Uncategorized

April, 2016

  • 8 April

    Нэг хувийн татварын биелэлт муу байна

    Нийслэлчүүд  оны арван сараас эхлэн  архи тамхи дэлгүүрээс худалдан авах хийгээд зочид буудал, ресторан, баар, амралтын газраар үйлчлүүлэх бүрдээ татвар төлөх хуулийг мөрдөж буй. Нэг хувийн татвараас оны  2015 оны төгсгөлд нэг тэрбум, энэ онд 13-14 тэрбум төгрөг төвлөрүүлнэ  гэж тооцсон ч биелэлт муу байгааг албаныхан онцолжээ. Тодруулбал,  өмнөх оны төгсгөлд 481 сая төгрөг,   он гарсаар 577 сая төгрөгийн  татвар төвлөрчээ. Энэ …

  • 7 April

    С.Амарсайхан: Эрх баригчид гэр хороололыг барилгажуулна гэчихээд жорлон ярьж байгаа нь харамсалтай

    25-р суваг телевизээр 7 хоног тутам явагддаг “Монгол толгой” нэвтрүүлэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы оролцон иргэд олон нийтийн өмнө тулгамдсан асуудлын хүрээнд өөрийн санал бодлоо илэрхийлэн хэлэлцүүлэгт оролцдог. Манай сайтын зүгээс “Монгол толгой” хэлэлцүүлгийн нэвтрүүлгийн дугаар бүрийг та бүхэндээ цувралаар хүргэхээр боллоо. Өнөөдрийн дугаарт ”Иргэдийн амьдрах орчин”-той холбоотой сэдвээр хэлэлцсэн нэвтрүүлгийг хүргэе.

  • 7 April

    Англи хэлийг интернетээр сурч болох үнэгүй сайтууд

    Орчин цагт англи хэлгүйгээр дэлхийтэй хөл зэрэгцэн алхах боломжгүй билээ. Та өөрийн эрхэлж буй мэргэжлээрээ улам өөрийгөө цаашид хөгжүүлье гэж бодож байвал ажиллаж буй шинжлэх ухааныхаа шинэ соргог мэдээллийг номноос гадна интернетээр олж авч өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд эдгээр нь ихэвчлэн англи хэл дээр л байдаг. Ихэнхи хүмүүс орчинд нь байхгүй учир сайн сурч чадахгүй байна гэсэн шалтгаар хэл сурахаас …

  • 6 April

    Концессын гэрээгээр дунд голын дээгүүр гүүр барина

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 5-нд болж хуралдаанаар концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг концессын гэрээгээр барихаар Нийслэлийн ИТХ-ын 2014 оны …

  • 6 April

    “Manager College” менежерүүдийн хөгжлийн сургалт 4 сарын 07-нд эхлэнэ

    Байгууллагын менежментийн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд менежер хүнд хамт олныг идэвхижүүлэх, манлайлах, тэдэнд нөлөөлөх зэрэг тодорхой ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай. Монголын Лектор төвөөс бизнесийн байгууллагын тулгуур хүч болох маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэс, албаны дарга, удирдлагуудад зориулан “MANAGER COLLEGE™” сургалтыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтын гол агуулга нь: Байгууллагын бүх түвшний, өөр өөр …

  • 5 April

    Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүн гарлаа

     Төрийн албаны зөвлөлөөс 2015 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүнг гаргасан байна. Тус онд төрийн болон хувийн өмчийн 28 их, дээд сургуулийн 10209 иргэн шалгалт өгснөөс 2790 буюу 27.32 хувь нь тэнцсэн байна. Тус сургуулиудаас Шихихутуг хууль зүйн дээд сургууль 42.7 хувь буюу улсын дунджаас 1.5 хувийн өсөлттэй тэргүүлжээ. Нийт тэнцсэн иргэдийн тооноос дариу хоёр дахин өндөр хувийн …

  • 5 April

    Улаанбаатарт 13 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:       6-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн салхи, шуургатай байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө  нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс …

  • 4 April

    2015 оны ажлаараа тэргүүлсэн аймаг, нийслэлийн удирдлагуудад шагнал гардууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авч, 2015 оны ажлаараа тэргүүлсэн аймаг, нийслэлийн удирдлагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааг бодлогын зорилт, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, байгууллагын нээлттэй байдал, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ …

  • 4 April

    “Үргээлэг 2” кино өдөрлөг боллоо /фото сурвалжлага/

    Кино драмын А-ГРУПП болон Юнител группийн ПРАЙМ пикчэрсийн хамтран хийсэн 2016 оны ээлжит тэсрэлт “ҮРГЭЭЛЭГ 2” уран сайхны кино 2016 оны 3 дугаар сарын 19-нд нээлтээ хийсэн. Үргээлэг II-ийн ажил 2015 оны 7 сараас эхлүүлсэн бөгөөд 300 гаруй уран бүтээлч орсны дээр Орос, Хятадын уран бүтээлчидтэй мөн хамтарчээ. Уг киног бүтээхэд нийт 620,0 сая төгрөгийн зардал гаргасан байна. Киноны пиротехникийн …

  • 1 April

    Д.Жаргалсайхан: Ямар ч дарга, улс төрчдөд манай инженерүүдийн бүтээлийг ойлгох потинциал байхгүй

    Нэг дарга над руу хандаад чиний хийгээд байгаа троллейбус, автобусны техник, технологийн түвшинд мэргэжлийн хүмүүсийн шалгалт оруулна гэнээ. Троллейбусыг hybrid болгох арга ухаан, жипний хөдөлгүүрээр 100 хүн тээвэрлэх автобус угсарч үйлдвэрлэх ухааныг миний шав инженерүүд л ойлгоно, бас МИС- багш,доктор Цэвэгжав л жаахан гадарлана. Миний олон жилийн мэргэжил,туршлагыг дүгнэчихээр толгойтой инженер Монгол дэндүү цөөхөн бгаа. Энштейнийг ойлгохгүй 30 жил тэнэгтэрсэн …

  • 1 April

    Zaluu.com Сайтын Гүйцэтгэх захирлаар Ж.Азжаргал томилогдлоо

    Монгол улсдаа хэрэглэгч, хандалтын тоогоороо тэргүүлэгч Zaluu.com сайтын удирдлагын баг шинэчлэгджээ. Тус сайтын Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу 49 хувийг эзэмшигчийн зүгээс Ж.Азжаргалыг Гүйцэтгэх захирлаар, С.Мөнхзулыг Маркетингийн албаны даргаар, Н.Заяаг Ерөнхий нягтлан бодогчоор тус тус томилсон байна. Удирдлагын баг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор тус сайт нь Маркетингийн шинэчлэлийг шат дараалан хийнэ гэж Zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал Ж.Азжаргал мэдэгдлээ. Д.Билгүүн Эх сурвалж: Zone.mn

  • 1 April

    “Илгээлтийн эзэд” аялан тоглолтоо Ховд аймгаас эхлэнэ гэв

    МУГЖ, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар13 жилийн дараа хамтран дуулсан “Хаврын найраг” нэртэй тоглолтоо “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд гурван ч удаа хийсэн. “Бөхийн өргөө”- гурван өдрийн турш “пиг” дүүрэн байсан төдийгүй хөдөө орон нутгаас олон хүн тоглолтоо ирж хийгээч гэсэн санал ирүүлсэн аж. Хөдөө орон нутгийн үзэгчдийн хүсэлтээр хоёр гавъяат маань хамтын уран бүтээлээ Ховд аймгаас эхлүүлэхээр замд гарч байгаагаа мэдэгдлээ. …

  • 1 April

    УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллана

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 01-03-ны өдрүүдэд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллана. Орон нутгийн томилолтын эхний өдөр Булган аймагт ажиллан, Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явцтай танилцахаар тус аймаг дахь Төрийн банкны салбарт ажиллах юм. Түүнчлэн аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Энэ өдөр үргэлжлүүлэн Орхон аймагт ажиллан, …

March, 2016

  • 30 March

    Мэндчилгээ

    Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд  мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын алтан түүчээ болсон ахмад буурал эрдэмтэн багш, эмч сувилагч  нартаа “Олон улсын эмч нарын өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.  Монгол улсын хүн ам 3 сая болж, иргэдийн дундаж …

  • 28 March

    Сурагчдын амралт маргааш эхэлнэ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт маргааш эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-нөөс хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтад өөрчлөлт оруулсан. Хөдөө орон нутгийн бага, дунд ангийн сурагчид гуравдугаар сарын 23-нд амарч эхэлжээ. Харин бага ангийн хичээл дөрөвдүгээр сарын 12-нд эхлэх бол дунд ангийнхан дөрөвдүгээр сарын 4-нд хичээлдээ орно. …