Улаанбурханы өвчлөл буурч байна

145766770056e23e740c586“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан доор улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 5 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэлээ.

Монгол улсын хэмжээнд 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан ажиллаж  байна. Өнөөдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалтын явц 22,4%-тай байгаа бөгөөд зохион байгуулах ажилд эмч, сувилагч, оюутнуудыг бэлтгэл сургалтад хамруулан нэмэлтээр ажиллуулж эхэлжээ.

Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ХААИС дээр ажиллаж, нэмэлт дархлаажуулалтын явцтай танилцаж залуучуудыг дархлаажуулалтад идэвхитэй хамрагдахыг уриалсан юм.

Мөн хэвлэл мэдээллийн  ажилтнуудыг сургаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг, өвчний талаар танилцуулгыг явуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч өвчний сэжигтэй тохиолдол 16%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Ами

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …