Monthly Archives: August 2013

August, 2013

  • 8 August

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 30 дахь дугаарын тойм

      Эмхэтгэлийн шинэ дугаарт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг нийтэллээ. Энэ хуулиар гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоожээ. Хамгаалалтын арга хэмжээ нь аюулгүй байдлын хамгаалалтын, сэтгэл зүйн хамгаалалтын гэсэн 2 төрөлтэй байхаар хуульд тусгасан байна. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь урьдчилан сануулах, тодорхой …

  • 8 August

    Жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болжээ

    Хэдхэн сарын өмнө найз залуугийнхаа зургийг постлон олны дунд шугиан дэгдээгээд байсан “Мөрөөдлийн театр”-ийн авьяаслаг жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болсон гэнэ. Хэдий бэлтэй айлын хүү ч би найз залуугийнхаа мөнгөнд нь болоогүй хэмээн ярьж байсан хөөрөхн бүсгүй маань тун удахгүй ээж болох нь ээ… Г.Сонор ugluu.mn

  • 8 August

    Б.Бат-Эрдэнэ: Намын ах нар 2016 онд шууд ялна гэвэл уучлаарай

    НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сая болж өнгөрсөн Бага хурлын талаарх та бүхний дүгнэлт ямар байгаа вэ. Ер нь та бүхний хүсч байснаар Бага хурлаа хуралдуулж чадсан болов уу МАН? -Энэхүү асуултанд хариулахын өмнө яагаад МАН ийм байдалд хүрэв гэдгийг бас бид бодох ёстой байх. Өнөөдөр энэ бүхнийг маш олон талаас нь шүүмжлэлтэйгээр авч үзэх …

  • 8 August

    3 настай хийлч

    Утсан хөгжим сонирхогчдын дунд 3 настай хийлч нэрээр анх танигдаж байсан Аким Камаран тухай сонирхуулж байна. Аким 2001 онд Берлин хотноо мэндэлж байсан бөгөөд 2 настайгаасаа эхлэн хийл хөгжмөөр хичээллэж эхэлжээ. Өдгөө 12 настай тэрээр өөрийн бие даасан тоглолтоо хийсэн байна. 3 настай 5настай 12 настай М.Сониуч

  • 8 August

    Барби эмэгтэйн Барби залуу

    Дэлхий дахинаа Барби эмэгтэй хэмээн танигдах болсон Валера Лукёнова өөртэйгөө адил барби залуутай болжээ. Түүний хамтрагч Кен хэмээх энэ эр мөн л мэс заслын үр дүн аж. Хөлнөөсөө толгойн үс хүртлээ бүх зүйлээ өөрчилж барби шиг болох хэрэгтэй гэж үү?  М.Сониуч

  • 8 August

    Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх замыг 12-нд нээнэ

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Наранбулаг-Хан” ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийж байна. Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу 8 сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр …

  • 8 August

    ЕБС-ийн сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 12-р сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж  гаргасан. Захирамжийн 4 дэх хэсгийн заалтын биелэлт хангалтгүй байгаа тул  Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад албан бичиг хүргүүллээ. …

  • 8 August

    Нийслэлийн хэмжээнд зөвшөөрлийн зөрчилтэй 40 барилга байна

    НИТХ-аас барилгын салбарт гарч байгаа зөрчил, ослыг бууруулахын тулд  “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг баталсан юм. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотод барилгын ослын тоо урьд жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөөгүй эсвэл зөвшөөрөлгүй барилга  угсралтын ажил  эхлүүлэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн Мэргэжлийн …

  • 8 August

    Америк, Англи тэргүүтэй улсууд Сири дэх аллагыг санхүүжүүлж байна

     “Press TV” сайтад гарсан нийтлэлийг товчлон хүргэж байна.  Өрнөдийн  орнууд,  тэдгээрийн хэв­лэл мэдээллүүд Сирийн эсрэг 30 сарын турш нууц, бохир дайн явуулахдаа энгийн номхон иргэдийг хоморголон хөнөөж буй тухай маш их мэдээлж, шуугиан тарьдаг байв. Гэтэл одоо эдгээр улсын Засгийн газар, хэвлэл мэдээллүүд ийм мэдээллийн талаар огтхон ч дурсахаа больжээ. Чухам яагаад ингэх болов. Яагаад гэвэл Сирийн хэдэн мян­ган энгийн …

  • 8 August

    Ч.Ганхуяг: АН-ын нөхөд большевикуудын зангаар авирлаж байна

     МАН ялагдсандаа гоншигоноод, шархаа долоогоод хэвтээд байх боломжгүй  МАН-ын Бага хурлын гишүүн, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -МАН-ын Бага хурлаар ши­нэчлэл хийгдэх байх хэмээн олон нийт нэлээд анхааралтай ажиглаж байлаа. Гэсэн ч то­дорхой шийдэлд хүрсэнгүй. Бүх асуудлыг Их хурлаар шийд­нэ гэсэн бүрхэг хариулт өгсөн. Бага хурлын гишүүний хувьд нам яг яаж шинэчлэгдэх ёстой юм бэ гэдгийг …

  • 8 August

    Сургалтын төлбөрийг 14 хувиас илүү нэмэхгүй

     Жилийн жилд 8-р сарын дунд үеэс  улсын болон хувийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхээр удирдах зөвлөлийн хурлаа хийдэг.  Энэ  жилийн хувьд хамгийн түрүүнд УЗ-өө хуралдуулсан сургууль бол МУИС.  Энэ жил тус сургууль төлбөрөө 50 хувиар нэмнэ гэсэн шийдвэрийг гаргажээ.  Ингэснээр сургуулийнхаа орчин нөхцөл байдлыг сайжруулах юм  гэнэ.  Улмаар энэ саналаа Боловсрол, Шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн байна.  Харин энэ саналыг …