Uncategorized

October, 2018

  • 26 October

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн Их сургуулийн 100 жилийн ойд оролцож байна

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-26-ны өдөр Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна. Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн УИС-ийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ тус мужийн Засгийн газрын тэргүүний 1 дүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзав. Уулзалтаар талууд Эрхүү мужийн их, дээд сургуулиуд Монголын их, дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид …

  • 23 October

    Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцахаар боллоо

    Японы Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрийн 2018 оны элсэлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэ хичээлийн жилээс манай улсаас боловсрол, анагаах ухаан, байгаль орчин, хуулийн салбарын 6 мэргэжилтэн төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Тэд ажлаа хийнгээ Нагояагийн их сургуулийн шилдэг профессоруудын удирдлага доор дэлхийн түвшний судалгаа хийж докторын зэрэг хамгаална. Боловсрол, …

  • 23 October

    МУИС-ийн төгсөгчид Япон Улсын Тошиба корпорацид ажиллахаар боллоо

    МУИС-ийн захиргаа, МУИС-ийн төгсөгчийн төлөөллийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн инженерийн хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа болон энэ хөтөлбөрөөр суралцаж төгсөх суралцагчдад Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тошиба корпораци болон бусад чип үйлдвэрлэгч компаниудад чипний зохион бүтээгч инженерээр ажиллах боломж нээгдээд байна. Өнгөрөгч хичээлийн жилд Электроникийн чиглэлээр төгсөж буй оюутнуудад энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, 16 оюутныг Япон хэлний сургалтад хамруулсан юм. 2018 …

  • 22 October

    УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар 73 дугаар сургууль цахим номын сантай боллоо

    Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Баянгол дүүргийн тэргүүний математик, англи хэл, чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73 дугаар сургуульд орчин үеийн стандартад нийцсэн цахим номын санг байгууллаа. Тус номын сангийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, “Тагтаа паблишинг” компанийн утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбаням, “Гэрэг” сэтгүүлийн редактор Ж.Хулан болон багш, …

  • 20 October

    “Ээжийн цэнхэр нутаг” хандивын тоглолт болно

    Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржав “Ээжийн цэнхэр нутаг” уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Харамсалтай нь яруу найрагчийн маань энэхүү тоглолт хандивын тоглолт бөгөөд тэрээр хүндээр өвдсөн байгаа ажээ. Тоглолт ирэх сарын 14-ний өдөр “UB PALACE-ийн концертийн их танхимд болох бөгөөд тоглолтонд МУГЖ Ө.Уянга, С.Батсүх нарын уран бүтээлчид дуугаа өргөх бол Монголын …

  • 19 October

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу …

  • 18 October

    ШУТИС-ийн профессорууд “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

    Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаанаас ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  шийдвэр гаргасан байсныг өчигдөр /2018.10.17/ цолыг нь гардуулж өглөө. Сургуулийн эрдмийн …

  • 17 October

    Япон Улсын Засгийн газрын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.Тус хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн магистрын курст суралцах боломжтой, тодорхой болзол хангасан, ялангуяа англи хэлтэй   нэг хүнийг сонгон нэр дэвшүүлэх юм. Нэр дэвшигчийн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны дотор Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд ирүүлнэ. Эхний шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг хүлээн авах сургуулиас багш нар …

  • 17 October

    “Өнөөгийн Монголын Нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий хорооны дэргэдэх Ёс зүйн хорооны санаачилгаар “Өнөөгийн Монголын Нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал  өчигдөр боллоо. Уг хурлыг Стратеги Академи, Удирдлагын Академи, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдад хандаж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн мэндчилгээндээ: Монгол улсад нүүрлээд байсан …

  • 16 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв

    Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангаас ОХУ-ын нэрт зураач, зохиолч, архелогич, философич, дэлхийн соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналын эзнийг жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ дагуу 2018 оны Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртлээ. Энэ нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Төрийн тэргүүн …

  • 16 October

    Соёлын өвийн дархлааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэнэ

    БСШУСЯ-ны дэмжлэг, Соёл, урлагийн газраас санаачлан “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 17-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Монгол  соёлын өвийн дархлааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж,  цаашид бодлого, хэрэгжилтэд анхаарахад уг зөвлөгөөний зорилго оршино.  Мөн Монгол соёлын өвийг цогц байдлаар анх авч үзэж байгаа нь урьд өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээс онцлог юм. Зөвлөгөөнд Боловсрол, …

  • 11 October

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2018 оны 10 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон …

  • 10 October

    “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Сургуультай хамтран засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд зохион байгуулах гэж байна. Бага хуралд  эрдэм шинжилгээний байгууллага,  их, дээд сургууль, төрийн болон төрийн …

  • 9 October

    Монголын коосэн сургуулийн оюутнууд Японы агаарын тээврийн компаниудтай танилцлаа

    Өнөөдөр /2018.10.09/  Японы иргэний агаарын тээврийн JAL /Japan Airlines/ болон ANA /All Nippon Airways/ компаниудын хүний нөөцийн захирлууд Монгол улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монголын коосэн технологийн коллежуудаар явж сургалтын орчинтой танилцан, 4-5 дугаар ангийн оюутнуудад компанийн үйл ажиллагаагаа танилцуулах уулзалт семинар зохион байгууллаа. Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн газарт Японы пүүс компаниудын зүгээс ирэх жилээс анхны төгсөлтөө хийх Монголын …

  • 8 October

    Рэпер “Hollywood Play”-г буудан хөнөөжээ

    Hollywood Play нэрээрээ олонд танигдсан Америкийн рэпер Фрэнк Снайдер рүү өнгөрсөн ням гарагт зэвсэгт этгээд халдсаны улмаас амиа алджээ. “New York Post” сонины мэдээлснээр, гэмт этгээд хэргийн газраас бултаж амжсан байна.