Дуучин Д.Болд өөрийн 440Hz Records-н шинэ уран бүтээлчдийнхээ бүтээлээр “тэсрэлт” хийсээр байна. “The voice of mongolia” шоунд түүний багт байсан Б.Билгүүни буюу Billy Bay их хүлээлт үүсгэсэн шинэхэн клипээ цацлаа. Түүнийг “Universe best songs-2015” тэмцээний ялагч гэдгээр нь залуус илүүтэй танина. Тэрбээр төгөлдөр хуур, гитар тоглохоос гадна ая зохиох авьяастай уран бүтээлч бөгөөд “Гэрэл” дууныхаа аяыг өөрөө зохиожээ. Чөлөөт цагаараа ширээний теннис, хөл бөмбөг тоглодог залуу дуучны “Гэрэл” клипийг Abrahams …
Uncategorized
November, 2019
-
19 November
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн байдаг. Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.11.18/ Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн авчирч, уг …
-
18 November
“Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон гэж мэдээллээ. Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр энэ сарын 26-ны, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь энэ сарын 27-ны өдөр дараалан таарч байгаа тул эдгээр өдрүүдэд болдог бөхийн барилдааныг нэгтгэх болсон …
-
15 November
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний шаардлагын хариуг УИХ-аас хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн. Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн …
October, 2019
-
31 October
Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, …
-
30 October
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж бий
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэхээр эрчүүдээр л төсөөлөгддөг. Гэтэл өнөө цагт эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгээрээ ялгарч байгаа эмэгтэй энхийг сахиулагчид цөөнгүй. Тэдний нэгэн төлөөлөл болж, цэнхэр дуулгатан болсон Онцгой бүсгүй бол Д.Отгонжаргал. Түүний хувьд Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны …
-
30 October
Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргал түүж, зургаан хүүхэдтэй айлд өгчээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилсан “Соёл-экологи” төслийн хүрээнд “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргалыг түүж, Баянзүрх дүүргийн 27-р хорооны оршин суугч иргэн н.Бямбажав, зургаан хүүхэдтэй н.Жагдаг нарын гэр бүлд хүлээлгэн өгчээ. Энэ удаа “Нүүдэлчдийн ахуй соёл бол Эко соёл мөн”уриан дор тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж байгаа Отгонтэнгэр их сургуультай хамтран сарын аяныг өрнүүлж байна. Тус …
-
30 October
Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Б.Тодзаяа нь 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр гэртээ 4 настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт …
-
30 October
“Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр 38 хос хуримлалаа
Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, гэрлэх ёслолын ордон, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр баталгаат гэр бүлүүдийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учрыг таниулах зорилгоор залуу гэр бүлд үлгэр дуурайлал …
-
29 October
“Харанга” хамтлагийн Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарт Гавьяат цол олгоно
Монгол Улсын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн гурван гишүүн Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолны эзэд юм. Тодруулбал, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Энхманлай болон аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар гавьяат цол хүртээд байсан бол өнөөдөр /2019.10.29/ нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойгоор хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар гавьяат цолоор энгэрээ мялаах …
-
28 October
Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид утааны эсрэг нэгдсээр
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 250 гаруй ажилтан, албан хаагчид 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3 цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн 20 гаруй өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлан дүүргийн төр, …
-
28 October
“ТОМ АМЖИЛТ” хүүхдийн адал явдалт УСК тун удахгүй нээлтээ хийнэ
“ТОМ 4 ТОЛГОЙ”, “ТОМ 6 ТОЛГОЙ” хүүхдийн уран сайхны киноны 3-р дугаар анги болох “ТОМ АМЖИЛТ” кино ирэх сарын 03-нд UB PLACE-д нээлтээ хийх гэж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголд хүүхдийн кино тун ховор байсан бол сүүлийн жилүүдэд бяцхан багачуудыг тус цуврал кино байлдан дагуулж байгаа юм. Өнгөрсөн жил “ТОМ 6 ТОЛГОЙ” УСК зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж …
-
28 October
Амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг хүргэж байна. Эцэг эхчүүдийн хувьд эдгээр аргуудаас суралцаж, амьдралынхаа өдөр тутмын дадал болгон хэвшүүлэх нь нэн тустай юм. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж …
-
25 October
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр замын халтиргаа гулгаа үүсч, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байна. 2019 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл