Фото мэдээ

March, 2018

  • 30 March

    Хөвсгөр Бобон мануухай хийжээ

    Хятадын Хэнань мужийн шар цэцгийн талбайд хөвсгөр Боб, бар, үхэр болон бүрээ үлээж буй хүний дүрстэй мануухайнууд хийжээ.    

  • 29 March

    Савхаар идэж болдог зайрмаг

    Америкийн Нью-Йорк хотын 145-р өргөн чөлөөнд нэгэн өвөрмөц кафе бий. Энд Итали Gelarto(зайрмаг)-ны технологийг ашиглаж бэлтгэсэн зайрмагийг Японы уламжлалт хоол болох сүшиний хэлбэртэй гаргаж худалдаалдаг бөгөөд нээгдээд удаагүй. Кафены эзэн Лука Грасси зун болоход хүмүүс олноороо үйлчлүүлнэ гэж төлөвлөсөн. Олны сонирхлыг татаж байгаа эдгээр зайрмагийг савхаар идэж болох аж. Тус газрын хамт олон одоогоор 46 өөр төрлийн амттай сүшин зайрмаг хийж …

  • 29 March

    Дональд Трампын гэр бүлийн олонд дэлгэгдээгүй ховор зургууд

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нийт гурван удаа гэрлэсэн бөгөөд албан ёсны таван хүүхэд,8 ач зээтэй болсон. Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зейницковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан. 1993 оны 12 сарын …

  • 27 March

    Тэмээн гөрөөсний фестиваль болов

    Английн Телфорд хотод өнгөрөгч бямба гаригт тэмээн гөрөөсний фестиваль болжээ. Хэдэн зуун тэмээн гөрөөсийг оролцуулсан уг фестивалийг Английн Тэмээн Гөрөөсний Холбооноос зохион байгуулсан аж. Англид тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилготой тэмээн гөрөөс үржүүлдэг фермерүүд байдаг. Тэд өөрсдийн Америк түншүүдээсээ үлгэр дууриал авдаг аж. Америкийн фермерүүд тэмээн гөрөөснүүдийг аль эртнээс үржүүлж эхэлсэн. Тэмээн гөрөөс нь тийм том биетэй бус ч нас …

  • 27 March

    Уэльст ер бусын солонго татлаа

    Зүүн талаараа Англи улстай хиллэдэг, баруун талаараа Атлантын далай болон Ирландын тэнгисээр хүрээлэгдэн оршдог Уэльс улсын толгод бүхий нутагт энэ сарын 16-ны өдөр давхар солонго татсан нь тод бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байна. Гэрэл зургийг нутгийн иргэн хүчтэй аадар борооны дараа авчээ.    

  • 26 March

    Фото: “Sony World Photography Awards”-аас шагнал хүртсэн шилдэг гэрэл зургууд

    Мэргэжлийн болон гэрэл зураг  сонирхогчид  “The Sony World Photography Awards” -ийн нэр хүндтэй фото зургийн уралдаанд зургаа илгээдэг. Уралдаанд оролцогчдод авахыг хүссэн зургийнхаа объект руу өөрийн биеэр аяллын журмаар очин, судалгааны төвшинд тодорхой хэмжээнд үзэж танилцсан байх шаардлагыг тавьдаг. 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан гэрэл зургийн уралдаанаас шагнал хүртсэн бүтээлүүдийг  сонирхуулъя.

  • 26 March

    Фото: Шри-Ланкийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

    “Top-antropos” сайт олон нийтийн санал асуулгад үндэслэн Шри-Ланкийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг шалгаруулжээ. Шри-Ланкийн  хамгийн   үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд дуучид, жүжигчин, модель нар багтдаг. Наташа Ратненакэ-Дуучин Сабрина Херфт-Шри Ланкийн  телевизийн хөтлөгч, загвар өмсөгч Мадуша Маядунне-Мисс Юры Ношика-жүжигчин Танаша Хатхарингаха-модель Иреша Асанки де Силва-модель Умайянгана Уикрамасинг-жүжигчин Малика Сирисена-жүжигчин Mathangi Arulpragasam  

  • 25 March

    Тажикистаны гэрлэх уламжлал

    Тажикистанд эмэгтэй хүн бүр хүнтэй гэрлэж, хоёроос дээш хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Харин тэд аз жаргалтай эхнэр, ээж болохын тулд эхлээд хэд хэдэн зүйлийг туулах ёстой болдог байна. Ер нь Тажикистанд хүүхэд нь төрсний дараа ирээдүйн гэр бүлийн амьдралыг нь төлөвлөж эхэлдэг. Ёс заншлын хувьд хотод илүү “европжсон” шинжтэй болсон бол хөдөө, уулархаг бүс нутагт эртний уламжлалаа хадгалсан хуримын ёслолыг хийдэг …

