Мэдээ

November, 2015

  • 6 November

    Миний сонгох 76

    Бидний гаргасан горилогчдын жагсаалт бүрэн биш. Үнэнийг хэлэхэд энэ жагсаалтыг нам доторхи мэддэг хүмүүсээсээ сураг ажиг тавин, байдаг бүхий л арга чаргаа ашиглан гаргасан юм. Эдгээр нэрсийн ихэнх нь сонгуулийн хуудсан дээр бичигдэхгүй гэдэг ч үнэн. Учир нь манайд намыг төлөөлж сонгуульд оролцох эрхийг хэн нэгэнд өгөхөөс өмнө ард түмнээ сонсох зарчим байхгүй. Эхний шигшилтэнд бидний үзэл бодол ер нөлөөлөхгүй, …

  • 6 November

    Тендергүй шалгарсан “Улаанбаатар смарт карт”-ынханы хэрэг шалгагдаж байна

    Өчигдөр “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн зарим удирдлагыг хуралд нь оруулалгүй цагдаа нар албадан авч явсан байна. Тодруулбал Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас тэднийг байцаалт өг хэмээн аваад гарчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар өнгөрсөн сард автобусны компаниудтай учир зүйгээ олж чадаагүй учир уг асуудлыг шийдвэрлэхийн тулд “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийнхан өөрсдийн байрандаа өдөр болгон шахуу хурал зарладаг …

  • 6 November

    Ачиж журамлах үйл ажиллагааг дахин хэрэгжүүлхээр болжээ

    Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. Харин 2013 оноос …

  • 6 November

    Хөдөлгөөний ачаалал 20 хувиар нэмэгджээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлж таслан зогсоох, түгжрэлийг бууруулах чиглэлээр ачигч , чирэгч автомашиныг ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм …

  • 6 November

    МҮИС анхны “Цэргийн эрдмийн танхим”-ыг байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2012–2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн албан хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлэх, улсын дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг бэлтгэх, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалах яам, Монголын үндэсний их сургуулийн хамтран …

  • 5 November

    Н.Алтанхуягийн ой тохиож байна

    АН-ын дарга асан Н.Алтанхуяг Монгол Улсын Загийн газрын тэргүүнээс буугаад яг жил болж байна. Тодруулбал түүнийг намынх нь нөхөд МАН-тай хамжин 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас огцруулсан юм. Энэ сайдын суудлаас буухдаа “АН-ын гишүүддээ хандахад МАН-ын одоо санаачилсан энэ дөрвөнүндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг би та бүхнээс хүсэж байна. Бидэнд цаашаа хийх ажил их байна. …

  • 5 November

    Шинэ цэвэрлэх байгууламж ажил удахгүй эхэлнэ

    1959 оноос хойш 60 орчим жил ажилласан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэнд 20-30 жил хуримтлагдсан хур лаг ойролцоогоор 400 мянган метр куб талбайг хамраад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа Төв цэвэрлэх байгууламжид зохион байгууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн энэ асуудал гагцхүү хотынх биш,  хот дангаараа энэ асуудлыг …

  • 4 November

    Солонгос улсад нэг хүнийг үнэ төлбөргүй эмчлүүлнэ

      Монгол Улсад эмчлэх боломжгүй зарим өвчтэй хүмүүсийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрджээ. Тодруулбал,  БНСУ-ын “Мёнжи” эмнэлэг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хүмүүнлэгийн ажил явуулах санал ирүүлсэн бөгөөд Монгол Улсад эмчлэх, ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг даан Солонгост эмчлэхээр болсон байна.Үүнд хамрагдахыг хүссэн хүмүүсийн өргөдөлийг энэ долоо хоногтоо багтаан авч нийслэлийн …

  • 4 November

    Хуурамч мөнгөн тэмдэгтийг ингэж ялгаарай

    Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөтэй холбоотой гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олон бүртгэгджээ. Одоогоос хэдэн сарын өмнө “Хуурамч мөнгө байж магадгүй” гэж бодсон иргэд холбогдох байгууллагад мөнгөө авчирч үзүүлж байгаа талаар албаны хүн хэлж байсан. Энэ сайн хэрэг ч тэдгээр мөнгөний зарим нь ашиглалтын журам зөрчсөн /банкны хэллэгээр/ болох нь шалгалтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хэт үрчийсэн, хэт угаасан үед мөнгөний нууцлалууд нь алга …

  • 4 November

    Монголдоо автын кузов засварыг хөгжүүлнэ

    УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилгаар  өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид Монголд анхны авто машины кузов засварчны мэргэжлийн анги нээгдлээ.  Нээлтийн ёслолд  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирсэн юм.  Авто кузов засварчны анхны ангид суралцахаар бүртгүүлсэн 25 суралцагч байгаа ажээ. Монголд автын кузов засварын зах зээл вьетнамчуудад эзлэгдсэн. Вьетнамаас манайд ажиллахаар ирж буй хүмүүсийн дийлэнх чухамдаа энэ зах зээлээс мөнгө олох зорилготой Монголыг сонгож ирдэг …

October, 2015

  • 10 October

    Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай байна

    Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 64.9 буюу эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.4 жилээр богино байгаа нь тэдний эрүүл мэндэд анхаарах шаардлагатайг харуулж байна. Хүн амын тэргүүлэх өвчлөлийн таван шалтгаан нь зүрхний цочмог шигдээс, тархины судасны өвчин болон зам тээврийн осол болох тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн байна. Нийт нас баралтад эрэгтэйчүүдийн нас баралтын эзлэх хувь эмэгтэйчүүдээс 1.6 дахин өндөр …

  • 10 October

    Хүүхдэд зориулсан сургалтын төвүүдийн үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

    “Хөгжлийн харандаа” хэмээх энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудыг олон нийтэд сурталчилахаас гадна энэ чиглэлийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой ажээ. Энэхүү экспо нь өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд  10.00-18.00 цагийн хооронд болох юм байна. Экспод нийслэлийн хэмжээнд хүүхдийн оролцооны бүхий л байгууллага, дугуйлан секц, сургалтын төвүүд хамрагдах бөгөөд Нийслэлийн Хүүхэд, …

  • 10 October

    Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалах боломжтой боллоо

    Автотээврийн Үндэсний Төвөөс улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалах боломжтой болсныг мэдээллээ. Захиалга хийх ХОЛБООС http://www.transdep.mn/?link=eticket эх сурвалж ikon.mn

  • 9 October

    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор авто зам хаах хуваарь

    Нийслэлд шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй юм. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр …

  • 9 October

    “11 11” төв маргааш 11-16 цагийн хооронд ажиллахгүйг мэдэгдэж байна

    Засгийн газрын “11 11” төв маргааш буюу 10 дугаар сарын 9-ний 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар ажиллахгүй болсныг мэдэгдэж байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны бага тойруугийн 2 дугаар байрны ерөнхий щитийг шинэчлэх болсонтой холбогдуулж тус байранд байрладаг “11 11” төвийн үйл ажиллагаа түр зогсч байгаа юм. Иймд иргэд та бүхэн санал, хүсэлтээ дээр дурдсан хугацаанаас хойш өгнө үү гэж …