Monthly Archives: June 2013

June, 2013

  • 14 June

    Зарим их, дээд сургуулиудын босго оноо өндөрсжээ

     Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил бүр оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жил зарим сургууль босго оноогоо тусгайлан зааж өгчээ. Өмнө нь босго оноо ерөнхийдөө 400 байсан. Харин энэ удаа Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400, түүнээс дээш байна хэмээн журамлажээ. Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг …

  • 14 June

    Супер үхэр

    Нидерландын эрдэмтэд болон фермерүүд хамтран нэг жилийн турш хөдөлмөрлөсний эцэст шинэ үеийн “супер үхэр” бий болгожээ. Супер үхрийг махны шинэ үүлдэр гаргаж авахын тулд бүтээсэн байна. Эдгээр үхрүүд нь маш том биетэй, хүчтэй аж. Эрдэмтэд болон фермерүүдийн үзэж буйгаар супер үхрүүдийн мах нь хүний биед харшлах ямар ч сөрөг нөлөөгүй гэнэ. Т.Анир Ugluu.mn

  • 14 June

    Тээврийн хэрэгслийн албан татварыг 24-ийг хүртэл авна

    Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамжийг энэ сарын 10-нд дуусгавар болгохоор төлөвлөсөн ч хугацааг дахин сунгажээ. Татварыг энэ сарын 24-нийг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” компанийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээн хурааж байна.

  • 14 June

    Циркын арслан хүн барьжээ

    Араатан л бол араатан

  • 14 June

    Цусаар уйлдаг охин

    Твинклэ Двиведи хэмээх энэ жаахан охин цусаар уйлдаг. Үнэхээр итгэмээргүй ч энэ бол үнэн юм. Тэр одоогоор дэлхийд мэдэгдээд буй гаж физикийн тогтолцоотой гурван хүний нэг аж. Эмч нар түүний эл байдлыг судлаж, ямар учраас түүний нулимсны оронд цус гоожиж буйг тогтоохоор ажиллаж байна. Твинклэ Двиведи гэж хэн бэ? Твинклэ Двиведи нь 12 настай, Энэтхэгийн Лакнов тосгонд амьдардаг. Тэрээр зөвхөн …

  • 14 June

    “Бид саналаа өгнө” хөдөлгөөнийхөн сонгогчдыг идэвхжүүлнэ

    Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч байдгаас  сүүлийн үед тэдний тал хүрэхтэй үгүйтэй хувь нь сонгуульд саналаа өгдөг болсон байна. Тэртээ 1992 оны УИХ-ын сонгуулиар 95.6 хувьтай байсан сонгогчдын ирц 2012 оны парламентын сонгуульд 65.24 хувь болтлоо буурсан гээд бодоод үз л дээ. Тэнгэр, газар шиг дээрх ирцийн дүнд зөвхөн зохион байгуулагчдын ажлын алдаа төдийгүй сонгогчдын идэвхи ч нөлөөлж буй. Иймд …

  • 14 June

    1000 оюутны дотуур байрны ажлын явцтай танилцана

     Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр 1000 оюутны дотуур байрны ажлын явцтай 14:00 цагт танилцахаар болжээ. Арслантай гүүрний хажууд барьж буй есөн давхар хоёр байрны гадна талын фасад, сантехникийн ажлууд нь одоогор дуусчээ. Энэхүү барилгын ажлын санхүүжилтийн нэг тэрбум төгрөг Сангийн яаман дээр гацчихаад байгаа юм. Хэрвээ санхүүжилтээс шалтгаалж хугацаа алдахгүй бол байрыг ирэх наймдугаар сардаа багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн …

  • 14 June

    Л.Суарэз: “Английн хэвлэл надад том дарамт болж байна”

    Сүүлийн үед Улаануудын гол довтлогч Луис Суарэзийг багаа орхиж болзошгүй гэсэн мэдээллүүд ар араасаа гарах болсон. Тэрээр Испанийн “АС-26” сонинд өгсөн ярилцлагадаа клубынхаа харьяаллыг өөрчилж болзошгүй гэснээ дурьдаад, мөн одоог хүртэл Сантьягу Бэрнабаугаас ямар нэгэн санал аваагүй гэдгээ хэлсэн байна. 26 настай Уругвай довтлогч хэлэхдээ: “Одоогоор би өөрийнхөө ирээдүйн талаар хэлж мэдэхгүй нь. Реалд очих эсэхээ ч мөн адил. Харин …

  • 14 June

    Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

    ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2013 оны зургадугаар сарын 13-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв болон яамны газар, хэлтсийн дарга нар, нүүрсний уурхай, цахилгаан станц, цахилгаан дулааны дамжуулах компаний удирдлагууд оролцож 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлыг авч хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд дээр нэр дурдсан байгууллагын удирдлагууд байгууллагынхаа төлөвлөгөөний биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, …

  • 14 June

    Амьсгалын сэргээн засалтын тухай хамтарсан чуулган боллоо

    Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг, Монголын бие бялдар хөдөлгөөн заслын Холбооны хоёрдугаар хамтарсан Эрдмийн чуулган “Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн бие бялдар, сэргээн засах эмчилгээний үүрэг, ач холбогдол” сэдэвтэйгээр 2013 оны зургадугаар сарын 7-8-ны өдрүүдэд ЭМЯ-ны Сургалт мэдээллийн Төвд боллоо. Эрмийн чуулганаар амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээний чиглэлээр мэргэшсэн дотоод, гадаадын эмч, мэргэжилтэн нар судалгаа шинжилгээний бүтээлээ танилцуулж, …

  • 14 June

    Ноцтой осол гарч Төрийн ордны хаалга цуурав

      Өнөө өглөөний 06:15 цагт Төрийн ордны зүүн хойд уулзвар дээр аймшигт осол гарлаа. 19-33 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн PRIUS маркийн автомашин, мөргөлдөж эвдэрсний улмаас дугаар нь үл мэдэгдэх болсон шар өнгийн АКСЕНТ суудлын авто машинтай мөргөлдөж, 2 зорчигч, 2 жолооч ноцтой гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдлээ.          Осол гарах үед шар өнгийн Аксент маркийн …

  • 14 June

    Тэрслүү үг 10 буюу Бодлого үгүйлэгдсэн монголчууд

    Аливаа зүйлийг хийж хэрэгжүүлэхийн тулд бодлого хэрэгтэй. Энэ талаар монголчууд эртнээс чухалчилж, “долоо хэмжиж нэг удаа огтол” гэж хэлсэн байдаг. Харин өдгөө “нэг хэмжиж, нэг огтлоод” байх шиг. Долоо хэмжээгүй мужаан материалаа наадахын үлгэр болоод байх шиг. Бодлого бодох нь нэлээд төвөгтэй гэдгийг бид ахлах ангийн математикийн хичээлээсээ төсөөлж болно. “Сууна, судлана, томёолно, үндэслэгээ гаргана, мөрдлөгөөнд хүрнэ, өгөгдөхүүнийг олно, үр …

  • 14 June

    Лэди Гага найз залуугаа алдахаас айжээ

     Өдгөө 27 настай алдарт дуучин Лэди Гага өөрийн найз залуу, 31 настай Тэйлор Кинниг алдахаас айж эхэлжээ. Учир нь түүний найз залуу Тэйлор Кинниг өөрөөсөө дүү залуустай жиг ургуулагч, жүжигчин 40 настай Кэмерон Диаст хамт нэгэн кинонд тоглож байгаа гэнэ. “Other women” буюу “Өөр эмэгтэй” хэмээх романтик, инээдмийн кинонд тэд хосуудын дүрд тоглож байгаа юм. Гэвч кино зураг эхэлсэн цагаас …

  • 14 June

    Мэдэгдэл

     Эрүүл мэндийн Сайд асан Н.Хүрэлбаатарын талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа, бидний үзэж байгаагаар, туйлшрал, хэтрүүлэг давамгайлсан олон мэдээлэл бидний сэтгэлийг ихэд зовоож байгаа учир түүнтэй олон жил хамт ажилласан, тэр хүнийг хүнийх нь хувьд ч, ажил үйлийнх нь хувьд ч сайн мэдэх хүмүүсийн хувьд бид санал бодлоо илэрхийлэх нь хүнлэг хандлага, нөхөр ёсны ариун үүрэг гэж үзэж байна. …

  • 14 June

    Булган аймагт хорио цээр тогтоожээ

     Булган аймгийн Орхон сумын нутагт малын гоц халдварт өвчин гарсан байж болзошгүй тул сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, Орхон сумын III багийн “Бүхт” хэмээх газарт нутагладаг малчин Б-гийн нэг үхэр өвчний учир хорогдсонийг аймгийн мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Одоогоор үхсэн үхрээс дээж авч шинжилгээнд явуулсан ажээ.