Жүжигчин И Бёнг Хён болон И Мин Жонг нарын ирэх 10-ны өдөр болох хуримд 900 зочид оролцох боллоо. Сөүл хотын Гранд Хаяатт зочид буудлын их танхимд хаалтайгаар болох хуримын ажиллагаанд 700 зочдын суух сандал тавигдах бол үлдсэн 200 нь бусад тусгай өрөөнүүдэд байрлахаар болжээ. Сүүлийн үеийн томоохон үйл явдал болох хуримын ажиллагаанд энэ жилийн хамгийн олон сэтгүүлчид цугларах төлөвтэй байгаа …
Monthly Archives: August 2013
August, 2013
-
6 August
Хурд хэтрүүлсэн 2006 зөрчил илэрчээ
Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчил гаргагчдад хариуцлага тооцох тогтолцоог тодорхой болгох үүднээс Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчид “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ”-ыг баталж, энэхүү журам 8 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Журам хэрэгжсэн өдрөөс эхлэн 8 сарын 4-ийг дуустал нийслэлийн хэмжээнд хурд хэтрүүлсэн 2006 зөрчил, гэрлэн дохионы 817 зөрчил илэрчээ. …
-
6 August
Улаанбаатарт дуу цахилгаантай бороотой, 18-20 хэм дулаан
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө …
-
6 August
Хөх луу өдөр
Аргын тоололын 8 сарын 6-ны мягмар гараг, билгийн тоололын зуны адаг сарын битүүний арвидахуйн барилдлагатай, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Эл өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, …
-
5 August
Хэрэв та орон сууц захиалах буюу худалдан авах гэж байгаа бол үүнийг уншина уу
8 хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орох хүсэлтэй иргэд олон болохтой зэрэгцэн орон сууцны барилга тойрсон эцэс төгсгөлгүй маргаан гарах болж эцэст нь иргэд хохирох явдал ихээр гарах боллоо. Үүнтэй холбогдуулан шинээр орон сууц захиалах болон худалдан авахад юуг анхаарах ёстой талаарх мэргэжлийн зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна. Үүнд: 1.Тухайн барилгын газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, техникийн …
-
5 August
Автобусны буудлуудыг шинэчлэнэ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд автобусны буудлыг шинэчлэхээр болсон байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын автобусны буудлууд дээр байрлан үйл ажиллагаа явуулж, нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг шинэчлэн, өнгө үзэмжийг нь нэмэгдүүлэн, чанар стандартын шаардлагад нийцсэн 200 ширхэг “Шинэ киоск” /байгууламж/ байршуулах ажил хийгдэх ажээ. Энэхүү киоскийг БНХАУ-ийн Жөү хотын Гуан Жөү …
-
5 August
Бага хурлыг Д.Лүндээжанцан удирдаж байна
МАН-ын Бага хурлын VIII хуралдаан үргэлжилж байна. Намын дарга Ө.Энхтүвшин хурлын илтгэлийг тавьлаа. Бага хурлыг УИХ-ын гишүүн, намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Лүндээжанцан удирдаж байна. МАН өнөөдөр хуралдаж дуусах төлөвлөгөөтэй байсан ч хурал хойшлогдож үдээс хойш эхэлсэнтэй холбоотойгоор хэлэлцэх асуудлаа өнөөдөртөө амжихгүй байх гэсэн мэдээлэл байгаа юм. Намын Бага хуралд МАН-ын дарга асан С.Баяр ирээд байна. Залуус намаа шинэчлэх асуудлыг …
-
5 August
Фото мэдээлэл
“МИНИЙ БОГИНО ЮБКА” арга хэмжээний үеэр Энэхүү арга хэмжээ нь гудамжны халдлагын эсрэг олон улсад өрнөдөг үйл ажиллагааны нэг бөгөөд анх удаагааМонголд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд оролцсон эмэгтэйчүүд богино юбка, тод өнгийн гоёмсог даашинзаар гангарсан байлаа. Охид эмэгтэйчүүд маань хэн нэгний хэл амны бай болох вий гэмт халдлагад өртөх вий гэж айн тэр бүр богино юбка, тод өнгийн …
-
5 August
Бид Н.Энхбаярыг суллах асуудлаар хууль хяналтынхан болон ерөнхийлөгч, ерөнхий сайдтай хүртэл уулзаж байсан
“Улстөрч ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва оролцож байна. -Шинэчлэлийн Засгийн газар цөөнгүй төсөл, хөтөлб өр хэрэгж үүлж эхэлсэн. Төсөл, хөт өлбөрөөс тодорхой үр дүн гарч, улс орны нийгэм, эдийн засагт ийм дэвшил авчирч байна гэх жишээ баримт бий юү? -Шинэчлэлийн Засгийн газар салбар бүрт томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна. Жишээ нь, …
-
5 August
“Мисс Трансжендер” Непал
Жил бүр Непал болон Тайланд улсад “Мисс Трансжендер” тэмцээн зохион байгуулагддаг ажээ. Тус тэмцээнд 50 гоо трансжендер эмэгтэйчүүд оролцож шилдгээ шалгаруулдаг байна. Уг тэмцээнд ялагч болсноор шоубизнесд хүчээ сорих боломж нээгддэг бөгөөд алдар хүндтэй болж амьдрал нь бусад трансжендер эмэгтэйчүүдээс хэдэн 10 дахин сайжирдаг ажээ. Ингээд “Мисс Трансжендер-2012” тэмцээний зургаас хүргэж байна. М.Сониуч ugluu.mn
-
5 August
Ж.Мөнхбат Удирдах зөвлөлөөс татгалзлаа
МАН-ын Бага хурал эхлээд байна. Бага хурлаас өмнө намын Удирдах зөвлөл хуралдсан. Тус хурлаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Удирдах зөвлөлийн гишүүнээсээ татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр МАН өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт муутай оролцсон нь Удирдах зөвлөлийн гишүүдтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй юм. Т.Түвшин Ugluu.mn
-
5 August
СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа тайлагнав
Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн зардлын тайланг нийтэд мэдээлж байна Намын сонгууль эрхэлсэн байгууллага санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногт багтаан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан билээ. Энэхүү ирүүлсэн сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн Ерөнхий Хороо хянаад дүнг нийтэд мэдээлж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. МОНГОЛ УЛСЫН …
-
5 August
МАН-ын Бага хурал эхэллээ
МАН-ын Бага хурлын VIII хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэх байсан ч 15:00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тов ёсоор сая МАН-ын Бага хурал эхэллээ. МАН-ын хуралд 310 төлөөлөгч оролцох ёстой ба 50-иас дээш хувийн ирц бүрдсэн тул хурлыг эхлүүлсэн байна. МАН-ын Бага хурлыг нээж намын дарга Ө.Энхтүвшин үг хэлж байна. Т.Түвшин Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл