Хэнд найдах вэ ? Хүний наймаа үйлдэгдсээр л …

1005280_588833344484340_501818164_n Саяхан хэд хоногийн өмнө хүний наймаанд төрсөн охиноо харамсалтайгаар алдан тун удалгүй өөрөө таалал төгссөн Ц.Ганзориг ахын эхнэр миний утас руу залгаж “Эгч нь 8 сартай жирэмсэн охинтойгоо цуг шоронд орж байх шиг байна даа миний дүү, мэдэх юм алга хорино л гэнэ энэ улсууд” гэж хэлээд утас нь тасарсан юм. Өнөөдөр тэд цагдан хоригдож байна, охиныг нь хулгайлж олон жил хүчээр биеийг нь үнэлүүлсэн Алтанзул гэгч эмэгтэй хохирогч болж энэ гэр бүл харин гэмт хэрэгтэн болж байгаа юм шиг байна даа.

Гэрч хохирогчийг хамгаална л гэнэ, тэгтэл өөрийгөө золиослон бусдыг гэрчилсэн, хүний амь аврах мэдээллийг нийтэд түгээсэн, шударга үнэний төлөө тэмцсэн хүмүүсийг “Чи энэ хэргийг өндөр авахуулдаг хэн бэ ? Чи бид нарын ажлыг хийдэг болоо юу ? Яасан хол явдаг бацаан бэ чи ? Хэрвээ гэрчийн мэдүүлэг чинь зөрвөл 2-5 жил шүү” гэх мэтээр хууль сахиулагчид өөрсдөө дарамталдаг. Ингэх юм бол наад хуулиа ч баталсны хэрэггүй, гэрч хохирогчийн талаар ярьсны ч хэрэг байхгүй, та нараас өөрсдөөс чинь айгаад хэн ч дахиж мэдээлэл өгч чадахаа болино. Хүмүүс ерөөсөө цагдаад мэдэгдэж чадахгүй байна, арга ядсандаа ганц нэг төрийн бус байгууллага, итгэлтэй санагдсан зарим нэг хүндээ хандаж байна. Хүний наймааны хохирогч болсон хүмүүс, түүнийг баттай гэрчилж чадах ар гэрийнхэн зөндөө байгаа. Төрсөн дүүг нь харгисаар яргалан бусдад худалдаж, дараа нь амийг нь хороосон новшнуудыг маш сайн мэдэж байгаа бүсгүй яг одоо чимээгүй хорсохоос өөр зүйл хийж чадахгүй байна. Тэр одоо хэнд ч итгэхээ больсон, итгэх гэхээсээ илүү тэр айж байгаа. Тэднийг ашигладаггүй харин дарамталдаг, хэвлэл мэдээллийнхэн ч ялгаагүй мэдээгээ өндөр авахуулчихаад хүнээ боддоггүй “Ийм чухал, аюултай мэдээллийг олон нийтэд хүргэж сэрэмжлүүлэг болгох нь бидний үүрэг” гэж ярьдаг ч эргээд тухайн хүнээ хамгаалах боломж тэдэнд хомс байдаг. Мэдээж бүгд биш.

Насанд хүрээгүй охиныг зочид буудалд оруулж хүчиндээд амийг нь хороосон тохиолдолд гэмт хэрэгтэнтэй хамт буудлын эзнийг бас шоронд хиймээр байна !!!

Вьетнамчууд 13 настай охиныг зочид буудалд оруулаад хүчиндчихэж байгаа бол насанд хүрээгүй хүүхдийг 5 цаасны төлөө яргалалын саваар хангасан тэр буудлын эзнийг ч бас хариуцлагад татмаар байна !!!

Гадаадаас Монголд нисэж ирээд “Гольф тур” нэрэн дор насанд хүрээгүй охидуудыг маань өдөр нь цүнх үүрүүлж шөнө нь эзэрхийлж байгаа новшнуудыг зуучилж ирсэн компанитай нь хамт эх орноосоо хөөн зайлуулах хэрэгтэй.

Хэдэн зуун охидууд өөрийн төрөлхи эх орондоо бусдад худалдагдан, харийнханд доромжлуулан амьдарч байгаа бол тэр нөхцлийг нь хангаж өгсөн ЗАСГИЙН ГАЗРЫГ бас шүүхэд өгмөөр байна. Мөрийн хөтөлбөртөө хүүхдийн эрх, хүчирхийллийн асуудлыг тусгаж чадаагүй ерөнхийлөгчид ч гэсэн гол асуудлаа мэдрээгүй, хөрсөндөө буугаагүй байна гэж би бодож байна !!!

Хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ, новшын хууль байсан ч сайжирч шинэчлэгдтэл тэр хуулиар л явна, энэ нь өөрөө хууль, гэхдээ үнэхээр …

Үнэн үү гэж бүү асуу, бодит байдлаас хуваалцаж болох багахан мэдээг нь л хүргэж байна.


Лантуун дохио ТББ 
Ч.Ганжавхлан

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …