Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудал бол С.Зоригийн хэрэг үнэхээр илэрсэн үү гэх асуулт. Уг нь цагдаагийнхан гурван нөхрийг бариад, шалгаад, тогтоогоод, прокурор яллах дүгнэлт үйлдээд, шүүхэд хүртэл шилжүүлчихсэн. Ирэх лхагва гарагт шүүх хурал нь болно. Гэтэл олон жил энэ хэргийг илрүүлээч гэж хууль хяналтынхнаас амтай болгон шаардсан. Улстөрчид энэ хэргийг илрүүлнэ гэж амалж, улс төрийн шоу …
Иргэний мэдээлэл
December, 2016
-
19 December
“Гудамж” төслийнхөн тендерийг ингэж будлиулдаг байсан уу?
Хөгжлийн банк, бондын мөнгөтэй “Гудамж” төсөл яахын аргагүй холбоотой юм. Аудитын болон ямар нэг ажлын хэсгийн шалгалтаар энэ төсөл элдэв но-гүй гарна гэж үгүй. Хамгийн сүүлд Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг л гэхэд III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэхдээ ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, энэ ажлын зураг төсөл гараагүй байхад …
-
16 December
Орон нутгийн гэрээнд оролцоо хамгаас чухал
Ард түмэн – Байгалийн баялаг Манай улсын эдийн засгийн нэлээд хэсэг нь уул уурхай болон олборлох үйлдвэрлэлээс хамаарах болж, эрдэс баялгийг эрж хайх, олборлож ашиглах үйл ажиллагаа эрчимтэй өрнөж буй өнөө цагт түүнийг хэрхэн нийтэд тустайгаар, үр өгөөжтэй, ирээдүй хойчийн өмнө хүлээх хариуцлагаа сайтар ухамсарласан түвшинд зохицуулж, зохион байгуулах вэ гэдэг нь нэн чухал болж байна. Монгол улсын үндсэн хуулинд …
-
15 December
Тавантолгойн 49 хувь дээр “таанц гишгэх”ажиллагаа эхэллээ
-10-аад жил үүцэлсэн Тавантолгойн 49 хувь 485 сая доллараар зарагдах нь- Хэдхэн хоногийн өмнө, өнгөрсөн баасан гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хятадын “Шинхуа” группийнхэнтэй уулзав. Монголчууд ямар их баярлав аа. Төрийн түшээд ч, жирийн иргэд ч “…Ээ ашгүй, Тавантолгой урагшлах нь, хөдлөх нь” гэж ирээд л хөөрцгөөсөн. Энэ төслийг хөдөлгөх ажил өнгөрсөн жилээс …
-
14 December
Хазара нарыг монголоос хөөж туух компанит ажил эхэллээ
Монголд Хазара хүн сурч үл болно гэж манай төрийн байгууллагаас анхааруулжээ Монголд хазара залуус суралцахыг Монголын төр хориглов. Ингэж ойлгоход хүрч байгаа мэдээ чих дэлслээ. Магистрт үргэлжлүүлэн суралцаж байгаа хазара залуусыг ГИХГ 25-наас өмнө гарч явахыг хууль бусаар шаардан, эсбөгөөс албадан гаргана гэжээ. Албадан гаргана гэдэг нь 10 жил эргэж ирж болохгүй ээ гэсэн үг. Сурч байсан сургуулийнх нь хуульчид …
-
13 December
Нам олигархуудаасаа салах цаг болсон
2016.12.06 Улаанбаатар хот Эрхэм журмын нөхөд өө. Намын Их хурлын төлөөлөгчид өө Та бүхний энэ өдрийн амгаланг эрэхийн ялдамд ахмадууд биднийг Их хуралдаа оролцож үгээн хэлэх боломж олгосон хурал зохион байгуулагчдад баярласнаа илэрхийлье. Монголын ардчилалыг анхнаас нь өлгийдсөн улс төрийн дөрвөн хөдөлгөөний нэг АСХ-ын анхдагч ахмадуудынхаа даалгаснаар миний бие тэдний сэтгэлийг үгийг нэгтгэн хүргэж байна. Одоогоос 27 жилийн тэртээ бид …
-
13 December
С.Зориг агсны хэргийн хохирогч, холбогдогчид шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна
-18 жилийн өмнө хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийнхний дүгнэлт үлгэр домог болж үлдсэн үү- Маргааш С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид байрлах шүүх танхимд болно. Уг шүүх хурлын зарим нэг зүйлийг нь улсын нууцад хамаатуулсан учраас хурлыг хаалттай хэлэлцэх болсон. Харин хохирогчийн ар гэрийг төлөөлж, УИХ-ын гишүүн асан С.Оюун шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг прокурорт …
-
12 December
Нэгэн гунигт хайрын түүх
/Зургийн тайлбар: Нэг л өдөр чи намайг санана/ “…Хайрлан дурлах хувьтайд нь Хайр дурлал бүү заяаг…” гэсэн эртний шүлгийн нэгэн мөр бий. Надад заримдаа шүлэг биш хорон санаатны шившиж үлдээсэн хүчит хараал мэт санагддаг. Үүнийг дурдсаны учир бол… *** 2002 оны намар оройхон Хангайн нэгэн аймгийн төвд ажлаар хэд хоносон юм. Уг нь гурав хоногийн томилолттой явсан ч шалгалтын ажил …
-
9 December
Эрх баригчид минь мөрөөрөө архид! Бид ажилламаар байна
Төр засаг солигдох болгонд баахан амралт, баяр нэмсээр Монголын жирийн ард түмэн, бараг л ажиллах хугацаагүй боллоо. Та нар үүнийг төр засгийн хайр ивээл гэж ойлгож байна уу, Худлаа?! Үүний цаана хоёрхон зорилго байдаг юм. Нэг дэх нь архины борлуулалт. Энэ гарч ирж байгаа баячуудын чинь ард Монголын бараг бүх архины үйлдвэр, архины дэлгүүр, баар цэнгээний голлох газрууд байдаг юм. …
-
9 December
Эрх мэдэл үү, эдийн засаг уу
Монгол Улсыг санхүүгийн хувьд дампуурсан, түүнийгээ зарлах л үлдсэн гэж гадаад ертөнцөд үзэж буй бололтой. Улс орнуудын санхүүгийн чадавхыг үнэлдэг нэр нөлөө бүхий байгууллагууд цувран, Монголын зээлжих зэрэглэлийг бууруулав. Саяхан (арваннэгдүгээр сарын 18-нд) “Moody’s” Монголын Засгийн газрын бондыг өндөр эрсдэлтэйгээс (B3-highly speculative) бодит (Cаа1-substantial risk) ангилал руу доошлууллаа. Монголын Засгийн газар ирэх хоёр жилд гадаадын шууд ба шууд бус өрөө төлөх, …
-
9 December
“Монгол Шуудан”-гийн хувьчлал МАН-ын бизнесийн бүлэглэлийн хүрээнд асуудал үүсгэв үү?
Өмч хувьчлалын тохироо МАН-ын бизнес бүлэглэлийн хүрээнд өрнөж эхлээд нэлээдгүй асуудал тарих боллоо гэх яриа гадуур хүчтэй тарах болсон. Ийн хэлэхийн учир нь ирэх оны төсвийн тухай хуульд төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлах замаар төсөвт 159.6 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгаж өгсөн. Ингэхдээ эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор төсвийн алдагдлыг нөхөх, мөн ашиггүй ажиллаж байгаа хэд хэдэн төрийн өмчит компаниудыг зайлшгүй хувьчлахаар шийдвэрлэсэн …
-
1 December
Санжаа
Санжаагийн бие муудаад эмнэлэгт хүргэгджээ. Тархинд нь цус харваад ухаангүй болчихсон юм. Түүнийг сэхээнд хэвтүүлсэн эхний өдөр ухаан орсонгүй. Харин маргааш нь ухаан орж эмч сувилагчтай ярихтайгаа болжээ. Гэхдээ хамаг бие, нүүр, гар, толгой нь учир нь олдохгүй олон аппараттай гуурс, утсаар холбоотой. Эмнэлэгт хэвтсэн гурав дахь шөнөө Санжаа гэнэт сэрэв. Өөрөө сэрчихэв үү, эсвэл өрөөний хаалга үл ялиг чихарч …