүү хэл өчигдөр шөнө явсан гэх буюу өнөө орой нисэх гэж байгаа гэх мэтчилэн зарим нэг нь  барим тавим өгүүлж байлаа.  Н.Энхбаяр яг хэзээ Монгол улсын …

  • 20 August

    Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөл болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөрийн төлөөллийг өнөөдөр /2015.08.20/ хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, парламентын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар ажилтнуудаа …

  • 18 August

    Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ

    Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот …

  • 18 August

    Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд

    Концессын жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгох, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах үүднээс өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барих …

  • 18 August

    Д.Цогтбаатар: Манай 30 хувийн урьдчилгаа Америкийн иргэнд ч ихдэхээр байсан

    Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа. -МАН-ын зургаан сайд засагт найман сарын хугацаатай байлаа. Тэднээс салбартаа үр дүнтэй ажилласан нь таныг гэж хүмүүс дүгнэж байгаа? -Бид хамтдаа бие биенээ дэмжиж зүтгэсэн болохоор бас тодорхой үр дүн гарсан байх. Мөн барилгын салбарынхны хичээл зүтгэл бол энэ айлыг хөдөлгөж байдаг дотоод хөдөлгүүр. Барилгын салбарын хувьд би шинэ хүн байсан нь нууц …

  • 17 August

    Зам тээврийн салбарыг эзэгнэх сүүлчийн найдвар нь Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нар байсанд Х.Баттулгад эмгэнэл илэрхийлье

    Яагаад ч юм бэ, урьд хожид тэгтлээ сүртэй тэмдэглэж байгаагүй Прокурорын байгууллагын ойн баярт Төрийн тэргүүн оролцож үг хэллээ. Түүний тойруулж голдуу хэлсэн үгийн гол “бай”-г Н.Энхбаяр гэж олон нийт ойлгосон бололтой. Гэвч Засгийн газрын “нөхөөсний” зургаан сайдын суудлын төлөө ямар гээчийн бохир үйл явц өрнөж байгааг тэрбээр хатуухан хэлээд авсан. Ялангуяа Ерөнхий сайд руу мессеж бичин дарамталдаг, хэнд аль салбарыг өгөхийг заадаг, тулган …

  • 17 August

    Сонгууль – 2012 /зурагт самбарын фото/

    Улс төрчдийн дунд сонгуулийн  уур амьсгал хэдийнэ “оржээ”. Тэд  удахгүй өчнөөн сайн сайхан  популист амлалтуудаа өгч эхлэнэ. Тэгвэл өмнөх сонгуулиар  тэдний хэлж амлаж байсныг сануулах үүднээс  тухайн үед нэр дэвшихдээ  гаргаж байсан самбарын зургийг та бүхэндээ хүргэе. Эдгээр самбарт нэр зургаа гарагж байсан эрхэмүүдийн нэлээдгүй нь өдгөө төр түшилцэж байгаа. Магадгүй  тэд нар өмнө нь юу ярьж байснаа мартсан байх эсвэл …