Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадари өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Акош Мадарийг хүлээн авч уулзсан юм. Энэ онд 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдаад тэрээр өнгөрсөн оны намар Унгар Улсад амжилттай айлчилсан …
Улс төр
May, 2015
-
26 May
Монгол Улсын Ерөнхийлөгч Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйна Хайд энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МСК-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд нар хоёр дахь компакт гэрээний онцлог, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс нь АНУ-ын МСК-тай хоёр …
-
26 May
Л.Эрдэнэчимэг: Агаарын бохирдлын асуудлаар гишүүдийн санал шийдэлд тулгуурлан хэлэлцүүлэг хийнэ
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2015.05.26/ үдээс өмнө хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонслоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг удирдан явуулав. Монгол Улсын Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал …
-
26 May
О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.05.26/ Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тус байнгын хороонд зөвхөн энэ онд гэхэд 199 өргөдөл ирснээс дийлэнх нь хэлмэгдэсдийн ар гэр, үр хүүхдүүдээс нь хаягладаг болохыг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлээд “Өнгөрсөн гурван жилтэй харьцуулбал энэ онд Өргөдлийн байнгын хороо харьцангүй их өргөдөл хүлээн …
-
26 May
Монгол Улсын Ерөнхийлөгч Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйна Хайд энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МСК-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд нар хоёр дахь компакт гэрээний онцлог, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс нь АНУ-ын МСК-тай хоёр …
-
26 May
Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа. 2014 оны 12-р сард МСК-ийн Захирлуудын зөвлөл Монгол улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгосон юм. Монгол Улсын Засгийн газар МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх төслүүдийг хариуцах ажлын хэсэг болон компакт гэрээг боловсруулах ажлыг зохион …
-
26 May
Арабын нэгдсэн Эмират улс, Австрали улсууд манай улсад Элчин сайдын яамаа байгуулах хүсэлтээ ирүүлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд холбогдох компаниуд гарын үсэг зурсан. Энэ үйл явдал манай улсын гадаад нэр хүндэд эергээр нөлөөлж, зарим улс орон Элчин сайдын яамаа харилцан байгуулах санал тавьж эхэллээ. Тус төлөвлөгөөг үзэглэсний маргааш буюу энэ сарын 19-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-ын дэд …
-
26 May
Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг шинэчилнэ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа буюу гамшгийн эрсдэлийн бууруулах, урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, зохицуулахтай холбогдон …
-
26 May
Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүнэ
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг нэмлээ. Энэ төслийн хүрээнд 220 кВ-ын 2 хэлхээт 72,3 км цахилгаан дамжуулах шугам, төслийн талбар дахь 110/10 кВ-ын түр дэд станц, Эрдэнэт дэд станцын 110 кВ хүчдэлийн түвшин талын нэг гаргалгааны өргөтгөл, Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбар хүртлэх 73,9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр …
-
26 May
АН-ын зодоон эхэллээ
“АТГ-ынхан Дэнзэнг эхнэр хүүхдийг нь орилуулан байж баривчлав”, “Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж согтуу байсан учир АТГ-т үнэмлэхээ орхиод зугтлаа”, “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хаан жимс” компанийн Улаанбаатар дахь албан тасалгаанд АТГ нэгжлэг хийлээ” … Үнэн хэрэгтээ хүргэн Дэнзэн, түүнийг баривчилсан АТГ-ыг, “согтуу” өмгөөлөгчийг ч анхаарах хэрэггүй юм. Хэргийн учир эдэнд байгаа юм биш. АН-ын шинэ хуучин удирдлагуудын “зодоон” үүгээр эхэлж байгаа хэрэг …
-
26 May
Сонгуулийн музей байгуулъя
Гудамжинд зогсох арван хүнээс та “хүн шиг амьдарч” чадаж байна уу гэхэд ес нь үгүй гэлээ. Үлдсэн нэг нь хариулсангүй, шууд зодох гэж дайрав… Нам солиод улс хөгжихгүй гэдгийг Ардчилсан нам тараа таниулан байж нотоллоо. Зарлах дайсангүй болсон эрх баригчид ирэх сонгуульд популистуудын эсрэг уриатайгаар оролцохоор шийдэв бололтой. Өнөө цагт үнэнийг хэлдэг хүн цөөрөөгүй, харин үнэнийг сонсож чаддаг хүн цөөрсөн …
-
26 May
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Токио хотноо болсон “Азийн ирээдүй” форумд оролцон илтгэл тавилаа. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд …
-
25 May
УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө
УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө. Тэрээр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн талаар “International New York Times” сонины сэтгүүлч Л.Даниель болон П.Лаура нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. “International New York Times” сонин нь дэлхийн 160 гаруй орны уншигчдад хүрдэг бөгөөд Европ, Ази, Ойрхи Дорнодын уншигчид ихэвчлэн захиалдаг байна. Энэхүү сонины …
-
25 May
Л.Гүндалайн үүсгэн байгуулсан “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг бүртгэхээс татгалзав
“Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт …
-
25 May
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав
Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хоёр орны хамтын ажиллагаа бүхий л түвшинд өргөжин хөгжиж байгаа нь хоёр улсын парламент хоорондын идэвхитэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл