Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардлага хүргүүлжээ. Тэрбээр Ч.Сайханбилэг сайдад илгээсэн шаардлагандаа “Шинээр байгуулагдсан Засгийн газар Төрийн албан хаагчдын олноор цомхотгож, халж эхэллээ. Төрийн албан хаагчид намуудын наймаанд өртөх учиргүй” хэмээн онцолжээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улс төр
January, 2015
-
30 January
УИХ дах бие даагч гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ
УИХ дахь бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, С,Ганбаатар, Ц.Даваасүрэн нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ. Тэд шаардлагадаа улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед хямралыг давахын тулд хөрөнгө төсвийн үрэлгэн байдлаас татгалзах, улс орныхоо эрдэмтэн мэргэдийн нөөц боломжийг хямралаас гаргахад зориулахыг анхааруулсан байна. Бие даагч гишүүдийн гаргасан шаардлагын албан бичгийг хүргэе. А.Тамир
-
29 January
Үндсэн 7 төрлийн сонсгол явуулахаар төсөлд тусгажээ
Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Цог нар тус тус танилцууллаа. Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналт тавих зэрэг чиг үүргийн хүрээнд төдийгүй хуулиар эрх шилжүүлсний үндсэн дээр хууль …
-
29 January
Аж үйлдвэрийн сайдад Ерөнхийлөгчийн зарлиг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ. Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр 12.00 цагт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулан өгөв. Зарлиг гардуулах үйл ажиллагаа Аж үйлдвэрийн яаманд боллоо.
-
29 January
Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан яам, агентлагийн удирдлагуудад үүрэг өглөө
Яам, агентлагуудын удирдлагатай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, үг хэллээ. Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан нэгтгэн зохион байгуулагдсан байгууллагын дүрэм, бүтэц, төсөв, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг шинэчлэн батлаж хэрэгжүүлэх, Үндэсний зөвлөл, Хороо, Засгийн газрын тусгай сангийн ажлын албыг харъяалах төсвийн ерөнхийлөн захирагчдад нь шилжүүлэх замаар …
-
29 January
“Борвины баас нь арилаагүй бяцхан Г.Дэнзэн”-гээс салмаар байна
Г.Дэнзэн гэгч дэрчийсэн нөхөр гэнэтхэн л Монголын төрд цойлж гарч ирээд хэсэг бужигнуулаад намжсан. Хэнд ч танигдаагүй тэрбээр гэнэтхэн л сонгуулийн дараа ЗГ-ын гал тогоог ахалж яваад авлигын хэрэг сэдрэнгүүт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Хэрэглээний математикч мэргэжилтэй тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, МУИС, Математик компьютерийн сургуульд багш, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд референт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар …
-
29 January
8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ. Төслийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулав. Монгол Улс НҮБ-ын гишүүн-Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд …
-
29 January
Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Зарлигт Монгол Улсын эдийн загийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын …
-
29 January
УИХ-аар өнөөдөр хэлэлцэх асуудал
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 08.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 …
-
29 January
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцлөө
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.01.29.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нар танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард …
-
29 January
Эдийн засгийн зөвлөл байгууллаа
Ерөнхий сайдын захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж, өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ Эдийн засгийн зөвлөлийн үйл ажиллагаа нь макро эдийн засгийг тогтворжуулах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мега болон дэд бүтцийн …
-
29 January
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол АНУ-аас МУ-д суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл хоёр улс байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн арвин баялаг туршлагатайг хэллээ. АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Монголд хэрэгждэг Мянганы сорилтын сангийн хоёр дахь хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих гэж байгаа. Тус сангаас …
-
29 January
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-д өгсөн ярилцлага /бүрэн эхээрээ/
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэгт өгсөн ярилцлага (2015-01-28) МҮОНТ-ийн “Цаг үе-үзэл бодол” шууд ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг уригдсан. Ярилцлагын зар яваад бүтэн өдөр болсон. Ерөнхий сайд болсноосоо хойш хэвлэлд нэг ч ярилцлага өгөөгүй байсан учир нэлээд хүлээлт үүсчээ. Манай редакци руу олон хүн утастлаа. Би ч бас …
-
29 January
1515 1111 тусгай дугаарт иргэдийн саналыг хүлээн авна
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Энэхүү ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан …
-
28 January
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.01.29/ нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэлснээр Улсын Их Хурлын дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцуулж батлав. Хуралдааны эхэнд Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан. Монгол Улсын хувьд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл