Хойд Солонгос цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлжээ

m_347121Хойд Солонгос Йонбен дэх цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлсэн байна. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зургийг үзээд Йонбен төвд плутоны реактор ажиллаж эхэлсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Реакторын турбинээс гарах халуун усыг ойролцоохь гол руу асгаж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа Жон Хопкинсийн Их сургуулийн хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн аж. Өнгөрсөн есдүгээр сард Йонбен дэх цөмийн төв ажиллаж байгаа шинж тэмдгүүдийг зургаас харснаа хүрээлэнгээс мэдэгдсэн юм. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд Лондон хотноо Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзаж, тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар зургаан талын хэлэлцээг шинэчлэх талаар ярилцсан байна.

 Эх сурвалж: МНБ.мн

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …