Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас нэгэн иргэн 70321111 утсанд холбогдож, тус сумын цэцэрлэгт явдаг хүүхдээ бөөстсөн тухай мэдээлэл өгчээ. Тэрээр “Манай хүүхэд сумын цэцэрлэгийн бага бүлэгт явдаг. Шөнө унтахдаа толгой, биеэ маажаад уйлаад хэд хоног болсон. Толгойг нь үзсэн чинь бөөстсөн байна. Сураг ажиг тавьсан чинь ангийнх нь арваад хүүхэд бөөстсөн гэж эцэг эх нь хэлж байна. Хүүхдүүдийг нэг унтсан газарт …
Мэдээ
November, 2015
-
16 November
Эрүүл мэндийн чиглэлийн 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/864 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа шинээр эрхлэх 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов. Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр …
-
16 November
Дугаартайгаар өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ
Монгол Улс 2014 оны долоо дугаар сарын нэгэнд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Монгол Улсын иргэд дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг авч болох болсон. Гэхдээ одоогоор хэрэгжилт нь эхлээгүй, бэлтгэл ажил хийж байгаа юм. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны зохицуулах газрын дарга Ц.Жадамба “Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээний бодлогын баримт бичгийг боловсруулж дууссан. Одоо Харилцааны холбооны …
-
13 November
Машины хулгай их байгаа тул сэрэмжлүүлж байна
Авто машин хулгайлах хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 93,7 хувиар өссөн гэж ЗЦГ-аас мэдээлж байна. 2014 онд ийм төрлийн гэмт хэрэг 175 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сард 339 машин алдсан дуудлага иржээ. Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод машины хулгай их байгаа аж. Архангай аймагт 22, Хөвсгөлд 64, Улаанбаатарт илүү олон машин хулгайлсан тоо байна. Хот дотор Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт …
-
12 November
Нялх хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Дэлхий дахинд гэртээ сууж үр хүүхэддээ анхаарал тавьдаг ээжүүдийн тоо түүхэнд байгаагүй бага түвшинд хүрчээ. Анх 1993 онд албан хэллэгээр бол гэртээ сууж “бүтэн цагаар” үр хүүхдээ хардаг эхчүүд 2 сая байжээ. Харин өнөөдөр 1.97 сая болтлоо буурсан байна. Өнгөрсөн онд 67 мянган ээж гэртээ суусан нь өмнөх жилүүдийнхээс 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин гэртээ сууж үр хүүхэддээ анхаардаг …
-
11 November
Зориулалтын бус газар автомашин худалдаалахыг зогсоолоо
Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд хамтран эдгээр иргэн, аж ахуйн …
-
10 November
Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандарт баталжээ
Хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох явдал их байдаг. Тэгвэл ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шинэ стандарт баталжээ. Үйлдвэрлэлийн ослыг бууруулах боломжтой энэхүү үндэсний стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагууд осол аваарыг 80 хувиар бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байгаа аж.
-
9 November
Энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна
Чингис хааны мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар болсон билээ. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан бөгөөд тухайн өдөр …
-
9 November
“25 дугаар суваг” телевизийн реалити шоу олон нийтийг бухимдуулав
Монголын ууган телевизүүдийн нэг “25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчид үзэгч түмэндээ үргэлж сонин содон нэвтрүүлэг бэлтгэдэг. Олон сайхан реалити шоуг үзэгч түмэндээ хүргэсээр байгаа. Гэтэл тус телевизээр өнгөрсөн баасан гаригт гарсан “баячуудын хүүхдүүд”-ийн зорилоггүй амьдрал, өнөө маргаашаа шоу цэнгээнээр аргацаасан хэдэн залуусын тухай “The Reality show 16+” реалити шоу үзэгчдийн бухимдлыг төрүүлээд авлаа. Долоо хоног бүрийн баасан гаригт 22:00 …
-
7 November
Улаанбаатарт 0 орчим градус байна
2015 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 9-14 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан …
-
6 November
Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг санууллаа
Өршөөлийн тухай хууль эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэн билээ. Өршөөлийн хуулийн хэрэгжилтээр 2500 гаруй хоригдлыг суллаж, эрх чөлөөтэй боллоо.Суллах үйл ажиллагаа өнөөдрөөр дуусгавар болно. Ялтануудыг нэгдсэн журмаар Зайсан дахь Хорих 401 дүгээр анид авчран суллаж, хөдөө орон нутгийн ялтнуудыг орон нутагт нь тээвэрлэн хүргэх юм. Хоригдлууд суллагдаж байгаатай холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байхыг албаны хүмүүс анхаарууллаа. Онцын чухал ажилгүй бол орой үдшийн …
-
6 November
Цэргийн албын хатуу дэглэм залуусын зоригийг мохоож байна
Аливаа улс үндэстний аюулгүй оршин тогтнох үндэс, өөрийн улс орны хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байх зэргийг хариуцан хамгаалах нэр хүндтэй бөгөөд ариун, хариуцлагатай үүрэг Монгол Улсын зэвсэгт хүчинд ноогддог билээ. Аль ч улсын нүүр царай, дүр төрх нь ч цэрэг армиас нь харагддаг. Манай Зэвсэгт хүчин ч мөн адил Монгол улсынхаа нүүр царай болж дархан …
-
6 November
Гар аргаар буу, сум хийдэг этгээдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагаас үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сумыг олон тоогоор хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Хэд хэдэн газар явуулсан нэгжлэгийн үеэр байлдааны зориулалттай галт зэвсэг болон 14 ширхэг ангийн буу, галт зэвсэг, сум угсарагч багаж, төрөл бүрийн сум угсрах зориулалт бүхий багажны хошуу, хонгио 2000 ширхэг, сумны хошуу 1900 ширхэг, тэслэгч бялт 5000 ширхэг, их хэмжээний дарь олон тооны сум хураан …
-
6 November
“Тэлмэн Констракшн” ХХК-г оршин суугчдын ордерийг барьцаалан зээл авсан уу?
Нийслэлийн Налайх дүүргийн 7-р хороонд “Тэлмэн Констракшн” ХХК 6000 айлын орон сууц барьж байгаагаа сүржин зарлаж байсан ч бодит байдал дээрээ барилгын ажил даржин байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Оршин суугчбыг хүндрүүлж байгаа тохиолдол үүгээр дууссангүй. Энэ удаад залилангийн хэрэг хийсэн байж болзошгүй байна. 2013 оноос эхлэн захиалга авч байсан “Шинэ Налайх” хороолол 2014 оны 02-р сард ашиглалтад …
-
6 November
Зарим замыг хааж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, Спортын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Дугуйн Прад” –ыг маргааш буюу 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагааас 13 цагийн хооронд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас баруун тийш Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас урагшаа Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн баруун хойд уулзвар, Богд-Уулын арын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл