Иргэний мэдээлэл

September, 2016

  • 27 September

    “Петровис” ХХК-ийн орон нутгийн хэрэглэгчдийн сэтгэгдэл /цуврал I /

    Монгол улсын өнцөг булан бүрт шатахуун хангамжийн үйл ажиллагаа явуулж буй “Петровис” ХХК-ийн хэрэглэгчдийг хэсэгчлэн сэтгэгдлийг нь хүргэж байна. Тариа хураалт, хадлангийн ажил ид өрнөж буй энэ өдрүүдэд Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудын хэрэглэгчдийн сонин сайхан болон шатахууны чанар, үйлчилгээнд өгсөн дүгнэлтийг хуваалцъя. Дашрамд, Дархан, Эрдэнэт хотуудад дэлхийн өндөр чанартай Евро 5 стандартын 95, 98, дизель түлш худалдаалагдаж байна. “Дарханы төмөрлөгийн …

  • 26 September

    Монголын телевизийн хөтлөгч бүсгүйн францын контейнерт амьдарсан учир

    Хоёр хоногийн өмнө надтай Францаас нэгэн эмэгтэй холбогдоод “Оогий чи намайг танихгүй байх л даа гэхдээ би чамайг танина. Бид мэргэжил нэгтэй бүсгүйчүүд юм аа. Би бусад эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэг болох зорилгоор, мөн хийгээгүй зүйлийнхээ буруутан нь болж шившигтэйгээр ажлаасаа халагдсаны цаадах жинхэнэ үнэнийг илчилмээр санагдаад өөртэй чинь холбогдож түүхээ хуваалцахаар шийдлээ” гэлээ. Би ч за тэгвэл Францын цагаар өдрийн нэг …

  • 21 September

    Д.Арвин гишүүн Ванга шиг л хэлж байж…

    АН-ын удирдлагад байсан хүмүүсийн ярианы бичлэг яаж байгаад ч юм “алдагдаад” өдгөө сошиалаар тэнэж явна. Бичлэгт УИХ-ын дарга, намын дарга байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг,Д.Арвин, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын яриа байна. З.ЭНХБОЛД “…Бүдүүн тоймоор хэлэхэд 10 аймаг дээр сүүлийн хагас жилийн байдлаар 1-5 хувиар доогуур, 10 аймаг, хотын зургаан дүүрэгт дээгүүр. Ингээд 26 тойрогт хуваагаад үзвэл 16 тойрогт давуу …

  • 19 September

    АН-ынхан ҮЗХ-аа ч хуралдуулж чадахгүй сууна

    Ээлжит сонгуульд их ялагдлыг хүлээсэн Ардчилсан намын удирдлагууд өнөөг хүртэл намдаа шинэчлэлийн салхи оруулсангүй. Үнэндээ тус намын батлахтай хүн бүр намынхаа шинэчлэлийг хүлээж, намын дараагийн дарга хэн байх вэ гэх асуултыг хайгаад багагүй хугацаа өнгөрчээ. Харамсалтай нь, тус намын дотоод зөрчил хийгээд хагарал нь шинэчлэлийнхээ анхны алхамаа ч хийж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд тус намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хэдэнтэй зарласан …

  • 16 September

    АН “сэхээнд” орлоо

    Энэ нам үнэхээр хөөрхийлөлтэй боллоо. Сонгуулиас хойш үерт үүрээ эвдүүлсэн шор­гоолж шиг гудамжинд яз­ганаж байна. Шор­гоолж­ноос ялгаатай нь тэд ажилсаг, авхаалжтай  биш юм. Шоргоолж өчүү­хэн шавьж хэдий ч эв нэгдэлтэй, элбээд үүрээ босгочихдогсон. АН-д тийм чадвар алга. Чадвараа дарга цэргийн сан­дал ширээний тө­лөөх хор найруулгад л гар­гаж сурснаас өөр эрдэм үгүй аж. Гишүүд нь ч, ардчиллаар овоглодог, амьс­галдаг, энэ намтай …

  • 16 September

    This is mongolia!

    Өчигдөр Wall Street Journal сэтгүүлийн “Хөрөнгө оруулагчдын хувьд ‘халуухан бүсгүй’ байсан Монгол хаягдаж үлдэв” гэсэн нийтлэлийг харлаа. Нэрт эдийн засагч Б.Д.Гупта “Монгол яаж тэнэгтэх нь энэ вэ?” гэж халагласан байна. Халуун бүсгүй болж хамаг бүхнээ харьд өгөөд аугаа их өрөнд орсон тэнэгтлийг маань дэлхий даяар гайхаж байна. Тэнэгээрээ алмайруулан алдаршиж байна! “Үхэр монголчууд шүү, бид” гээд омогшоод сайрхаад байдаг маань …

  • 13 September

    Ц.Элбэгдoрж, Би ямар хүнд улсын баатар өгчихөв өө гээд дороо дэвхцэн хашгирчээ

    Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоргийг хөнөөсөн алуурчид 17 жилийн дараа илрээд байна.Манай хуулийнхан болоод улс төрчид, жирийн иргэд энэхүү аллагыг их дээрээс шидсэн чулуу гэж туйлширч, янз бүрийн гаргалгаа гаргана онолдсоор 17 жилийн нүүр үзэж байгаа. Гэвч олон янзын оньсого таамаг дагуулсан энэ хэрэг маш энгийн хуулийнхныхэллэгээр бол “Ахуйн хүрээний гэмт хэрэг ” байжээ. Аллагын процeсс дэндүү энгийн бөгөөд товчхондоо …

  • 12 September

    Улс төрийн мөнгөний гол уурхай нь газрын бизнес

    Өнөөдөр иргэн бүр 0.7 га газраа өмчлөн авах эрхтэй боловч тэр газар өндөр барилгуудаар дүүрчихсэн байна. Газраа өмчилъе гэхээр хад мөргөөд, хүнд сурталтанд амаа үдүүлээд сууж байна. Улс төрийн мөнгө босгодог, төрөөс тэрбумтан төрүүлдэг нэг гол уурхай нь энэ газрын бизнес юм. Өнөөдөр монголчуудыг гадаадынхан олигархиудаар дамжуулан мөнгөөр худалдан авсаар байгааг биднээр хэлүүлтгүй олон нийт мэдэж буй байх. Яг үнэндээ …

  • 9 September

    Лу.Гантөмөрийн эсрэг АН-ын өвгөд нэгдэнэ

    АН-ын лидерүүд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ч улс төрийн замналдаа буурал суухаас эмээж буй нь бас л сонин үзэгдэл. Тэртээ 1990 онд эхлүүлсэн ардчилсан хувьсгалынхаа өр төлөөсийг өнөөдрийг хүртэл тэд Монголын ард түмэн хийгээд уугуул намаасаа нэхсээр явна. Энэ нь ялагдсан намын удирдлагын төлөөх эх эцэсгүй тэмцлээс нь ил тод харагдана. Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болох ёстой байсан Үндэсний зөвлөлдөх …

  • 9 September

    Хятадын төрд сайд хийж буй цорын ганц монгол эмэгтэй

    БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдаар 2009 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа Фу Ин хэмээх энэ хатагтай Хятадын төрийн дээд албан тушаалд ажиллаж буй цөөхөн эмэгтэйчүүдийн нэг бөгөөд Хятадын монголчуудаас тус улсын төрд хамгийн өндөр алба хашиж буй хүн даруй мөн. Фу Ин нь Өвөр Монголын Жирэм аймагт төржээ. Өвөр Монголын зүүн өмнөд хэсгийн Жирэм аймаг бол одоогийн Тунляо. Уугуул …

  • 8 September

    Хотын төв дэх эмнэлгийн газрыг иргэн З.Пүрэв-Очирт 4.3 тэрбумаар худалдсан түүх

    Манай сонин энэ сарын 06-ны өдрийн дугаартаа Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн газар болон барилгын асуудлыг хөндөж, олны хүртээл болгосон билээ. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 24/05 дугаар бүхий тогтоолтой Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 32 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн байрлаж байсан барилгыг нээлттэй дуудлага …

  • 6 September

    “Тансаг” тодотголтой ТНБД-ын албан тушаалаасаа татгалзчаач

    “Элгээрээ хэвтээд” буй эдийн засгийг өөд нь татах гэж шинэ Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Хэмнэлтийн горимд шилжих болсонтой холбогдуулан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг бууруулсан юм. Тодруулбал, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 …

  • 6 September

    Эрх баригчид Засгийн газар, парламент дахь бүлгээрээ талцан хагаралджээ

    МАН-ыг УИХ-ын сонгуульд сайн мөрий хөтөлбөртэй орсныг улс төрийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг шигээ одоо цагт мөрийн хөтөлбөрөөсөө ухарч яг эсрэгээр нь ард түмнийхээ эсрэг ажиллаж байгааг ч шүүмжилж байгаа. Харин энэ шүүмжлэл цор ганц сөрөг хүчин болон, олон нийтийн зүгээс гарсангүй МАН-ын дотоодод ч хүчтэй илэрч байгаа аж. Тодруулбал эрх баригчид Засгийн газар болон парламент дахь намын бүлгээрээ хоёр талцан …