Monthly Archives: June 2013

June, 2013

  • 20 June

    Дундговийн залуус – Like – д нэгдлээ

    Дундговь залуус авилгагүй ирээдүйн төлөө, иргэдийн орлцоонд, архигүй нийгмийн төлөө, ногоон дундговийн төлөө Like-д нэгдлээ

  • 20 June

    Наадмаар соёлын биет бус өвийг иргэдэд танилцуулана

     Тун удахгүй  Үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жилийн наадмаар тоглогдох соёл урлагийн арга хэмжээнээс танилцуулбал, 7-р сарын 11,12-ны өдрүүдэд “Соёлын наадам”-ыг Хүй долоон хутагт зохион байгуулахаар болжээ. Тус наадмын хүрээнд СУИС-ийн оюутнууд ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвийг сонгодог болон уламжлалт гэсэн төрлөөр нь ангилан олон нийтэд танилцуулах юм байна. Мөн “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар …

  • 20 June

    Баавар өнөөдөр суллагдана

     Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч асан, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр /Баавар/ хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх хэрэгт холбогдож шүүхээс түүнд гурван сарын баривчлах ял оноосон юм. Тэгвэл түүний хоригдох хугацаа өнөөдөр дуусч суллагдах ажээ.  Шүүхээс хэргийн холбогдогч Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын баривчлах ял оноосон юм. Ш.Батбаярын өмнө нь цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцсоноор …

  • 20 June

    Нэр дэвшигчид 24-ний өдөр халз мэтгэлцэхээр боллоо

     Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэг­дорж, Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ нар ирэх 24-нмий өдөр халз мэтгэлцэхээр боллоо. Энэхүү уламжлалт мэтгэлцээнийг МҮОНРТ-ээр тухай өдөр 21:45 цагт шууд дамжуулах бө­гөөд нэр дэвшигчид үзэгч­дийн асуултад хариулах замаар мөрийн хөтөл­бөрөө танил­цуулах юм. Мөн иргэд нэр дэвшигчдээс асуух асуултыг 24-өөс хоёр хоногийн өмнө буюу 22-ны өдөр  утас, мессеж, цахим шуудан­гаар авах гэнэ. Г.Сонор ugluu.mn

  • 20 June

    Бүх сонгогчийнхоо эрхийг дээдэлсэн ардчилсан сонгууль болно

    Зургаахан хоногийн дараа болох Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд анх удаа ямар нэгэн хүний тусламжгүйгээр бие даан сонгуулиа өгөх бололцоо, нөхцөл бүрджээ. Сонгогчдын саналын хуудсан дээр тэдэнд зориулсан тусгай нэмэлт өгөгдөхүүн суулгаж өгснөөр тэдний эрх баталгаажиж байгаа ажээ. Энэ талаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй уулзаж ярилцсан юм. -Энэ удаагийн Ерөнхий­лөгчийн сонгуульд оролцох хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн …

  • 20 June

    Хүүхдүүд гар утсаараа тоглох бус ном уншдаг болжээ

     Хүүхэд багачуудынхаа зуны амралтыг хэрхэн өнгөрөөх талаар аав, ээжүүд янз бүрээр төлөвлөж байгаа энэ цагт тэдэнд дуулгах сайхан мэдээ байна. Хүүхдүүд зав л гарвал PC рүү гүйж, ухаан санаагаа самууртал, эсвэл гар утсан дээрээ янз бүрийн тоглоом суулган тоглож цаг заваа үр ашиггүй өнгөрөөн эцэг эхийнхээ арга аашийг бардаг. Тэгвэл энэ сонирхлыг нь ухаалгаар ашиглаж зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ утсанд …

  • 20 June

    С.Баяр Монголдоо иржээ

     Монгол ардын намын даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан С.Баяр хэд хоногийн өмнө эх орондоо ирсэн байна. Сүүлийн жилүүдэд Монголдоо байхаасаа илүүтэй гадаадад амьдрах болсон түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн таамаглаж байсан ч намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах Бага хуралдаа ч оролцоогүй юм. Тэрээр Канадад эхнэр хүүхдийн хамт амьдарч буй бөгөөд охинтой болсон гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа …

  • 20 June

    Хэн ялах бэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаа хоногийн дараа болох гэж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дөрөв хоногийн дараа дуусгавар болох бөгөөд нэр дэвшигчидийн сурталчилгаа өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудын сурталчилгаатай харьцуулахад харьцангуй хар PR багатай, аядуу тайван болж буйг улс төр ажиглагчид онцолж буй юм.  Сонгуулийн санал хураалтаас өмнө нэр дэвшигчидийн хэн нь ялах бэ гэсэн таамагийг дэвшүүлцгээх болов. Энэ талын судалгаа, …

  • 20 June

    “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” БАЙГУУЛЖЭЭ

    Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо”-ноос санаачлан  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” байгуулжээ. Энэ төвийг байгуулахад Норвегийн нэгэн жуулчин анхны хандивыг өгч байсан гэнэ. Харин одоо энэ төвийн урсгал зардлыг нь улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь сайшаалтай. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт болон ЕБС- элсэн суралцахад нь бэлтгэж өгдөг сургалтын чиг хандагаараа дэлхийн …

  • 20 June

    Хүний амь хороосон А.Бат-Ялалтын гомдлыг хэлэлцэнэ

     Налайх дүүргийн II хороонд орших Хаан банканд халдаж, мөнгө авахаар сүрдүүлэн нэг хүний аминд хүрсэн А.Бат-Ялалтын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх юм. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн шүүхэд шомдол гаргасан билээ. Хэргийг эргэн сануулахад, 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн II хороонд орших Хаан банканд 20 гаруй насны залуу банкны …

  • 20 June

    Хэнд найдах вэ ? Хүний наймаа үйлдэгдсээр л …

     Саяхан хэд хоногийн өмнө хүний наймаанд төрсөн охиноо харамсалтайгаар алдан тун удалгүй өөрөө таалал төгссөн Ц.Ганзориг ахын эхнэр миний утас руу залгаж “Эгч нь 8 сартай жирэмсэн охинтойгоо цуг шоронд орж байх шиг байна даа миний дүү, мэдэх юм алга хорино л гэнэ энэ улсууд” гэж хэлээд утас нь тасарсан юм. Өнөөдөр тэд цагдан хоригдож байна, охиныг нь хулгайлж олон …

  • 20 June

    Энэ онд 233 мянган тонн цэвэр зэс экспортлоно

     Ашигт малтмалын газ­рын тооцоогоор баяж­малыг нь цэвэр зэсэд шилжүүлэн тооцвол энэ онд “Эрдэнэт” үйлдвэр 122, “Оюу толгой” 111 мянган тонныг үйлд­вэрлэнэ. Оюутолгойн ил уур­хай­гаас энэ оны эхний улиралд 24.5 сая тонн хүдэр ол­борлоод буй мэдээлэл бий. Төлөв­лөгөөгөөр энэ оны сүүлчийн хагас жилд тус ор­доос 450 сая тонн зэсийн баяжмал экспортлох аж. Ингэснээр “Эрдэнэт” үйлд­вэрийнхтэй нийлээд 900 мянгаас нэг сая орчим …

  • 20 June

    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалтай ярилцсан нь /фальетон/

    –   Сонгуулийн өдөр ойртож байна, та хаагуур яваад байна вэ? –     Эгч нь сурталчилгаагаа хийгээд хөдөөгүүр л яваад байгаа, сая хөдөө явж байтал нэг хүүхэд төрөөд… –        Юу, таниас уу..? –   Юу гэж дээ, балай юм асуудаг хүүхэд вэ чи, манай хөдөөний сонгогч эмэгтэй төрөөд , би эх барьж авахгүй юу даа,  тэгээд миний нэрийг охиндоо өгсөн  …