Иргэний мэдээлэл

September, 2016

  • 6 September

    Л.Нинжжамц МҮОНТ-ийн захирлаар томилогдлоо

    МҮОНТ-ийн шинэ захирал өчигдөр ажилдаа оржээ. Тус телевизийн захирлаар ажиллаж байсан Д.Энхтуяагийн оронд Л.Нинжжамц томилогдсон байна. Лувсандашийн Нинжжамц нь 53 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг философич, “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хууль зүйн ухааны магистр. Гадаадын орнуудад олон нийттэй харилцах PR-ийн чиглэлээр сурч туршлага хуримтлуулсан нэгэн юм. Тэрбээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажиллахдаа 1996-2005 …

  • 6 September

    Ноён Бондгор: Уучлаарай, та нар арай давраад байгаа юм биш үү?

    Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. УИХ-ын гишүүдэд За, ах эгч нар аа. Энэ өдрийг амгаланг эрье. Та бүхэн ажлаа аваад удлаа. Бараг хоёр сар боллоо. Яг юу хийж бүтээв ээ? Хоосон ярьсаар л сууна уу? Ард түмэн бид чинь хэмнэлтийн горимд шилжсэн. Харин та нөхөд өөрсдөө тэр горимд шилжив үү? Танай УИХ-ын Тамгын газрын …

  • 5 September

    ​“Дахин дэвшигч” П.Цагаан

    Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан “Түүхээ бид өөрсдөө бичнэ” гэсэн тун ч ойлгомжгүй нэгэн санаачилга дэвшүүлж, түүнийгээ туйлын чухал гэж үзсэн бололтой сонинд нийтлүүлжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалд найман жил болохдоо энэ улс оронд санаа тавьж хийх ёстой хойшлуулшгүй зорилт, амин чухал ажлууд байсаар байтал биеийн амрыг бодсон, эсвэл нэр төрд нь нэн чухал гэж тооцсон …

  • 2 September

    Олимпийн медальтнуудад тэтгэлэг гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд  /2016.09.01/ Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцов. Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн түүхт ой тохиож байгаа, түүнчлэн энэ хугацаанд улс орны хэмжээнд 70 000 гаруй мэргэжлийн багш бэлтгэн, боловсролын салбарыг боловсон …

  • 1 September

    Монголын удирдагчид боолчлолын бизнес хийж иржээ

    Миний бие нийгмээ клептофеодализм буюу хулгайч дарангуйлалт феодализм гэж тодорхойлоод байтал, гоёдоод болж өгөхгүй байсан. Сервитизм буюу боолын нийгмийн харилцааны шинж тэмдгүүд ажиглагдаад байсан билээ. Жишээ нь, дарангуй засгийн төлөөлөгчид ард иргэдээ яаж ч байсан болох хувийн эд зүйлсээ гэж харах болсон бол, олон иргэд өөрсдийгөө болон бусдыг боолчлогчдын л аяар явах махбодь гэж төсөөлдөг, хэрийн хүн бусдыг боолчлохыг рефлектив …

  • 1 September

    “Монголын зэс” компанийн ард хэн байж болох вэ

    Сонгууль эхлэхэд ганцхан хоног үлдээд байхад Монголчуудыг гэхээсээ илүүтэй Эрдэнэтчүүдийг цочроосон, айх гайхахыг зэрэгцүүлсэн магадгүй энэ зуны хамгийн “Топ мэдээ” байж болох “Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг худалджээ. Оросын талын хувьд хятадууд эзэн суусан байна , Монголын улс төр, бизнесийн томчууд оросуудаас 49 хувийг нь үнэ цохиод авчихаж” гэх мэт эргэлзэж, тээнэгэлзсэн, үгүйсгэсэн мэдээлэл цахим ертөнцөд өнөөдөржингөө жиргэлээ. Бүр …

  • 1 September

    Шок

    2016 оны УИХ-ын сонгуулийн дүн бүхнийг шоконд оруулав. МАН-аас бусад нь үсгүй хусуулж, нэвт нүдүүлсэн тул тэд гүн шоконд орж ойлгох, мэдэх, дуугарах, хөдлөх, сэрэх, сөрөх гээд бүх мэдрэхүй нь ажил­лахгүйд хүрчээ. Ийнхүү ялагдсан тал гомдох болон гомдоллох сөхөөгүй болтлоо, бүр гомдол гаргах боломжгүй болтлоо нүдүүлэв. Үүнийг ялагдал гэхгүй юм бол өөр юуг ялагдал гэх юм бэ? Хачирхалтай нь ялсан …

August, 2016

  • 31 August

    Хулхистан

    Өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхлэв. Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй гэж эрх баригчид дүгнэв. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тасралтгүй буурчээ. Төсвийн алдагдал хяналтаас гарч, төлбөрийн тэнцэлийн алдагдал өсөж, хүн амын худалдан авах чадвар, гадаадын хөрөнгө оруулалт буурч, төгрөгийн ханш огцом суларч ирлээ. Монгол Улсын зээлжих …

  • 31 August

    Төрийн тансаглалыг танаж, мөнгөний “Хөөс”-ийг хагалах зүү Ж.Эрдэнэбатын гарт байна

    Засгийн газар сүүлийн хэд хоногт хасна, танана, татвар нэмнэ, хална, солино гэдэг хэдэн брэнд үгтэй болж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Манайхан юманд өнгөц ханддаг болохоор хэнээс татвар авч, юуг хасч, алийг нь танах гээд байгааг ухаж ойлгохгүй, өөр дээрээ тусгаж аваад л цахим ертөнцөөр баахан шаагиж байна. Үнэндээ бол тэр шийдвэрүүдийн ихэнх нь зөв гэж олон нийт үзэж байна. Уг …

  • 29 August

    Иргэд хэмнэлээ гээд хэнд ашигтай юм бэ?!

    -Иргэд хүссэн хүсээгүй хэмнээд эхэлбэл татвар төлөгчдийг “тэжээдэг” орлогыг хэн өгөх юм бэ? Орлогогүй татвар төлөгчдөөсөө төр яаж өндөр татвараа авах юм бэ? Нэг үгээр бол эдийн засгийг хумих, идэвхгүй царцаах үр дагаврыг уриалж байгаа улстөрчид Сангийн сайдад таалагдахаас илүүтэй улс орны маргаашийг харсан бодлого боловсруулах үүрэгтэй- Эдийн засаг их муу байгааг илчилсэн статистик дунд хамгийн сайн яваа үзүүлэлт нь …

  • 29 August

    Ардын нам ард түмэндээ томоос том “салаавч” өглөө

    Магтсан хүүхэн хуримандаа унгана гэгчээр Монгол Улсаа “МАН”-дуулж, аз жаргалтай хотод амьдруулах тухай үлгэр ярьсаар гарч ирсэн МАН-ын Засгийн газар эхний шалгалтад бүдэрлээ. МАН бол зүүний чиглэлтэй нам. Тэр ч утгаараа бүтээн байгуулалт гэхээс илүүтэй халамжийг гол чиглэл болгож ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилд улс оронд том том бүтээн байгуулалт хийгдэж, үйлдвэрлэл хөгжсөн ч иргэдийн гарт очдог бэлэн мөнгө зарим  талаараа …

  • 29 August

    Мафийн ардчилангуйлалт Монгол

    Саяхан нэг өдөр тутмын сонин дээр, манай спортын ертөнц бол мафи юм, олон жил оршин тогтнож байгаа, мафийн гишүүдийнхээ л хүмүүсийг хар багаас нь булхайдан өргөж дэмжсээр шигшээд хүргэдэг, спортод орж ирдэг хөрөнгө оруулалт, шагнал, хандив тусламжийг завшиж эргэлдүүлдэг, мафийн бус хүн Монголын спортод нэвтрэх ямар ч аргагүй, ийм болохоор спорт хөгжихгүй байгаа гэж бичсэн байв. Үнэн эсэхийг эс мэдмүй. …

  • 24 August

    Өвөл боллоо, өвсийг маань хятадууд хадаад дууслаа гэв үү?

    Одоогоос жилийн өмнө манай сонинд Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тухайн үед Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас эхлээд хэдэн мянган га газрын өвсийг хадаж нуруулдаад, ачихад бэлэн болсон байсантай манай сурвалжлах хэсэг таарч байсан юм.  Нутгийн малчид “…Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байсан. …

  • 24 August

    Сугалаанд “од”-гүй хоёр настнууд хоосон хоцрох нь

    Шинэ ногооны үнэр хаа нэгтээ дэлгүүрийн лангуунаас ханхийж, гүйцэд боловсорсон шинэхэн жимс нүд булаах нь намрын эхэн сар аль хэдийнэ гарсныг илтгэх шиг. Байгаль дэлхийн шинэ бүхэнтэй зэрэгцээд хүүхэд багачууд ч шинэ бүхэнтэй танилцан хорвоогийн утга учрыг танин мэдэж, нийгмийн харилцаанд орж, бие хүн болон төлөвшихөд бэлдээд их хотын амьдрал тун завгүй үргэлжилж байна. Тэр дундаа цэцэрлэгийн багачуудын бие хүн …

  • 23 August

    АН-ынхан ҮЗХ-гоо хуралдуулж чадах уу

    Ардчилсан намын батлахтай хүн бүр намынхаа шинэчлэлийг юу, юунаас илүү хүсэж суугаа бол улс төрийн хүрээнийхэн тус намын дараагийн дарга хэн байх вэ гэх асуултад өөр, өөрсдийнхөө хариулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ тус намын дотоод зөрчил хийгээд хагарал нь шинэчлэлийнхээ анхны алхамыг ч хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно. Учир нь, өнгөрсөн хугацаанд тус намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах …