Yearly Archives: 2013

December, 2013

  • 24 December

    Эхнэртээ хүүхдээ өгөхгүй гэж 52 давхраас шидэж хороожээ

    АНУ-ын “Brooklyn” мужийн иргэн, Украйн Улсаас цагаачлан ирсэн комьпютерийн мэргэжилтэн 35 настай Дмитри гэгч эр гурван настай хүүгээ 52 давхар дээрээс чулуудан, өөрөө араас нь үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард эхнэрээсээ тусдаа амьдрах болсон бөгөөд  шүүх түүнийг гурван настай хүүгээ ээжийнх нь халамжинд өгөх шийдвэр гаргасан нь ийм алхам хийхэд хүргэсэн байна. Хэрэг гардаг өдөр аав …

  • 24 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – Пума зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн уулзалт өдөржин болно. 99883396. 99095302 – “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа 2013.12.24-нд “Бэст Вэстэрн Премьер Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд 10 цагт эхэлнэ. Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг 7, Оны шилдэг сэтгүүлчийг 9 номинациар …

  • 24 December

    Оюу толгойн гүний уурхайг зун гэхэд ашиглалтад оруулна

    Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар “Оюу Толгой” ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. “Оюу Толгой” ХХК өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, зэсийн баяжмалын экспортын анхны тээвэрлэлтийг энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр эхлүүлсэн. Өнгөрсөн таван сарын хугацаанд 250 мянган тонн зэсийн баяжмал олборлож, Хятадын Ганц модны боомтын агуулахад 70 мянган тн-ыг нь …

  • 24 December

    Оны шилдэг хүүхдүүд Ерөнхий сайдаас шагналаа гардав

    Улиран одож буй 2013 онд ололт амжилт, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан шилдэг 20 хүүхдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оны шилдэг” хүүхэд батламжийг нь гардууллаа. 1991 оноос “Оны шилдэг хүүхэд” шалгаруулж эхэлсэн бөгөөд хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх …

  • 24 December

    МУИС-ийн таван сургуулийн түр захирлуудыг томилжээ

    Энэ сарын 20-ны өдөр МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаас тушаал гарган шинээр тогтоогдсон Таван сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ. Тодруулбал, 1. Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Экологийн тэнхмийн эрхлэгч доктор Б.Болдгив Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Биологи, биотехнологийн сургуулийн захирал, доктор Б.Баяртогтох, Нийгмийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг …

  • 24 December

    УИХ-ын чуулган болон Ажлын хэсгүүд хуралдана

    Ажлын хэсгүүдийн хуралдаан: -Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас …

  • 24 December

    Хөх хулгана өдөр

    Билгийн тооллын 22. Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, …

  • 24 December

    Улаанбаатарт 14 хэм хүйтэн

    Малчид, ард   иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.                                                                2013 оны 12дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн   нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн   зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 4-9 …

  • 23 December

    Гурав хүртэлх насны хүүхдийг толь руу харуулах хэрэггүй

    Оросын техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, кибернетикч Виталий Правдивцев толины нууцлаг шинж чанарыг судлан “Бид толинд даалгавар өгдөг, харин толь эргээд биднийг даалгадаг” гэсэн дүгнэлт хийжээ.Толь биднийг өөрийн хөдөлшгүй хоёрдмол шинж чанараараа гайхшруулдаг. Нэг талаас толь бол материаллаг зүйл юм. Нөгөө талаас мэдрэхүйд танигдашгүй шинж чанарыг агуулдаг. Тольтой холбоотой үлгэр мэт үзэгдлүүдийн тухай олон баримтууд өнө эртнээс өнөөг хүртэл хадгалагдсаар …

  • 23 December

    Маргаашнаас эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарна

    УЦУОШГ-аас мэдээллэж буйгаар энэ сарын 24-28-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн …