Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга …
Uncategorized
April, 2020
March, 2020
-
13 March
Т.Гантөмөр: Амгалан дулааны станцын дулааны шугамыг шинээр барих асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Захирамжийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Түүхий нүүрс хэрэглэж буй 409 халаалтын зуух байгаагаас тусгай зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгжид хамаарах 212 зуух бий. Харин тусгай зөвшөөрөлгүй гурвалсан …
-
12 March
Цагдаагийн байгууллагаас “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байсан бол шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний …
-
9 March
“Хайр өвтгөдөггүй” аян эхэллээ
Улсын хэмжээнд 2020 оны эхний 02 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн …
February, 2020
-
2 February
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой тохиож байна
Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, Ардын засгийг үндэслэн байгуулсан тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эгэл ард Дамдины гэрт мэндэлжээ. Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг …
December, 2019
-
31 December
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 2019 ОНЫ ОНЦЛОХ 9 ҮЙЛ ЯВДАЛ
ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛЭВ “Эрдэнэс-Тавантолгой” ХК Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажилд эхний ээлжинд 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замтай болсноор 4 чиглэлд шинээр гарц нээгдэж, зам дагасан хөгжил, их бүтээн байгуулалтууд өрнөж, ажлын байр оноор нэмэгдэж, улсын эдийн засагт дэмжлэг болсон том ажлын эхлэл тавигдлаа. 2. НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАВ …
-
7 December
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэмжив
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисяныг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо хүлээн авч уулзав. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын …
-
3 December
“Хайрын төгөл” байгуулагдаж нээлтээ хийлээ
“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос санаачлан “Хайрла” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд өөрийгөө хайрлах, эцэг эх, байгаль,эх дэлхий, бусдыг хайрлах гээд олон ажлууд зохион байгуулагдаж байна. Тэгвэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НАМЗХ-ны залуусын хандив, тусламжаар бүтсэн “Хайрын төгөл” нээлтээ хийлээ. Энэхүү төгөлд залуус тайзыг нь ашиглаж төрөл бүрийн үйл ажиллагаа эвэнт зохион байгуулах болон хайраа мөнхлөх “хайрын цоож” челленжид нэгдэх …
November, 2019
-
29 November
Налайх дүүргийн хүүхэд багачуудын “Нарны хүүхдүүд” наймдугаар чуулган зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачуудынхаа дуу хоолойг сонсох, гаргасан санал санаачилгыг нь ажил хэрэг болгох, зорилт төлөвлөгөөндөө тусгах зорилгоор “Нарны хүүхдүүд-2019” дүүргийн 8 дугаар чуулганыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.Чуулганы үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч, “Хүүхдийн …
-
27 November
Өнөөдөр “Монгол бахархлын өдөр”
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-нд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын өдөр” тохиож байна. Энэхүү баярыг Монгол Улсад 2012 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны …
-
26 November
“Саарал жагсаалт”-аас гарах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр АХБ нягт хамтран ажиллах болно гэлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас (АХБ) Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзав. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг хариуцан ажиллахаар томилогдсонд нь ноён Павит Рамачандранд баяр хүргээд, Азийн хөгжлийн банк Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлийн жилүүдэд итгэлт, дотнын түнш байж, байнга туслан дэмжсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Ноён Павит Рамачандран танай улс …
-
26 November
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиож байна
Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн …
-
26 November
Автомашины хагарсан дугуйг задлаж нөхөх шаардлагагүй боллоо
Технологийн хөгжил өдөр ирэх тутамд хүн төрлөхтөнд олон боломжийг олгож байгаа билээ. Одоогоос 20 жилийн өмнө нэг нэгнийхээ дүрсийг хараад ярина гэдэг итгэшгүй мөрөөдөл байсан бол өдгөө хүн бүрийн хэрэглээ болсон. Үүний нэг адил хагарсан дугуй нөхнө гэдэг асуудал жолооч нарт бөөн төвөг чирэгдэл учруулдаг байсан явдал ард хоцорч хагарсан дугуйг өнөөдөр дугуй засварт очилгүйгээр, бүр задлалгүйгээр нөхөх боломжийг бий …
-
26 November
УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад настан Г.Очирбатад хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.11.25) Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Гомбожавын Очирбатад 90 насны нь ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв. УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 90 гаруй …
-
23 November
Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрнэ
Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэн хононо. Маргааш нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 11 дүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг цаг агаарын урьдчилсан төлөв: Арваннэгдүгээр сарын 25-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд зарим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл