Monthly Archives: June 2013
June, 2013
-
20 June
Хуурамч жолооны үнэмлэх ашиглаж байсан гадаад иргэн баригджээ
Хуурамч жолооны үнэмлэх ашиглан манай улсын замын хөдөлгөөнд оролцож байсан Казахстан улсын иргэн 20 настай эрэгтэй Р.Э гэгчийг баривчилжээ. Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын урд талын зам дээр шалгалт хийж байсан замын цагдаагийн алба хаагч Соната 5 маркийн авто машинтай гадаадын иргэнийг шалгахад хуурамч жолооны үнэмлэх хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдсон …
-
20 June
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Сант, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумдад ажиллаж, УИХ-аар батлагдсан болон хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжуудын талаар иргэд сонгогчдод тайлбарлан таниулав. Энэ үеэр дээрх сумдын иргэд УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар Өвөрхангай аймгийн 19 суманд хэрэгжсэн “Мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах инновацийн төсөл”-ийн талаар санал бодлоо хэлж, зарим зүйлийг асууж тодруулж байлаа. Өвөрхангай аймаг …
-
20 June
Ботаникийн цэцэрлэгээ устгуулахгүйн төлөө тэмцэцгээе
Ургамал, цэцэг навч, мод зүлэгний гайхалтай зохицол орчинг Шинжлэх ухааны үндэстэй хэдэн арван жилийн хөдөлмөрөөр босгож, бүрдүүлсэн УРГАМЛЫН ЛАБОРАТОРИ гэж хэлж болох ногоон байгууламж Ботаникийн цэцэрлэгээ устгуулахгүйн төлөө тэмцэцгээе хүмүүс ээ. Турк улсад ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнгээ устгуулахгүй гэж хамгаалан боссон ард түмэн ялсан байна. Бидний Монголчууд ч бас байгаль орчноо хамгаалахын төлөө тэмцвэл ялна гэдэгт итгэлтэй байна. Хууль зүйн …
-
20 June
“Оюутолгой”-н гэрээний ашгийн хувийг 51 хувь болгоно
“Оюутолгой 51” олон нийтийн хөдөлгөөнийхөн хамтарсан Засгийн газрын “Ivanhoe Mines” компанитай байгуулсан “Оюутолгой” орд баялагийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ашгийн хувийг өсгөн 51 хувь болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэдний үкэж буйгаар Оюутолгойн гэрээ байгуулагдаад дөрвөн жилийн хугацаа өнгөрч байгаа ч ард түмэнд үр ашгаа өгөөгүй. Мөн Монголчууд улс төр, эдийн засаг, стратегийн санаачлагаа бүрэн …
-
20 June
А.Бат-Ялалтын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
Налайх дүүргийн II хороонд орших Хаан банканд халдаж, мөнгө авахаар сүрдүүлэн нэг хүний аминд хүрсэн А.Бат-Ялалтын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцжээ. Хуралдаанд А.Бат-Ялалтын өмгөөлөгч нэмэж тодруулах зүйл байна хэмээн хүсэлт тавьсний дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан байна. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн шүүхэд шомдол гаргасан билээ. Л.Бадрах ugluu.mn
-
20 June
Үүнийг их бүтээн байгуулалт гэхгүй юм бол өөр юуг бүтээн байгуулалт гэх юм бэ
Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой өнөөдөр “UB palace”-д уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Баянгол дүүргээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар оролцон дэмжиж үг хэлэв. С.Эрдэнэ хэлэхдээ “Ардчилсан хувьсгалын эхнээс биднийг зоригжуулж, манлайлж явсан цөөн хэдэн хүний нэг бол Ц.Элбэгдорж. Тэр үед бид зөв зүйл хийж байна гэдэгтээ итгэлтэй …
-
20 June
Шарга морьт, Гүнтийн замыг маргааш хаана
Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлээд байна. “Жэй Кэй Си” ХХК энэ оны 10 сарын 30 хүртэл зам барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Уулзвараас хойш 900 метр замыг маргаашнаас эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлыг хийхээр боллоо. Замыг ирэх сарын 10-нд нээх юм …
-
20 June
Гиннесийн рекорд номноос: 7 шинэ рекорт амжилт
1.Хамгийн өндөр нохой /Зевс нохой- АНУ, Мичиган/ 2. Нэг минутанд хамгийн олон удаа буюу 22 удаа сагсан бөмбөг оруулсан тоть /АНУ, Калифорни/ 3. Хамгийн жижигхэн нисдэг тэрэг / Gen Corporation – Япон/ 4. Хамгийн том гарын булчинтай эр / Мустафы Исмаил – Египт/ 5. Нүүрэндээ хамгийн олон пирсинг зүүсэн эр /Аксель Росалеc – Аргентин/ …
-
20 June
Мөнгө угаасан гэх Элчин сайд Б.Даваадорж эх орондоо иржээ
Мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж өчигдөр Монголд ирсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. “Өглөөний сонин”-ы дугааруудад түүний холбогдсон хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллэхээс гадна Германы өдөр тутмын “Берлины мэдээ” болон “ВZ” сонинд Б.Даваадоржийн талаар гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаа Б.Даваадоржийг мөнгө угаасан гэх хэрэгтэй нь холбогдуулан дуудаж ирүүлсэн …
-
20 June
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, ноён Вук Еремич айлчилна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич энэ сарын 21-нд Монгол Улсад анх удаа айлчилна. Манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч нар айлчилж байсан боловч Ерөнхий Ассамблейн чуулганы дарга айлчилж буй нь анхны тохиолдол юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Олон улсын шүүх, Нарийн бичгийн дарга нарын газрын нэг адил …
-
20 June
Нийслэлийн гал унтраах ангиуд бүрэн тоноглолтой автомашинаар 100 хувь хангагдлаа
Онцгой байдлын албаны 9 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Япон улсын Засгийн газар, Жайка ОУ-ын байгууллагын буцалтгүй тусламжийн гал унтраах 22 автомашиныг манай улсад хүлээлгэн өглөө. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд, Япон улсаас Монгол улсад суугаа онц …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл