Monthly Archives: August 2013

August, 2013

  • 9 August

    Дуучин Д.Болд 200 мянган төгрөгийн тасалбартай тоглолт хийнэ

    Хамгийн хөдөлмөрч, дайчин уран бүтээлж хэмээн нэрлэгдэх болсон Төрийн соёрхолт, дуучин Д.Болд VIP тоглолт хийх гэж байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан фенүүддээ зарласан билээ. Тэгвэл тэрээр эл тоглолтоо энэ сарын 17-ны 19:30 цагаас  зайсангийн “Bella Vesta” хотхонд байрлах RioGrandeLounge-д “BOLD UNPLUGGED NIGHT” нэртэй хийхээр болсон аж. VIP тоглолтыг 40 хүн л үзэх боломжтой бөгөөд тасалбар нь 200,000 төгрөг юм байна. Лавлах утас: 88112598 …

  • 9 August

    Уул уурхайн нөхөн сэргээлт хэмээх “гурилдалт”

     Алдарт Д.Нацагдорж нэ­гэнтээ  “Уурхай баялгийн охь болсон олон уул да­ваа­нууд” хэмээн дуу алдан шү­лэг­лэсэн  алт, эрдэнэсийн өлгий  Монгол нутаг  өнөөдөр “Хүн, мал унаж үхсэн, хоосон гуу жалганууд,  эрдэс баялгийг нь ухаад ав­чихсан уурхайн хаягдал овоол­гууд”  газар сайгүй багшир­сан, хөөрхийлөлтэй нутаг болжээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбатын санаачилсан “Алт” хөтөлбөр 20 жил  хэрэгжихдээ  би­дэнд багагүй өгөөжөө өгсөн нь үнэн. Гэхдээ онгон, …

  • 9 August

    Японы залуу үеийнхэн юуны учир амиа хорлоод байна вэ?

    Азийн хөгжингvй орнуудын дунд Япон улс амиа хорлолтын тvвшингээр тэргvvлдэг. Үүний учир шалтгаан нь тэдний эртнээс уламжлалтай “харакери гэгч зан үйлээс улбаатай” гэж судлаачид үздэг. Энэхүү зан үйлийг Японы самурай нар эртнээс хийж занш байна. Тэд үүргээ биелүүлж чадаагүй, эзнээсээ урвасан, буруу зүйл хийсэн үедээ олны өмнө буруугаа хүлээж гэдсээ хүйлж өөрсдийгөө егүүтгэдэг байсан юм. Энэ нь нэг талаар Япон хүний …

  • 9 August

    Дуучин Бионсийн супер халимаг

    Дуучин Бионси үргэлж л хөвсгөх урт үстэй байдаг байсан. Тэгвэл энэ удаад тэрээр үсээ халимаг болгож шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барилаа. Бионси өнгөрсөн лхагва гаригт халимаг үстээ зургаа өөрийн Instagram-д байрлуулсан юм. Тэр ийнхүү Emma Watson, Rihanna , Miley Cyrus нар шиг сонголт хийлээ. Бионсид супер халимаг үс нь зохиж байна уу? М.Сониуч

  • 9 August

    Дэлгүүрийн хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож, хүнд гэмтээжээ

    Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Тааз” дэлгүүрийн хамгаалагч Б нь тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан Б-г шалтгаангүйгээр зодож танхайрчээ. Хамгаалагч эр үйлчлүүлэгчийн нүүрэн тус газар нь олон удаа хүч­тэй цохин үү­дэн шүднүүдийг нь хугалж, тол­гойд нь хүнд гэмтэл учруулсан байна. Одоогоор уг хэрэгт эрүү үүсгэн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ. Г.Сонор ugluu.mn

  • 9 August

    “Аль-Кайда”-гийнхан хувцсыг тэсрэх бөмбөг болгодог шингэн бүтээжээ

     “Аль-Кайда”-гийнхан хувцсыг тэсрэх бөмбөг болгон хувиргах шидтэй шингэн бүтээсэн гэнэ. Эрх бүхий албан тушаалтнуудын ярьж буйгаар энэхүү шин­­­­­гэн нь тун өвөрмөц, скан­нерт харагддаггүй аж. Ийм шингэний тухай анх АНУ-ын ЭСЯ-ны тайланд тус­гажээ. Шинэ төрлийн бүтээ­лийн талаар бусад нууц эх сурвалжууд ч баталж байна. Америкийн эрх бүхий хүмүүс энэхүү шингэнийг ойрын хугацаанд туршиж, хэт даврагсдын байгууллагууд төлөвлөгөөт алан хядлага үйлдэж болзошгүйд …

