790 000 гаруй жилийн өмнө Дэлхий дээр буусан солирыг яг аль бүс нутагт унасан нь саяхныг хүртэл нууцлаг байсан юм. Тэгвэл 1.2 миль буюу 2 километрийн өргөнтэй энэхүү солирыг унасан газрыг магадлан тогтоосон судалгаа гарчээ. Шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгаагаар аварга солир өнөөгийн Лаос улсын Боловен гэх тэгш өндөрлөг газарт унасан гэж таамаглаж байна. Тус солир унах үед бий болсон тогоо Боловен өндөрлөг газрын галт уулын бүст багтах 910 куб километр талбайн халуун хайлмагийн доор байгаа гэж үзжээ.
Судлаачид тухайн бүс дэх тектит буюу солирын гаралтай чулуу дээрх таамаглалыг нотлох анхдагч баримт болж байгааг онцолсон юм. Энэ төрлийн чулуу нь сансрын биет дэлхийн гадаргууг мөргөх үеэр бий болдог гэж эрдэмтэд үздэг. 790 000 гаруй жилийн өмнө солир дэлхийг мөргөх үеэр цацагдсан хэлтэрхийнүүд Ази, Австрали болон Антарктид хүртэл тархсан гэж онцолжээ. Эрдэмтэд энэхүү таамаглалаа батлахын тулд аварга солирын унасан гэж таамаглаж байгаа бүсэд өрөмдлөг явуулж, халуун хайлмагийн доор орших чулуулгуудыг судлах ёстой юм. Солир бол дэлхийн агаарын мандлыг туулан дэлхийн гадаргууд унасан сансрын биет юм.
Эх сурвалж: Moнголын мэдээ