Uncategorized

April, 2026

  • 14 April

    Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 27 мянган ам метр талбай; Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд, КТМС-ийн уулзвар өнгөрөөд Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талын 16 мянган …

  • 14 April

    Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын …

  • 13 April

    Парламентын дархлаа юу, эсвэл халдашгүй байдлын ар дахь халхавч уу?

    Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл нийгэмд хүчтэй маргаан дагуулж байна. Зарим улс төрийн хүчин, тэр дундаа УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийг парламент хэлэлцэх ёсгүй гэх байр суурь илэрхийлж, асуудлыг улс төрийн шинжтэй хурц сэдэв болгон хувиргаад байна. Гэвч бодит байдал дээр энэ асуудлыг хуулийн хүрээнд, зарчмын үүднээс авч үзэх шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуульд хууль …

  • 13 April

    Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна

    Зорчигч тээвэр 2026.04.12-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 56.1 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.6%-аар өссөн байна. Үүнд: Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 55.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.1%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 54.6 сая зорчигч зорчжээ. Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 417.4 мянган зорчигч тээвэрлэсэн нь …

  • 13 April

    Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа. Манай улсад “Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлагдсанаар хүнс, хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллагагүй өнөөг хүрсэн байсан юм. Иймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд 2024 …

  • 13 April

    Байгууллагын онцлог, үйл ажиллагааг олон нийтэд таниулах нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна

    Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 09:00-18:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Тус арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагааннуур чөлөөт бүс, Замын-Үүд чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс, Хөшигийн …

  • 13 April

    2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн, хуулийн этгээдээс 949 өргөдөл, гомдол ирүүлснээс 451 нь гэмт хэргийн шинжтэй байв. Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна. Энэ оны эхний 3 сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт 603 гомдол, мэдээлэл хянан шалгасан байна. Эдгээрээс 189 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, …

  • 13 April

    Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа

    ​  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 100 хувь дууслаа. Тус байршилд нийт 150 метр урт шугам сүлжээ угсарсан бөгөөд ус хүлээж авах долоон суурьт худгийг төлөвлөж, хийж гүйцэтгэлээ. Үргэлжлүүлэн тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажил хийгдэх юм. Геодези, усны барилга байгууламжийн газар энэ жил нийслэлийн хэмжээнд 15 байршилд 11.5 …

  • 13 April

    Ерөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов

    ​  Ерөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо 04 дүгээр сарын 07-ны өдөр болсон “One Health” буюу “Нэг эрүүл мэнд” дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төлөөлөн түүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцлоо. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалт нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэнд …

  • 10 April

    Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жованна Пиккарретатай уулзлаа. Уулзалтаар нийслэл Улаанбаатар хот болон Милан хотын хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд түншлэх асуудлыг онцлон хэлэлцэв. Элчин сайд Жованна Пиккаррета хоёр хотын хамтын ажиллагааг …

  • 10 April

    Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

    Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй …

  • 10 April

    УИХ-ын даргын 96 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан боллоо

    Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан, даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2026.04.09) боллоо. Уг ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, ажлын хэсгийн гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, П.Ганзориг, М.Нарантуяа-Нара, Б.Пунсалмаа, Л.Энхнасан, Г.Хосбаяр нар ажиллаж байна. Ажлын хэсгийн хуралдаанд Сангийн яам, …

  • 9 April

    БАГШ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ. /2026.04.09/

    “Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлж 2 өдөр үргэлжилнэ. Тус хуралд Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцлоо. Үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт нийт 236 буюу сургуулийн өмнөх боловсролын 101, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын 135 багш, удирдах ажилтнууд оролцож 21 аймаг 9 дүүргээс …

  • 9 April

    НИЙСЛЭЛД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ ДҮҮРГЭЭР НЬ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    2026 оны 3 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог дүүрэг тус бүрээр авч үзвэл, Баянзүрх дүүрэгт 2350, Баянгол дүүрэгт 1777, Хан-Уул дүүрэгт 1613, Сүхбаатар дүүрэгт 1499, Сонгинохайрхан дүүрэгт 1337, Чингэлтэй дүүрэгт 1197, Багануур дүүрэгт 95, Налайх дүүрэгт 90, Багахангай дүүрэгт 11 хэрэг тус тус бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн өндөр үзүүлэлт Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол хүн амын төвлөрөл багатай …

  • 9 April

    УЛСЫН БИОЛОГИЙН XXXVI ОЛИМПИАД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ…

    Улсын биологийн XXXVI олимпиад Улаанбаатар хотноо 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нээлтээ хийлээ. Монгол улс НҮБ-ын “Цөлжилтийн эсрэг суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал”-ыг (COP17) эх орондоо хүлээн авч буй түүхэн жилтэй холбогдуулан Улсын биологийн XXXVI олимпиадыг “Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл” уриан дор зохион байгуулж байна. Энэ удаагийн олимпиад нь бүх шатны шалгаруулалтыг цахим системд суурилсан бөгөөд …