Цахиур чулууныхан хүүхэлдэйн киног та санаж байна уу? Тэгвэл яг кинон дээр гардаг шиг маш том цахиур чулууг ашиглан тансаг зэрэглэлийн агуйн байшинг бүтээжээ. Уг байшин 3,5 сая ам.долларын үнэтэй юм байна.
Monthly Archives: October 2013
October, 2013
-
3 October
“Энтрий Гоулд” компани “Оюутолгой”-д лицензээ шилжүүлэхээр болжээ
Канадын “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ “Оюутолгой” буюу “Turquoise Hill Resources” компанид шилжүүлэхийг зөвшөөрсний дараа тус компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 10 хувиар өссөн байна. “Энтрий Гоулд” болон “Оюутолгой” ХХК-ийн толгой компаний болох “Рио Тинто” групп, Монголын талын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо хэлэлцээр хийсэн бөгөөд үүний үр дүнд “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ ордын …
-
3 October
Хонконгт очир эрдэнэ хулгайлсан Монголын таван эмэгтэйг маргааш шүүнэ
Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт энэ оны гуравдугаар сарын сүүлээр хулгайн хэргээр баривчлагдсан. Тэдгээр эмэгтэйүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдсан байна. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа. – Хонконгт Монгол Улсын таван эмэгтэй хулгайн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Дээрх иргэдэд анхаарал хэрхэн хандуулж байгаа …
-
3 October
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 450 сая төгрөгийн авилгын хэрэгт холбогджээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийг хандив нэрээр авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргажээ. Эл асуудлыг Говь-Алтай аймгийн Ардчилсан намынхан тавьсан байна гэж “Ардчилал” сонинд мэдээлсэн байна. Хандивыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Алтайн эрин сан” төрийн бус байгууллагаар дамжуулж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая, 350 сая төгрөгөөр тус бүр хоёр удаагийн тохиолдлоор авсан гэнэ.
-
3 October
Сири дэх химийн зэвсгийг устгах ажил ирэх даваа гаригт албан ёсоор эхэлнэ
ХЗХБ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Луан Сири дэх химийн зэвсгийг устгах ажлыг 10-р сарын 7-нд буюу ирэх даваа гаригт албан ёсоор эхлүүлэх гэж байгаа тухай мэдээлжээ. Тодруулбал, тэрээр “ХЗХБ Сирийн химийн зэвсэг хадгалж буй бүх объектуудын талаар дэлгэрэнгүй тайлан авсан. Одоо мэдээллүүдийг нарийвчлан шалгаж байна. Энэ шат дуусангуут Сирийн засгийн газрын зөвшөөрөлтэйгээр ХЗХБ зэвсэг устгах ажлыг эхлүүлэх болно. Мөн …
-
3 October
АН-аас зохион байгуулдаг 4:11 уулзалт болно
Ардчилсан намаас сэтгүүлчидтэй уулздаг 4:11 уулзалт өнөөдөр 11.00 цагт Ардчилсан намын төв байранд болно. Тус хуралд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Нямхүү, тус намын гишүүн Т.Мэндсайхан нар оролцож, мэдээлэл хийх юм байна. Ингэхдээ тэд Увсын тойрогтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх ажээ.
-
3 October
Дэлхийн хамгийн царайлаг залуучуудтай 10 хот
1. Стоколм 2. Нью-Йорк 3. Амстердам 4. Лисбон 5. Буэнос Айрес 6. Сидней 7. Мадрид 8. Берлин 9. Милан 10. Тел Авив
-
3 October
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцээгүй юм.
-
3 October
Өнөөдөр болох үйл явдлын мэдээ
9.00 цагт МҮХАҮ Танхим дээр Монгол улс, Нидерландын Вант улсуудын хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нидерландын ЭСЯамтай хамтран “Нидерландын худалдааны өдрүүд” сэдэвт бизнес форумыг зохион байгуулна. Утас: 89099099 09:00 цагт Чингис хаан зочид буудлын 3 давхарт, Монгол улсын төмөр замын тээврийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн асуудлууд сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн …
-
3 October
Хайртай бүсгүйгээ төрөлх үснийх нь өнгөөр шинжээрэй
Хүний үсний байгалийн өнгө нь зан чанарын зарим нэг онцлогийг илэрхийлдэг гэдэг. Тухайлбал, Хар үстэй эмэгтэйчүүд тачаангуй байдаг бол тас хар үстэй бол дүрэлзсэн ааш зантай гэдэг. Гэхдээ байгалиасаа ийм тас хар өнгөтэй үстэй бүсгүйчүүд ерөнхийдөө ховор гэж судлаачид үздэг байна. – Цайвар Шаргал үстэй бүсгүйчүүд богинохон бодолтой байдаг. – Шаргал үстэй бүсгүйчүүд тийм ч ухаалаг бус гэж дүгнэх нь элбэг. Төрөлхийн …
-
3 October
Хар бар өдөр
Билгийн тооллын 29. Найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, …
-
3 October
Улаанбаатарт 18 хэм
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа өдөртөө дулаахан байна. 2013 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. …
-
2 October
Бөөгийн толь \өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П.Батнайрамдалын “Бөөгийн толь” өгүүллэгийг хүргэж байна. Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл