Monthly Archives: April 2014

April, 2014

  • 3 April

    Японы мафи “Ямагучи-гуми” өөрийн гэсэн албан ёсны сайттай болжээ

    Японы мафийн хамгийн том бүлэглэл болох “Ямагучи-гуми” өөрийн гэсэн албан ёсны сайттай болжээ. Тэнд тус якуза бүлэглэлийн сүлд дууг байршуулснаас гадна хар тамхитай тэмцэх уриалгыг тавьсан байна. Шинэ сайт мафийг муу муухай зүйл гэж боддог төсөөллөөс ангижруулахад зориулагджээ. Мөн уг сайт тус байгууллагын гишүүдийг улам нягт болгох зорилготой гэнэ. Сонирхолтой нь, тус сайт дээр гэрэл зургийн цомог байршуулсан аж. Тэдгээр …

  • 3 April

    Нүүрсний жишиг үнийг Хятадын http://en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцохоо больжээ

    Сүүлийн нэг жил Хятадын en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцдог байсан экспортын нүүрсний жишиг үнэ энэ сараас өөрчлөгдөж, гэрээний үнээр тооцохоор болж байна. Өнгөрсөн сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын жишиг үнэ тооцох аргачлалыг өөрчлөхөөр болжээ. Экспортын нүүрсний жишиг үнийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахад хэрэглэдэг. 2007 оноос хойш мөрдөж эхэлсэн жишиг үнийг 2012 оны 10 дугаар сар хүртэл …

  • 3 April

    Хүний толгойгоор сувинер хийж зардаг байжээ

    Өмнөд Америкийн зарим овог аймагт нэгэн хачирхалтай ёс заншил байдаг нь дайсныхаа толгойг авч хатаан сахиус болгох. Тэд толгойг авч зөвхөн арьс үсийг нь аван муми болгон хатааж, бэлэг дурсгалын зориулалтаар хадгалдаг. 1976 онд Германы хуульч Михаэль Роже Хамбургийн нэгэн бэлэг дурсгалын дэлгүүрт орсон байна. Тэнд зангидсан нударгын чинээ хүний дүрс бүхий дурсгалын зүйлс олон байжээ. Ихэвчлэн хар арьст хүмүүсийн …

  • 3 April

    Гүүгл тархи-2

    Түрүүч нь №50 дугаарт Өчигдөр орой тог тасраад, удалгүй утасны цэнэг дуусаад гэрийнхэнтэйгээ ярьж үзлээ. Манай гэрийнхэн чинь их дажгүй хүмүүс байдаг юм байна… гэх онигоонд “нүүр ном”-ынхон хэдэн мянгаараа лайк дарж, төдий чинээгээр “шэйр”-лэж байна. Бидний гэр бүлийн харилцаа аажмаар хөндийрч буйн тод жишээ шүү. Үүнийг батлах мэт Гэр бүлийн харилцаа судлаач, сэтгэлзүйч Анне Даугетс “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа …

  • 3 April

    Португалийн чулуун тосгон Монсанто

    Уулын налуу дагуу байрласан Монсанто тосгон нь Портуальд маш алдартай юм. Тосгоны голд аварга том үхэр чулуу байрлах бөгөөд, нарийн гудамжуудтай. Эл тосгон 1938 онд байгуулагдсан юм байна.

  • 3 April

    Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд энэ сарын 15-наас эхлэн амралтын өдрүүдэд ажиллана

    Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн. Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 2014 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн 2014 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг …

  • 3 April

    Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнээс Б.Батзориг алтан медаль хүртжээ

    ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХIХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украин, Энэтхэг, Япон зэрэг гадаадын 10 орон, ОХУ-ын бүрэлдхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Байгалийн чанадахь болон Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, Якутын бүгд найрамдах улсын …

  • 3 April

    Тараг идвэл батганд дарлуулахгүй

    Элдэв хольцгүй цэвэр тараг идвэл маш богино хугацаанд батганаасаа ангижирч болно гэдгийг гоо сайханчид өгүүлэв. Судалгааны ажлуудыг хэд хэдэн улс, орны эрдэмтэд явуулсан бөгөөд тараг арьсанд нааштай нөлөөлөл үзүүлж, түүний байр байдлыг сайжруулдаг нь тодорхой болжээ. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд сүүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүн болох аарц, тараг, ааруул зэрэг нь арьсны гадаргууд маш сайн нөлөөлөл үзүүлдэг болохыг олж мэджээ. Тэдний явуулсан …

  • 3 April

    Манай дөрвөн иргэн биеэ үнэлсэн хэргээр гадаадад саатуулагджээ

    Энэ оны эхний улиралд хилийн чанадад манай улсын нийт 56  иргэн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Дээрх иргэдээс 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам  зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. …

  • 3 April

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш /4 сарын 2-ны байдлаар/

    Махны дундаж үнэ 2014 оны 4-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7635 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8555 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 75 төгрөгөөр, үхрийн цул мах 3.5 хувиар буюу 350 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний …

  • 3 April

    ”Нарантуул”-ын дулааны худгаас дахин цогцос олджээ

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУ-ын худалдааны төвийн зүүн хаалганы хажууд дулааны худагт хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад нэр хаяг нь тодорхойгүй 40-45 орчим насны эрэгтэй хүн дулааны худагт нас барсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

  • 3 April

    Намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзана

    Улс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар өнөөдөр Төрийн ордны Б танхимд 10:00 цагт уулзалдах гэж байна. Уулзалтаар намууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг онцлон ярилцаж, санал солилцох ажээ. МАН-аас санаачлан зохион байгуулдаг улстөрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт өнгөрсөн нэгдүгээр сард болж байсан билээ.

  • 3 April

    Улаанбаатар хотыг дэлхийд сурталчилна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “МонЦамэ”, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар хамтран Монгол улс, Улаанбаатар хотын талаар тусгайлан бэлтгэсэн эерэг мэдээ, мэдээллийг түгээх замаар аялах жуулчлахад тааламжтай зорих газрын дүр төрхийг зорилтот зах зээлийн орнуудад бүрдүүлж улмаар улс, нийслэлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой гэрээ байгууллаа. АНУ-ын Ассошиэтэд пресс, Английн Ройтерс, ОХУ-ын Итар Тасс, БНХАУ-ын Синхуа, Японы Киодо …

  • 3 April

    “Киви” хамтлагийн дуучин Агийгийн тухай сонирхолтой баримтууд

    1.   “Киви” хамтлагаар овоглосон П.Алтанцэцэг буюу Агий энэ жил 24 настай. Жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд түүний төрсөн өдөр тохиодог. Хилэнцийн ордных. Энэ ордны бүсгүйчүүд авьяастай, даруухан, шаргуу хөдөлмөрч байдаг гэнэ. 2.    Түүний өндөр 174  см. 3.    “Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 4.    Нэг ахтай. Айлын ганц охин. Тийм учраас аав ээждээ дэндүү эрх./Хэвлэлд ингэж …

  • 3 April

    ДОХ-ын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч гуравдугаар сард нийт 841 хүн хандаж үйлчлүүлсэнээс 40 үйлчлүүлэгчид бэлгийн замаар дамжих халдвар оношлогдож, хяналтанд авагдаж, хавьтлын судалгаа хийж, эмчилгээнд орсон байна. Мөн өнгөрөгч сард ХДХВ-ын халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр лабораториор батлагдсан ХДХВ-ын халдварын нийт тохиолдлын тоо 158 болж, БЗДХ,ХДХВ-ын халдварын тархалтын судалгааны ажлыг  үргэжлэн явагдаж байгаа юм …