Хэдхэн хоногийн өмнө Т.Маралжингоо гэх бяцхан охин эмч нарын хариуцлагагүйгээс болж амиа алдсан хэрэг гарсан билээ. Улмаар охины ээж Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан охиных нь аминд хүрсэн эмч, сувилагч нарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн юм.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан, үйлчлүүлэгчийн үгийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар ажлаас нь халжээ. Энэ талаар тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бие сэтгэлээрээ тэднээс уучлалт гуйж байна. Өргөсөн тангарагаа умартан унтах нойрондоо анхаарал хандуулсан хоёр сувилагчийг ажлаас нь халлаа. Бас хариуцлага тооцно.
Мөн шөнө хоносон эмч маш их гэмшиж, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өвчтөний биеийн байдлыг зөв оношлоогүйгээс ийм хэрэг гарлаа” гэв.
Эх сурвалж: Өглөөний сонин