Монгол Улсад инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн түүхт ойг 2016 оны 11-р сарын 09-10-ны өдрүүдэд ШУТИС-ийн хамт олон, үе үеийн төгсөгч, багш нар тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад үндэсний инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны тогтоол, шийдвэрийн дагуу МУИС-ийн физик-математикийн салбарт амжилттай суралцаж буй оюутнуудаас сонгон авч барилгын инженер, аж …
Uncategorized
November, 2016
-
11 November
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд урьж байна
Нийслэлийн Газрын албанаас дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа нь Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 сарын 04-ний А/781 дүгээр захирамжаар зохион байгуулж буй дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 …
-
11 November
ГХ-ны яамны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн даргатай уулзав
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ын дарга Лу Бин тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд улс орны хөгжил, ард түмний амьдралд чухал нөлөөтэй уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудалд чухал ач …
-
10 November
“Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зохион байгуулна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний …
-
7 November
Монгол дээл “зэрэмдэглэгдэж” гүйцлээ
Бид хэдэн мянган жил дээлээрээ гоёж ирсэн. Үндэсний дээл ямар ч улиралд хүний жинхэнэ хань байсаар ирсэн олон түүхтэй. Дэвсээд хэвтвэл гудас, хучвал хөнжил, нөмрөг гэх мэт олон янзаар ашиглан ирсэн түүхтэй. Гэхдээ Монгол дээлэндээ түүртэн нас баржээ, мориндоо чирүүлжээ гэсэн зүйл огт байдаггүй. Нэг үгээр бидний ахуй хэрэглээнд яг таг тохирсон өмсгөл. Бид дээл хувцсандаа хүндэтгэлтэй хандаж, хэдэн зуун …
-
7 November
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллалаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн ажилтай танилцаж байна. Тэрээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ажил, далд уурхайн бүтээн байгуулалт, Цагаан суваргын орд, Гашуунсухайтын боомт, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” компанийн ажилтай газар дээр нь танилцаж байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн …
-
5 November
Солонго сэтгүүл, сонин Монгол Улсын Үндэсний номын санд тавигдлаа
Солонго сэтгүүл, сонин Монгол Улсын Үндэсний номын санд тавигдлаа. Арван нэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хоёр дахь удаагийн “Солонго өдөрлөг”-ийн арга хэмжээний чухал агуулга болох Монгол Улсын Үндэсний номын санд хандив өргөх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр Солонго мэдээллийн төвийн эрхлэгч Л.Наранхүүгээр ахлуулсан хамт олныг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал …
-
3 November
МУ-ын Засгийн газар Евразийн ЭЗ-ийн комисс хоорондын хамтын ажиллагааны хуралдаан болов
Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МЭҮГ, МҮХАҮТ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл, Евразийн эдийн засгийн комиссын талаас Интеграцчлалын үндсэн чиглэл, макро эдийн засгийн асуудал …
-
3 November
Ж.Батбаясгалан Азийн сайд нарын анхдугаар бага хуралд оролцож байна
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлт өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болж байна. Уг хуралд манай улсаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэхүү бага хурлаар өнгөрсөн онд болсон Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн …
-
3 November
Хонгор суманд палеонтологийн шинэ олдвор олджээ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Зулзагийн голд намаржиж буй тус багийн малчин Г.Батсүх нь “Хөшөөтэй толгой” хэмээх газарт малаа хариулж яваад палеонтологийн олдвор олжээ. Тэрбээр энэ тухайгаа аймгийн Музейн захиргаанд мэдээлснээр тус музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг, Байгалын музейн санч Г.Энхбаяр, Улаанбаатар хотын Палентологийн Хүрээлэнгийн мэргэжилтэн С.Өлзийцэрэн, Д.Жаргалсайхан, Хонгор сумын хэсгийн төлөөлөгч С.Уламбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг олдвор олдсон …
-
3 November
ЧД-ийн Засаг даргад Ж.Эрдэнэбатыг улируулан томилж, Нийслэлийн засаг даргад уламжлахаар тогтлоо
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэх, Нийслэлийн Засаг даргад уламжлах тогтоолыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатаас зарим Төлөөлөгч асуулт асууж, санал хэллээ. Засаг дарга нэр дэвшигч Ж.Эрдэнэбат “дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж ирсэн уламжлалтай”-г онцлоод Төлөөлөгчид дүүргийн иргэдтэй холбоотой …
October, 2016
-
28 October
“Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиогдож байгаа “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Ерөнхийлөгч Ц, Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан , БСШУС-ийн сайд Ж.Батсуурь нар оролцлоо . 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө …
-
28 October
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Осолтой өдөр. Таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сексийн харьцаа тогтворгүй байна. Баярын итгэл найдвар ойрд биелэшгүй нь. Таны амьдралын эрч хүч буурч байна. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч, хэт их анхаарвал сэтгэл гутарна. Үндэслэлгүй түрэмгий зан авир гаргана. ҮХЭР (4/20-5/20) Урт өдөр. Аливаа шинэ үйл хэрэгт оролцох гэсэн хүсэл таныг илүү өгөөмөр, бусдад нээлттэй …
-
26 October
Гэрийн энергийг сайжруулах аргууд
– Лаа асаах Гэртээ лаа асаах нь маш сайн. Галын дөлийн ариутгах чадвар юутай ч зүйрлэшгүй. Иймд сайхан оройг олон лааны гэрэлд өнгөрөөх, эсвэл тогтмол гэртээ лаа асааж сурах нь сөрөг энергиэс хамгаалах сайн хамгаалалт болдог. Сөрөг энерги галын дөлөөс байнга зугтдаг. – Байгалийн үнэртэн хэрэглэх Гэртээ аль болох байгалийн үнэртэн хэрэглэж, сайхан үнэртэй байлгах. Төрөл бүрийн эфирийн тос, ургамлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл