Monthly Archives: October 2013

October, 2013

  • 3 October

    Ордон дахь Төрийн түүхийн музейн кино театр нээлтээ хийлээ

    Шинэчлэлийн Засгийн газрын анхны шийдвэрээр иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч, Төрийн түүхийн музейтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэн, Эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зургаа татуулах боломжтой болсон. Энэ ажлын үргэлжлэл болох нэгэн арга хэмжээний нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд боллоо. Төрийн түүхийн музейн засварын ажил дуусаж, хэвийн ажиллах боломжтой болж байгаа төдийгүй бичил кино театрынхаа нээлтийг хийж байна. Дэлхийн …

  • 3 October

    Хамгийн “Секси” утастай төрийн түшээ

    Саяхан “ойрд хүүхэндээгүй л шинж байх даа” хэмээн жиргэж олны дунд шуугиан дэгдээгээд байсан С.Дэмбэрэл гишүүн төрийн түшээдийн дундаа хамгийн “Секси” утастай нэгэн гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Манай С.Дэмбэрэл гишүүний жиргээд байдаг нөгөө “Секси” утас хэмээн” эрхэм гишүүний шар өнгийн Nokia Lumia 920 маркийн утасны зургийг оруулан жиргэсэн байна. Түүний эл жиргээний хариуд жиргээчид С.Дэмбэрэл гишүүний секси утасны талаар “Нээрээ …

  • 3 October

    Дэлхий дээрхи хамгийн аюултай 7 зам

    7. Пакистан- Шидэт хөндийн зам: Дэлхийн хамгийн өндөр уулсын есд ордог тус уулын зам нь газраас  8126 метрийн өндөрт оршдог. Эл зам маш нарийн тул өргөн машин явах ямар ч боломжгүй. Мөн нэг хурдалсан л бол та хурдаа сааруулж чадахгүй байсаар нөгөө ертөнцөд очдог байна. Тиймээс шидэт хөндийн замаар явахдаа маш удаан явах нь хамгийн оновчтой шийдэл ажээ. 6. Энэтхэг- …

  • 3 October

    “Жаст”, “МТ” нэгдэж байгаа гэсэн албан бус мэдээлэл ШӨХТГ иржээ

     Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т “Жаст ойл”, “Магнай трейд” компаниуд нэгдэж байгаа гэсэн албан бус мэдээлэл иржээ. Хуульд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэгдэх бол ШӨХТГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Гэтэл дээрхи хоёр байгууллага ямар ч мэдэгдэл ирүүлээгүй тул уг асуудлыг тодруулахаар компаниуд руу албан бичиг явуулсан байна. Мөн Жаст, МТ-ийн шатахуун түгээх …

  • 3 October

    Хойд Солонгос цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлжээ

    Хойд Солонгос Йонбен дэх цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлсэн байна. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зургийг үзээд Йонбен төвд плутоны реактор ажиллаж эхэлсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Реакторын турбинээс гарах халуун усыг ойролцоохь гол руу асгаж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа Жон Хопкинсийн Их сургуулийн хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн аж. Өнгөрсөн есдүгээр сард Йонбен дэх цөмийн төв ажиллаж байгаа шинж тэмдгүүдийг зургаас харснаа …

  • 3 October

    Бяцхан охины аминд хүрсэн хоёр сувилагчийг ажлаас нь халлаа

    Хэдхэн хоногийн өм­нө Т.Маралжингоо гэх бяцхан охин эмч нарын ха­риуцлагагүйгээс болж амиа алдсан хэрэг гарсан билээ. Улмаар охины ээж Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хан­дан охиных нь аминд хүрсэн эмч, сувилагч нарт хариуц­лага тооцож өгөхийг хүссэн юм. Үүний дагуу Сүхбаатар дүүр­­гийн нэгдсэн эмнэл­гийн сувилагч Л.Оюун­гэрэл, Н.Сувд-­Эрдэнэ нарыг ажил­­даа хариуцлагагүй ханд­­­­­сан, үйлчлүүлэгчийн үгийг үл хүндэтгэсэн гэх шалт­гаанаар ажлаас нь халжээ. Энэ талаар …

  • 3 October

    Жоомны орцтой Tiger пиво /бичлэг/

    Хүнсний манлай үйлдвэрлэгчдийн нэг гэж өөрсдийгөө цоллодог MCS компанийн ундаа, пивоны үйлдвэрт их хэмжээний жоом үүрлэжээ. Хаа сайгүй гүйлдэх “бор костюмтай залуус” ундаа, пивоны орцод хачир нэмж оролцдог байх магадлал энэ үйлдвэрт өндөр болжээ.

  • 3 October

    “Адуучин” тэмцээнийг аялал жуулчлалын брэнд болгоно

    21 аймгийн шилдэг адуучин эрсийн оролцох “Адуучин” тэмцээн энэ сарын 6-нд буюу ирэх ням гаригт Ерөнхий сайдын ивээл дор Хүй долоон худагт зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээнийг жил бүр зохион байгуулагдах бөгөөд тэмцээнийг аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгож, гадаад дотоодын жуулчдын аялалын хөтөлбөрт оруулах зорилготой юм байна. Тэмцээний бүртгэл маргаашнаас эхлэх бөгөөд тэмцээнийг  МҮОНРВ-ын сэтгүүлч Л.Цагаандалай гардан зохион байгуулж …

  • 3 October

    “Bella Vista” байрны өргөтгөлд гал гарчээ

     Өнөөдөр 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт байрлах MCS компанийн “Bella Vista” хотхоны өргөтгөлийн барилгад гал гарчээ. Галын  шалтгаан одоогоор тодорхойгүй байна. MCS компаниас энэ талаар тодруулахад “Гал импекс компанитай хамтран галын сургалт хийж байна” гэсэн хариултыг өглөө. Нийслэлийн онцгой байдлынхан энэ талаар шалгалт хийж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа нөхцөл байдал тодорхой болох юм. Эх сурвалж: МНБ.мн

  • 3 October

    “ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатарт болно

    “ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатар хотноо 2013 оны 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Их талын жазз ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон Гёте институт хамтран зохион байгуулж байна. Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас Латино жазз …

  • 3 October

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.03/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Байнгын хороо хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Гадаадын хөрөнгө …

  • 3 October

    4:11- СЕХ Увсын хоёрыг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг гаргана

     Өнөөдөр Ардчилсан намын төв байранд АН-аас тодорхой нэг сэдвийн дор сэтгүүлчидтэй уулздаг 4:11 уулзалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтын сэдэв нь 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймгийн сонгуулийн тойрогт гарсан маргааны талаар байв. Энэ талаар АН-ын генсек Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар танилцуулсан юм. Тэдний мэдээлэлж буйгаар “2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт МАН-аас …

  • 3 October

    УИХ гишүүн Г.Уянга: Би сургуультай нохой шиг баймааргүй байна

    УИХ-ын намрын ээлжит чуулган үргэлжилсээр. Тэдний өнөөдөр хэлэлцэх эхний асуудал нь   Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль мөн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгийг хийх юм. Харин УИХ гишүүн Г.Уянга хуулийн төслүүдийн боловсруулалт болоод 76 гишүүнд танилцуулагдсан эсэх талаар “УИХ хууль тогтоох эрх мэдлээ …

  • 3 October

    Хаягдал хогноос эрчим хүч гаргаж авна

    Ард иргэд бид хогны машин ирж хогоо ачаад явхаар “за ашгүй ингээд муухай хогноосоо саллаа хэмээн боддог” гэтэл манай улсын нийт хог хаягдлын 70 хувь нь хөрсөнд булагддаг байна. Нэг ёсондоо салах биш зүгээр л өөрсдийгөө хууран нүднээсээ далд хийж байгаа хэрэг билээ. Хогийг ингэж ангилан ялгалгүй хөрсөнд булахад элдэв химийн урвал явагдаж, орчиндоо тун хортой нөлөө үзүүлдэг аж. Адилхан …

  • 3 October

    2 минутын дотор майеноз хийх арга

    1. Нэг өндөгний шар 2. 10 гр ус 3. гич нэг халбага /их хэмжээтэйг/ 4. 200 гр ургамлын тос 5. нимбэгний шүүс бага зэрэг цацна