Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Амарсайханы талаар хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах болсон.Тэрээр НИТХ-ын даргад нэр дэвшиж байгаа билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа. -НИТХ-ын даргыг өнгөрсөн даваа гаригт тодруулах ёстой байлаа.Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, асуудлыг шийдсэнгүй. МАН-ын бүлэг яагаад шинэ даргын асуудал дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байна вэ? -НИТХ дахь МАН-ын бүлэг дотоод асуудлаа хэлэлцэж, тодорхой байр сууриа нэгтгэж, …
Өглөөний зочин
October, 2017
-
4 October
С.Эрдэнэбат:Шинэ Засгийн газар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой
МҮЭ-ийн холбоо Засгийн газартай хамтын маргаан үүсгэж шаардлагатай тохиолдолд ажил хаялт хийхээ мэдэгдээд байсан тэгвэл хамтын маргааны явц 2018 оны төсөвт яаж тусгахаар байгаа талаар тодруулгыг МҮЭХолбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас авлаа. -Улс орны эдийн засаг төсөв санхүү хэцүү байгаа энэ үед цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг багш нараас эхлэн одоо бусад төрийн албан хаагч шил даран тавьж эхлээд байна боломж ямар …
-
3 October
Б.Тамир: “Зүрхний хилэн” киног Өмнөд Монголд гаргавал тэд шууд босоод ирнэ
“Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамиртай ярилцлаа. -Хүлээлт үүсгээд байсан “Зүрхний хилэн” уран сайхны кино нээлтээ хийлээ. Үзэгчид ч ам сайтай байна. Ер нь найруулагчийн хувьд энэ киногоороо юуг өгүүлэхийг зорьсон юм бэ? -Яахав энэ цаг үе нь өөрөө хилэнтэй байгаад байна л даа. Тэгэхээр энэ үед амьдарч байгаа хүмүүсийн дотор нуугдсан тэр л хүслийг энэ киногоороо дамжуулан гаргахыг хүссэн. Энэ …
-
2 October
Д.Солонго:”Надтай хамт өглөөг угтаач” дуу маань төсөөлж байгаагүй их амжилт дагуулсан
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Гурван охин” хамтлагийн ахлагч, дуучин Д.Солонготой ярилцлаа. -“Гурван охин” хамтлаг шинэ уран бүтээл арвинтай байгаа. Саяхан тоглолтоо ч хийгээд амжсан байх аа. -Манай хамтлагаар болон надаар ч сонин ихтэй байгаа шүү. Учир нь “Гурван охин” хамтлагийн хувьд энэ жил зүгээр суусангүй. Тиймдээ ч уран бүтээлийн олз омог чамгүй ихтэй байлаа. Бид “Хэмнэл зүрх” нэртэй шинэ …
September, 2017
-
29 September
Л.Баярмаа:Зүрх өвдсөн үед дур мэдэн долоолгоны ханд, валидол хэрэглэх нь буруу
“Дэлхийн зүрхний өдөр”-ийг тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр Улсын III төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн сувилагч Л.Баярмаагаас тодрууллаа. -Хэдэн жилийн өмнө манайхан зүрх судасны өвчинг ахмад настай хүний өвчин мэтээр ойлгож явсан. Харин сүүлийн үед энэ өвчин залуужиж хөдөлмөрийн насныхны дунд ихсэх хандлагатай болсон. Энэ өвчин залуужаад байгаагийн гол шалтгаан нь …
-
29 September
Судлаач Д.Баярхүү: Нам төвтэй төр, нам дагасан “хүн сүрэг” улс орныг хөлдөө чиржээ
Судлаач, нийтлэлч Олхонууд Д.Баярхүүгийн gogo.mn сайтын сэтгүүлч О.Ариунбилэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. – Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэсэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрсөн. Харин Та зөвшөөрөх үү? -Зөвшөөрнө. – Засаглалын хямрал нь яаж илрээд байх юм? -Энэ бол Засгийн газар огцрох төдий асуудал биш. Социализмын үед байсан МАХН гэх ганц намын хязгааргүй засаглалын загвар өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Үүний улмаас төрийн …
-
27 September
Ц.Чойжил: Онгодтой болгон бөө болох боломжгүй
Зургаан үеийн Халх удмын зайран Ц.Чойжилтой ярилцлаа. – Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу, хэдэн жил бөөлж байна вэ? Та ураг удмын онгод сахиустай юу гэдгээс яриагаа эхлэе? – Намайг Цогтбаатарын Чойжил гэдэг. Өвөрхангай аймгийн уугуул. Бид Буужий удган гэж халхын том удганы үр удам. Буужий удганы хүү болох Зундуй гэх зайран байсан гэдэг. Их хэлмэгдэлтийн үед эсэргүүцэн тэмцэж байсан, …
-
27 September
С.Жавхлан:Би Монголын их хэрүүлчдийн хар гэрт сууж байна
УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа. –Улс төр тойрсон дуулиан Засгийн газрыг огцруулснаар эхэлж дараагийн шинэ Засгийн газар хэрхэн байгуулагдах бол гэдгээр үргэлжилж байна. Таны хувьд чуулганы хуралдаан дээр 10 хоногийн дотор дараагийн Засгийн газраа байгуулах ёстой гэсэн байсан. Тэр хугацаа өнгөрчихсөн үү. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд яалт ч үгүй Засгийн газраа яаралтай байгуулах шаардлагатай байгаа. Таны байр суурь ямар байгаа бол? -Энэ …
-
26 September
Р.Булгамаа: Хянан шалгах хороо гэгч “хадны мангаа” шиг байгууллага байгуулах нь
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд яригдаж буй Ерөнхийлөгчийн эрх хэмжээг бууруулах, УИХ-ын дэргэд хяналтын байгууллага байгуулах зэрэг анхаарал татсан, цаг үеийн асуудлаар хуульч, судлаач Р.Булгамаатай ярилцлаа. -МУИС-ийн Эрдмийн их сургуулиас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эрдэмтэн судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эрс эсэргүүцсэн гэсэн. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов? –Аливаа хууль, эрхзүйн …
-
26 September
Б.Жагар: Анхнаасаа оймс шидэх зорилгогүй байсан
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан өнгөрсөн баасан гаригт/2017.09.22/ нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордны 14 давхрын Хурлын танхимд болж өндөрлөсөн. Тус хурлаар НИТХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж, МАН-ын төлөөлөгчид тав хоногийн завсарлага аваад байгаа билээ. Энэ үеэр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн хүн нь …
-
25 September
П.Нарантуяа: Налайх дүүрэгт малчдын зөвлөгөөн зохион байгуулагдана
Налайх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяатай ярилцлаа. -Малчдын анхдугаар уулзалт зөвлөгөөнийг яагаад зохион байгуулахаар болов? -2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр манай дүүрэгт 55804 мал тоологдсон. Үүнээс адуу 6803, үхэр 12366, тэмээ 22, хонь 21765, ямаа 14848 тоологдсон байна. Энэ нь өмнөх оноос 6,9 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Мөн малтай өрх 811 байгаа бол малчин өрх …
-
23 September
С.Амарсайхан: НИТХ бол нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой байгууллага юм
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан болж Ц.Сандуйг 81.82 хувийн саналаар албан тушаалаас нь чөлөөллөө. Үүний дараа НИТХ-ын даргад нэр дэвшигчдийг тодруулсан юм. МАН-ын бүлгээс Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан Г.Төмөрбаатар нарыг дэвшүүлсэн. Гэвч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар Д.Баярсайхан үлдсэн юм. Харин хурлын танхимаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханг нэр дэвшүүлсэн юм. Ингээд С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын дунд санал хураав. Гэвч санал тэнцсэн учраас …
-
21 September
Д.Тогтохсүрэн:Хотын фракцынхан бага хор найруулаарай
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газрыг огцруулах нь зөв гэж та гарын үсэг зурсан. Яагаад гарын үсэг зурах болсон юм бэ? -Засгийн газар бол ард түмний санал бодлын толь байх ёстой. Ард түмний дунд Засгийн газрын нэр хүнд унавал тухайн үед нь засч, залруулах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар МАН ялагдал хүлээсний том шалтгааны нэг нь …
-
19 September
О.Тэмүүжин:Манай продакшны дараагийн мөрөөдөл драмын жүжигт хүч сорих
“Эмоци” продакшны жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Тэмүүжинтэй ярилцлаа. -Энэ удаагийн “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны кино урьд, урьдынхаасаа юугаараа өвөрмөц байх вэ? -“Гурван найз” олон ангит киногоор эхэлж байсан л даа. Харин дараа нь “Гурван найз яасан байх нь уу” хэмээх нэг ангит уран сайхны кино хийсэн. Энэ удаад бол “Гурван найз эргэж ирсэн нь” …
-
18 September
Г.Сүндэрмаа:Дэлхийд 20 жил оршин тогтносон эмэгтэйчүүдийн хамтлаг байдаггүй юм билээ
“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа. -Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог их үү? -Манай Б.Чинбатын тоглолт тун удахгүй болох гэж байгаа. Тэрээр таван жилийн өмнө хоёр ч том тоглолтоо хийж, үзэгч түмэндээ уран бүтээлээ тайлагнасан. Түүнээс хойш тоглолт хийгээгүй байсан юм. Ямартай ч одоогоор энэхүү тоглолтын бэлтгэлтэй байна даа. Мөн түүний хажуугаар охид, бүсгүйчүүддээ сошиалаар дамжуулж дасгал хөдөлгөөн, эрүүл зөв …