Uncategorized

April, 2026

  • 3 April

    Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ

    Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дөлгөөн нуурын хойд талд нийтийн эзэмшлийн талбайд барилгын компаниуд их хэмжээний шороо асгаж овоолжээ. Энэ нь иргэдийн саадгүй зорчиход нөлөөлж байгаа учир иргэдийн гомдлын дагуу нийслэлийн Хяналт шалгалтын газраас байршил дээр нь ажиллаж, зөрчлийг 10 хоногт арилгуулах хугацаатай мэдэгдэл хүргүүллээ. Тухайн орчимд таван аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ талаар нийслэлийн …

  • 3 April

    Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

    ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуаньтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар гамшгаас хамгаалах салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын бүсийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулахад хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм. Мөн …

  • 1 April

    Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн барилга нь 150 хүүхдийн ортой, 43.0м х 13.0м хэмжээтэй, 1252.0 мкв талбай бүхий зоорьтой 2 давхар барилга юм. Цэцэрлэгийн өргөтгөл нь  анги танхим, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, урлаг заал болон бусад өрөө …

March, 2026

  • 31 March

    Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

    Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан томилуулж, ажилдаа орно. Түүний танхимд хэн багтах вэ гэдэг асуудал олны анхаарал татаж байгаа ч хэнийг багтаах нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээний асуудал. Гэхдээ анхааралдаа авмаар хэдэн хэдэн сайдууд байгааг онцлон хэлэх байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Н.Учрал таныг УИХ-ын дарга байхад өнгөрсөн …

  • 31 March

    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө “Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах …

  • 31 March

    Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ

    Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1000 шонг шилжүүлсэн бөгөөд зам талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ онд үлдсэн гэрэлтүүлгийн 650 шонг шилжүүлнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт …

  • 31 March

    “АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА

    Хүүхдийн тоглох орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн тоглоомын талбайд нарийвчилсан эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдийн зорчих, тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг илрүүлэн, бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлжүүлэхийг  зорьж байгаа юм. Ялангуяа эвдэрч гэмтсэн …

  • 30 March

    “АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА

    Хүүхдийн тоглох орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн тоглоомын талбайд нарийвчилсан эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдийн зорчих, тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг илрүүлэн, бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлжүүлэхийг  зорьж байгаа юм. Ялангуяа эвдэрч гэмтсэн …

  • 30 March

    УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв

    Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 126 гишүүний 88 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 11 минутад гишүүдийн 69.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, эхлээд Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын үүрэгт …

  • 30 March

    Говийн бүсэд цөлжилтийг бууруулахад “зүүнбаян” агропарк гол үүргийг гүйцэтгэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яам, ”Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани хамтран “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг Дорноговь аймагт хэрэгжүүлэхээр “Зүүнбаян” агропаркийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Монгол орны говь болон говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах, агро ойн аж ахуйг бэхжүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөрийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан хариуцаж, өнөөдөр …

  • 30 March

    Ш.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна

    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчимд ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нийлүүлэгддэг хэсэг буюу Туул голын баруун салаа орчим усны чанарын индексээр хамгийн их бохирдолтой гэж гарчээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Туул гол Хэнтийн нуруунаас эх …

  • 27 March

    Зөвлөх үйлчилгээний жагсаалтад орох санал ирүүлэхийг урьж байна

    Нийслэлд хэрэгжиж  буй “Улаанбаатар Арена”, “Усан Спортын ордон”, “Хүнсний хангамж цогцолбор төв”, “Агро-сити хүнсний нарийн ногооны хүлэмж” зэрэг төсөлд зөвлөх үйлчилгээний жагсаалтад орох санал ирүүлэхийг урьж байна. Тодруулбал, дээрх төслүүдэд бүрэн шинжилгээ, түншлэлийн эх төсөл боловсруулах, төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоо, шинжилгээ хийх, мөнгөний үнэ цэнгийн судалгаа хийхтэй холбоотойгоор хууль зүй, санхүү, байгаль, орчин, нийгмийн нөлөөлөл, эрсдэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх …

  • 26 March

    Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ

    Улаанбаатар хотод нийт 1077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцыг 2023 оноос эхлэн үе шаттай дулаалж байна. Угсармал орон сууцуудыг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэж, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх, барилгын ашиглалтын хугацаа уртсах зэрэг олон давуу талтай юм. Тухайлбал, “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023–2027 онд хэрэгжүүлж, өнөөдрийн …

  • 24 March

    Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна

    ​ Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэллээ. Нийт 200 хогийн сав байршуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хогийн савыг суурилуулаад байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан НЕБ-ын 104 дүгээр сургуульд …

  • 24 March

    Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотраг (2026-03-23) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Төрийн сайд Монгол Улсад айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ. Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал …