Иргэний мэдээлэл

May, 2017

  • 1 May

    Э.Бат-Үүлийн хэлээгүй үг

    Э.Бат-Үүл намынхандаа хандаж захидал бичжээ. “АН одоо болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар авдаг Ардын намын гэмт үйлдлийг дахин хууль ёсны болгож өгнө. Тийм учраас бид Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй! Сонгуульд битгий оролц!” гэж. Маргааш нь “Женко” Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр нам дотроо өрсөлдөх болсноо зарлав. Нэг нь өрсөлдөөнөөс гарч, нөгөө нь орж ирэв. …

April, 2017

  • 27 April

    А.Баатархуяг: Их тэнгэрийн дүлий – 2,3,4…

    А.Баатархуягийн бичсэн бидний оюун санаа, сэтгэлгээний гажгийн талаар өгүүлсэн хоржоонтой, сургамжтай өгүүллийг нийтэлж байна. Их тэнгэрийн дүлий 2: Саяхан усны дээд эх үүсвэрээс ус татдаг шугам цоорч ус оргилсонд манайхан очиж сүү, архи өргөсөн гэнэ. Юмыг яаж мэдэх вэ? гээд л… Туул голын ус татарч, хотын хэрэгцээг хангаж дийлэхгүйгээс олоон жилийн өмнөөс дээд эх үүсвэрээс ус татдаг болж, дамжуулах шугам, …

  • 27 April

    А.Баатархуяг: Би Г.Уянгаад тус болохоосоо гай болох нь их хүн л дээ

    УДШ-ийн шүүгч Цагаанцоож гэгч Н.Энхбаярын үед л дүүргийн шүүгч байхдаа улстөрчдийн гар хөл байсан, яахаараа ингэж дэвшээд УДШ-ийн шүүгч болчихдог байна аа? Арай шударгууд нь Элбэгдоржийн шүүхийн шинэтгэл гэгчийн уршгаар ажилгүй болсон. Гэтэл Элбэгдоржийн ганц ясны дайсных нь гар хөл өнөөдөр өөрийнх нь гар хөл болоод явж байна. Элбэгдорж хувьсгалаа хаяад Америкт зугтаад ирэхгүй бүгж байхад бид энэ улсад шударга …

  • 26 April

    Үзэл суртал үнэнийг тогтоодоггүй

    – Ярьж байсан том төслүүд нь ямар ч ахицгүй байхад төсөв, мөнгө нь аль хэдийнэ урсаад гараад явчихсан гэх үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч түүний зөв, буруу тогтоогдож амжсангүй. Ийм сиймхийг сүйхээчлээд сонгуульд нэр дэвшихээр шамдаж яваа Х.Баттулгын талаар хууль, шүүхийнхэн үгээ хэлэх, үнэнийг зарлах цаг болсон юм биш үү?! – Монгол Улсын …

  • 26 April

    Ардчилсан дарангуйллыг ялах нь

    Монгол улсад эдүгээ ардчилсан дарангуйлал тогтсон тухай би өмнөх нийтлэлдээ бичсэн. Тэгвэл иргэд бид энэ дарангуйлалтай хэрхэн тэмцэж болох талаар ярилцах цаг нь ирлээ. Ардчиллын байгууллуудын хэлбэр нь хэвээрээ ч, эдийн засгийн хүндрэлийг далимдуулан дарангуйллын шинжтэй удирдлагын арга барил нэвтэрч байна. Демократур-улстөрчид, нэг хүний чанга дэглэмийг дэмжигч сэхээтнүүд ардчиллын байгууллуудыг ашиглан, ардчиллын үзэл санааг үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлсэн үзэл бодлыг түгээж …

  • 24 April

    “Өглөг, буян” гэж….?

    Олоон жилийн өмнө (1992 оны намар) Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний купед нэгэн эгчтэй суудал таарсан юм. Ах бид хоёроос гадна ахын танил бас нэг ах, тэгээд өнөөх тавь дөхөж яваа, яриа хөөрөөтэй, хэн хүнтэй эвлэг харьцдаг тэр эгч бид дөрвүүл. Тэр үед Орос руу тарваганы арьс гаргаж явсан хүмүүс мэднэ дээ. Улаанбаатараас галт тэрэг хөдлөнгүүт хил хүртэл шөнөжин купе …

  • 24 April

    Заамарчуудын “Ардын үг”-ийг боож унагав

    Хэд хоногийн өмнө Төв аймгийн Заамар сумын хэсэг иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн хурал хийлгэв. Нутгийнх нь дахиад 21 мянган га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдэл ирүүлснийг багийн иргэд, сумын Иргэдийн төлөөлөгчид хуралдаж хэлэлцээд 100 хувь “зөвшөөрөхгүй” гэсэн санал өгч буцаасан ч дээгүүрээ хэдийнэ эсрэгээр шийдээд тэнд ухах сонгон шалгаруулалт зарлажээ. Компаниудын саналыг 5-р сарын 8 …

  • 24 April

    Э.Бат-Үүл та үгээ хэл

    Хоёр парламенттай засаглалыг сонсохыг ч хүсдэггүй байсан МАН нэгэнт олон нийтийн анхаарлыг татаж байгаа амттай энэ сэдвийг Ерөнхийлөгчийн сонгууль бас нэг туг болгон ашиглах нь тодорхой болж эхлэв. Тун яаруу сандруу тунхаглан зарласан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал асуулга /2017.04.07-нд баталсан. Эхний зөвлөлдөх уулзалт энэ сарын 29,30-нд болно./-даа хоёр парламентын талаарх асуулгыг тэд нэмж оруулжээ. Та бүхэн анзаарсан байх зургаан …

  • 22 April

    Ардчилсан намын гишүүд, дэмжигч нарт

    Ардчилсан нам том сорилтын өмнө ирлээ. Бид өнөөдөр сонголтгүй шахам болсон мухардлын ирмэг дээр зогсож байна. Эндээс цааш уналт л байхаас сорилт гэж тулгарахгүй. Нэг л намтай, нэг намаас нэг хүн дэвшээд, нэг л нэр саналын хуудсанд бичигдээд  тэрийг нь нэгэн дуугаар сонгодог тоталитар дэглэмээс баяр хөөртэйгээр салж байсан мөчийг бид өчигдөрхөн мэт тодхон  санацгааж буй. Гэхдээ тэр өдөр бид …

  • 21 April

    Намаа базна гэсэн АН-ын дарга МАН-д базуулсан уу?

    МАН-ын дотоод “зодоон” савнаасаа хальж, түмний нүднээс нуугдахаа болив. Ажиглагчдын хэлэх нь, сөрөг хүчингүй эрх баригчдын дүр төрх ийм байдаг гэх. Уг нь АН 2016 оны УИХ-ын сонгуулиар есөн суудал авч, бүлэгтэй ажиллаж байгаа. Гэвч энэ намынхан сөрөхөөсөө илүү тал засч, эсвэл таг дуугүй суудаг болсон. Тэгэхээр олны яриа ортой гэгчээр сөрөг хүчин байхгүй гэсэн үг. Үнэнийг хэлэхэд АН сөрөг …

  • 20 April

    Александр Тенчой: Алина Кабаева хийгээд Монгол-Татаар угсаат Оросын алдартнууд

    Оросын зохиолч Александр Тенчойн 2 дахь өгүүллийн орчуулгыг нийтэлж байна. Яарахгүй бол манайхан өмнөх өгүүллийг нь мартчихаж магадгүй гэж болгоомжлов. Үүнтэй холбогдуулан миний аль эрт орчуулсан М.Д.Каратеевын “Орос ба татаарууд” (2008.10.20) өгүүллийг сөхөж үзэхийг зөвлөж байна. Энэ өгүүлэл https://ganaa.mn/2008/10/20/utui/-д бий. Миний “Төрийн Думын депутат Михаил Викторович Слипенчук-т өгсөн өлгөц тайлбар уншигчдын дунд шууиан тарив. Ингээд Монгол-татаар хийгээд Оросын ард түмний хэл …

  • 20 April

    Александр Тенчой: Таганка, Чертаново, Киширская…гэхчлэн Москвагийн Монгол-Татаар олон нэрийн тухай…

    Оросын Төрийн Думын депутат Михаил Слипенчук Монголд аялсныхаа дараа сүлжээнд орос олон үгийн гарвалын (этимологи) тухай сонирхолтой сэдэв хөнджээ. Үүнийг нь Оросын зохиолч Александр Тенчой өлгөн авч 2 өгүүлэл бичсэний эхнийхийг хүргэж байна. Монголчуудад нэн сонирхолтой нь эргэлзээгүй. Одоо удаах нэн сонирхолтой өгүүллийг орчуулан хүргэж байна. Харин мэдэмхийрээд, цэцэрхээд, загнаад, балайраад байвал больж л орхино шүү… Төр засгийн байгууллагуудын төлөөлөгчид …