  • 9 August

    Цахилгааны үнийг нэмж болохгүй

       УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Улсаас нэмэгдэл татаас авдаг хэрнээ үнээ нэмсэн нь буруу   Эрчим  хүчний зохицуу­лах хорооноос энэ долоо хоногийн даваа гарагаас цахилгааны шинэ тариф мөрдүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг иргэд эсэр­гүүцэж, манай сонинд өөрс­дийн санал хүсэлтээ илэр­хийлсэн юм. Тэдний үзэж буйгаар хэрэглэгчдийг үр ашигтай цахилгааны хэрэг­лээнд шилжүүлэх зорилгоор ялгаатай тариф тогтоосон гэж байгаа ч 150 кВт хүртэл хэрэглээтэй, цахилгаан бага …

  • 9 August

    Ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаана

    “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Дархан Минж”-ийн буюу ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний, Тасганы овооны, Х хорооллын, 25-р эмийн сангийн, I хорооллын арын, III, IV хорооллын эцсийн, Ажилчны гудамжны гэсэн найман уулзварыг шинэчлэх ажил үргэлжилж байгаагаас ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаах юм. Тодруулбал, “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх долоо хоногийн …

  • 9 August

    Хойд Солонгосчууд худалдааны чөлөөт бүсийг хаахгүй гэлээ

    Хоёр Солонгосын хамтран байгуулсан Хойд Солонгос дах худалдааны чөлөө бүс Кесонгкунгданыг дахин нээн ажиллуулах  талаар хийгдэж байсан 6 удаагийн хэлэлцээр амжилтгүй болж дуусаад байгаа билээ.  Хойд болон Өмнөд Солонгосын талуудын бие биедээ тавьж буй шаардлагууд хэн хэнийхээ хүсэн хүлээж буй үр дүнг өгөхгүй байгаагаас болж хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын тал өнгөрсөн 7  сарын 28-нд дахин  …

  • 9 August

    Зөрчилтэй 40 барилга байгаа нь тогтоогдлоо

      Нийслэлд барилга угсрал­тын ажил зөвшөөрөлгүй эхлүүлэх зөрчлүүд ихээр илэрч байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газ­­­­­­раас тогтоосон байна. Тус байгууллагаас хийсэн шалгалтаар энэ оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд зөр­­­­­­­­­чилтэй 40 барилга бай­­­гаа нь тогтоогдсон байна. Эдгээрээс барилга угсрал­тын ажил эхлүүлэх, үр­­­гэлжлүүлэх зөвшөөрөл аваа­­­­­­­­­­­­­­­гүй 36, зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн дөрвөн барилга байгаа аж. Уг барилгууд цаашид зөрчлөө арилгахгүйгээр ажлаа үр­­­­­гэлжлүүлсэн …

  • 9 August

    Мөрөөдлийн бүжиг

    “Мини юбка” арга хэмжээний үеэр “Мөрөөдлийн бүжиг” Клубынхан” цоглог хэмнэлтэй бүжгээрээ цугласан олны сэтгэлийг баясгав. О.Наранцацралт Ugluu.mn  

  • 9 August

    Ё.Отгонбаярын хэрэг олон холбогдогчтойгоор шалгагдаж байна

      Эхнэрийнхээ дансаар их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгагдаад буй УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяр, эхнэр О.Эрдэнэ­солонго нарт холбог­дох хэрэг зуны амралтын өдрүүдтэй давх­цаад нам гүмхэн боллоо гэж үзэх хүн олон байна. Учир  нь  түүний   эхнэрийг өнгөрсөн зургаадугаар 5-нд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад тун удалгүй   таван хоногийн да­раа батлан даалтад гар­гасан юм. Хуулийнхан “О.Эрдэнэ­солонго гэдэг хүнийг маш …

  • 9 August

    Нэгдүгээр хорооллын арын замын зарим хэсэг нэг чигийн хөдөлгөөнтэй болно

    Нэгдүгээр хорооллын арын замыг ГССҮТ-өөс уруудах замтай шууд холбосон уулзвартай болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэлж байгаатай холбогдуулан тус замын зарим хэсэг өнөө оройноос эхлэн тодорхой хугацаанд нэг чигийн хөдөлгөөнтэй болж байна. Тодруулбал, Нэгдүгээр хорооллын нэгдүгээр байрны араар Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзвар руу чиглэсэн хөдөлгөөнийг хэвээр үлдээж, зүүнээсээ баруун тал руугаа зорчих хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Уулзварын өргөтгөл, …