Monthly Archives: April 2014

April, 2014

  • 4 April

    60 метрээс унаад амьд үлдсэн муур

    БНСУ-д зургаан сартай муур 24 давхраас унаад амьд үлджээ. Пусан хотын  оршин суугч Шиний тэжээж байсан зургаан сартай муур, өнгөрсөн сарын 30-ны 23.00 цагийн орчим онгорхой байсан гэрийнхээ цонхоор  доош унасан байна. Англи үүлдрийн Abyssinian төрлийн энэхүү муур нь орцны дэргэдэх 30 см урт, 20 см өргөн цэцгийн мандал дээр унасан бөгөөд  ил харагдах ямар нэгэн гэмтэл аваагүй байсан гэнэ. …

  • 4 April

    НАСА ч бас ОХУ-д эсэргүүцэл илэрхийлнэ

    Украины хямралтай холбоотойгоор АНУ-ын сансрын агентлаг НАСА ч мөн эсэргүүцлээ илэрхийлэн шахалт үзүүлэх зорилгоор Олон улсын сансрын станц дээр ОХУ-тай хамтран явуулж буй ихэнх үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ. Гэхдээ Олон улсын сансрын станц дээрх үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, аюулгүй байдлыг хангах тал дээр “Роскосмос”-той үргэлжлүүлэн хамтран ажиллана гэжээ. Талуудын хамтран ажилладаг хамгийн гол салбаруудын нэг нь сансар судлал тул …

  • 4 April

    Эрлийн ажлыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хайна

    Сураггүй болсон онгоцны ээлжит өдрийн эрлийн ажилд дэвшилтэт технологиор тоноглогдсон 20 гаруй усан онгоц, нисэх онгоц оролцуулахаар болсон бөгөөд цаг агаарын байдал таатай байгаа тул эрэл амжилттай болно хэмээн найдаж буйгаа Австралийн зүгээс мэдээлжээ. Энэ өдрийн эрлийг Энэтхэгийн далайн нэлээд алслагдмал хэсэгт ойролцоогоор 217 мянган ам км талбайд явуулах юм байна. Их Британийн шумбагч онгоц болон АНУ-ын загварчилсан хар хайрцаг …

  • 4 April

    Хөхөгчин могой өдөр

    Аргын тооллын 4 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 5, Чөлөөт эх одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил …

  • 4 April

    Вьетнам иргэдийг албадан гаргаж дууссан гэнэ

    Монгол Улсад одоогийн байдлаар 28-30 мянга орчим гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Хуулиар 90 мянгаас дээшгүй гадаадын иргэд Монголд оршин суухыг зөвшөөрсөн байдаг бөгөөд гадаад иргэдийн дийлэнх нь БНХАУ, Ардчилсан Солонгос, Вьетнам улсын иргэд юм. Сүүлийн жилүүдэд амьдран суух зөвшөөрөлгүй Вьетнам иргэд ихсэх болсон бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /хуучнаар …

  • 4 April

    Улаанбаатарт 10 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдийн анхааралд: Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  2014 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, Алтайн уулархаг …

  • 4 April

    Мэргэжлийн сумогийн 71 дэх Ёкозуна Какүрюү Ананд аваргын анхны ёслогоогоо үйлдлээ

    Мэргэжлийн сумогийн 71  аварга цолыг  хүртсэн шинэ Ёкозуна  Какүрюү  буюу Монгол улсын иргэн   Мангалжавын Ананд  мэргэжлийн сумогийн холбооны удирдах  зөвлөл болон олон нийтийн  өмнө анх удаагаа   Ёкозунагийн ёслолыг хийжээ.Үүний дара тэрээр хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.

  • 4 April

    Төрд “шоовдорлогдож”, нийгэмд гадуурхагдагсад…

    “Улс орон маань хөгжиж байна” гэж Манай Ерөнхий сайд ам бардам хэлж чаддаг билээ. Тэрээр  үлдсэн 2 жилд улс орноо одоогийноос  ч илүүтэй   “галзуу ” хөгжүүлнэ хэмээн амласан гэж байгаа. Нэг үеэ бодвол төр  засаг сайн ажиллаж байгаа гэдэгтэй  санал нийлж болно. Байшин барьж байна, зам тавьж байна, хоггүй Улаанбаатарын төлөө ажиллаж байна гээд төр засгийн хүмүүсийн хийх, шийдэх ажил …

  • 3 April

    Төв Аймгийн Оюутан Залуучуудын Холбооноос “СПОРТЫН БАГА НААДАМ”-ыг зохион байгуулна

    Төв Аймгийн Оюутан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа нь аймгийнхаа оюутан залуучуудын сурч боловсрох орчинг бий болгох, хамтран нэгдэж үзэл, үнэт зүйлс, эрх ашгаа хамгаалах бололцоог бүрдүүлэх, тэдний амралт чөлөөт цагаа бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, мэдлэг боловсролд нь нэмэр болохуйц хувь хүний хөгжлийг дэмжих, төлөвшлийг бататгахад чиглэгдсэн байдаг. Хамрах хүрээ:  Их, дээд …

  • 3 April

    80-аад ОныхоН группийн ээлжит хандивийн аян боллоо /фото/

    Байгуулагдаад 4 сар гаруйхан болж байгаа ч нэгэн үеийнхнийг нэгтгэж, нийгэмд тустай   хүмүүнлэгийн болон сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулах болсон   10.700 гишүүдтэй  Фэйсбүүкийн https://www.facebook.com/groups/80aadon/   групийнхэн өнөөдөр ээлжит  сайн үйлсийн аянаа амжилттай зохион байгууллаа. Тэд саажилттай хүүхдүүдийг асран халамжилдаг 10-р цэцэрлэгийн  хүүхэд багачуудад хэрэгцээт эд зүйлс болох живх, салфетка, тоглоом, чанга яригч, DVD тоглуулагч,  гэрэл зургийн аппарат, угаалгын машин, …

  • 3 April

    Иргэд дэмжвэл, ирэх намраас цагаан, ногоон хоёр янзын хогны уут тараана

     Нийслэлийн захирагчийн ажлын албанаас айл өрхүүдэд “Азийн цагаан дагина” хогны ногоон уут тараах ажлыг түр хугацаанд зогсоосон байна. Өрх бүрт сард 15 ширхэг хогны уут тараах ажилд 4.3 тэрбумыг зарцуулж байгаа нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс хогны уут тараах эсэхийг нийслэлийн иргэдийн саналыг авч шийдвэрлэхээр болсон юм.  “Хөндлөнгийн байгууллагуудын иргэдээс авсан саналаар иргэдийн 70 орчим хувь нь …

  • 3 April

    Дэлхийн эрүүл мэндийн өдөр болох гэж байна

    Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвт хэвлэлийн бага хурлыг 2014 оны 4-р сарын 7-ны өдрийн 11 цагт “Монгол ньюс” хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулан “Дамжуулагчаар дамжих халдварт өвчний сэргийлэлтийг илүү сайн болгоё” уриаг ДЭМБ-аас дэвшүүлж байгаа аж. Зоонозын өвчин судлалын үндэсний төв

  • 3 April

    “Гудамж” төсөл 13 биш 3 уулзвар ашиглалтад оруулна

    Эдийн засгийн хөгжлийн яам, “Гудамж” төслийн хүрээнд энэ онд нийслэлийн 13 уулзвар, 100 гаруй км автозамыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас энэ онд “Гудамж” төслийн хэрэгжүүлэх автозам, уулзваруудын ажил багассан байна. Тодруулбал, 13 уулзвар ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан нь ердөө гурван уулзвар болж багасчээ. Мөн энэ хүрээнд 10 гаруй км автозамыг шинэчлэх юм байна. “Гудамж” төсөлд Чингис …

  • 3 April

    Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын төслийн хурал боллоо

    Монгол Улс 2010 онд “Азийн цөмийн хамтын ажиллагааны форум”-д гишүүнээр элссэн бөгөөд Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд Монгол Улсад  10 төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр төсөл бүрийг хариуцан ажиллаж буй зохицуулагчидтай хийх уулзалтыг өчигдөр Цөмийн энергийн газарт зохион байгуулсан юм. Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд төсөл хэрэгжих явцад цөмийн …