  • 23 March

    Дөрвөн ихэр хүүхдийн ээж гэдэсний язралтад нь дургүйлхсэн хүмүүст хариу хэлжээ

    Дөрвөн ихэр хүүхдийн ээж, 23 настай Малайз бүсгүй Дорээн Чин гэдэсний язралтад нь дургүйлхсэн хүмүүст хариу болгож өөрийн цахим хуудсандаа сэтгэгдлээ бичжээ. Тэрээр хэлэхдээ “Би 21-тэй байхдаа насан туршдаа ийм гэдэстэй байна гэдгээ ухамсарласан. Үүнийг засах арга бараг байхгүй. Гэдэсний язралтаа хувцсаараа нуудаг. Гэхдээ би над шиг асуудалтай ээжүүдэд урам, зориг болмоор байна. Гэдсийг маань хараад “Муухай юм” гэж хэлэх хүмүүс …

  • 23 March

    Солонгосын кино урлагийн салбарт амжилттай яваа Монгол охин Б. Дөлгөөн

    БНСУ-ын Санмёнг их сургуульд Олон улсын худалдааны чиглэлээр суралцдаг Монгол охин Б. Дөлгөөн Солонгос Улсын  20 гаруй олон ангит кинонд туслах дүрд бүтээжээ. Тэрээр өдгөө 23 настай бөгөөд хичээлийнхээ хажуугаар Солонгосын гэрэл зургийн студиудад фото моделийн чиглэлээр ажилладаг аж. Солонгосын кино урлагийн салбарт  Монгол Улсаа таниулж амжилттай яваа Б. Дөлгөөний  цаашдын уран бүтээл, хичээл сурлагад нь амжилт хүсье.        

  • 23 March

    Хятадад интоорын модод цэцэглэв

    Хавар цагт байгаль дэлхий нойрноос сэрэх мэт уур амьсгал дулааран, цэцэг ногоо дэлгэрч эхэлдэг билээ. Интоорын модод зөвхөн Японд цэцэглэж, сакураны ягаан, цагаан цэцэгсийг харах гэж иргэд нь олноороо цугладаг гэсэн ойлголт байдаг. Тиймдээ ч өнгөрөгч бямба гаригт Японы нийслэл Токио хотод интоорын модод цэцэглэж эхэлснийг цаг уурын хүрээлэн нь мэдээлсэн. Тэгвэл Хятадад ч гэсэн интоорын модод цэцэглэж, солонгон өнгөөр …

  • 22 March

    Жилин аймагт нүцгэн цанаар гулгах наадам болов

    Энэ сарын 17-ны өдөр Хятадын зүүн хойд хэсэгт орших Жилин аймгийн Бейдаху цанын баазад зургаа дахь удаагийн нүцгэн цанаар гулгах наадам болжээ. Уг наадамд цагаа хөгжилтэй өнгөрүүлэхийг хүссэн цанын спортод дуртай 300 гаруй хүн ирсэн байна.    

  • 22 March

    “Games Of Thrones” Дисней студийн нүдээр

    Зохиолч Жорж Р.Р.Мартиний хаан ширээний төлөөх тэмцэл, хуйвалдааныг харуулдаг “A Song of Ice and Fire” цуврал романаас сэдэвлэсэн “Games Of Thrones” кино таныг нэг цагийн туршид огтхон ч уйдаахгүй. Теон Грэйжоийн дүрд дуучин Лили Аллений төрсөн дүү тоглосон гэдгийг та лав мэдээгүй байх. Нийт найман цувралтай уг бүтээлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 24-нд нээлтээ хийсэн зургадугаар цуврал нь олны анхаарлыг хамгийн их татсан. …

  • 20 March

    Олон жуулчин Шар мөрнийг зорьж байна

    Сүүлийн өдрүүдэд Хятадын хойд хэсгийн Шар мөрөн рүү жуулчид олноороо очиж, амарч байгааг Синьхуа агентлагаас мэдээллээ. Энэ сарын 18-ны өдөр цаг агаар дулаахан байсан бөгөөд байгалийн сүр хүчийг мэдрэх жуулчид тухайн мөчийг камерын дурандаа буулгаж байна.