Monthly Archives: March 2015

March, 2015

  • 8 March

    Гурвалжин будааг агшаадаггүй

    Гурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.  Дээр нь цагаан будааг бодоход бага  калоритай гэхчилэн ашигтай тал ихтэй. Гурвалжин будаа зэрэг бүхэл үрийн будааг цагаан будаа болгохын тулд доторхи витаминуудынх нь 80 хувийг, фосфор төмөр зэргийн 50 хувийг үгүй хийдэг байна. Гурвалжин будаа нь цусны сахарын хэмжээг …

  • 8 March

    Дэлхийн хамгийн том халимны музей байгуулагдлаа

    Европдоо төдийгүй дэлхийд хамгийн томоохонд тооцогдох чанарын өндөр түвшинд бүтээгдсэн халим судлалын музей Исландад үүд хаалгаа нээжээ. Тус музейд Исландын арлуудын далайд таарах далбаат халим, хөх халим, алуурчин халим зэрэг 23 зүйлийн халимны хиймэл хувилбарууд байгаа бөгөөд бүгдийг нь байгаа хэмжээгээр нь бүтээсэн аж. Тус музейг халим агнуурын эсрэг зогсдог сайхан сэтгэлт иргэдийн хандив болон байгаль хамгаалах сангийн тусламжаар бүтээсэн …

  • 8 March

    Гэрийн ажил хийнгээ илүүдэл жингээсээ салцгаая

    Сүүлийн үеийн судалгаагаар гэрийн ажил хийх нь эмэгтэйчүүдийн сэтгэл санааг тайвшруулахаас гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг болох нь тогтоогджээ. Нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг. Та хэр их хичээл зүтгэл гаргана, төдий чинээ үр дүн нь сайн гарна. -Арчих, гөвөх, шүүрдэх, шалаа угаахад гарын ажиллаж, ялангуяа шууны унжсан өөх алга болдог. Мөн цонх, гэрийнхээ тоосыг арчих, шалаа гараараа угаах, …

  • 8 March

    “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага ЦЕГ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана

    Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран ажиллах гэрээгээ гурван жилээр сунгахаар болж гарын үсэг зурлаа. 2008 оноос эхлэн албан ёсны гэрээ байгуулан, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ажиллаж байсан байгууллагууд гэрээгээ дахин гурван жилээр сунгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Дэлхийн зөн ОУ-ын байгуууллагын төлөөлөгчийн газрын ноён Винсент …

  • 8 March

    Жүдочид медалын буухиаг үргэлжлүүлж байна

    Хонгконгт жүдо бөхийн олон улсын тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээнд Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдочид өрсөлдлөө. Манай улсын баг тамирчид амжилттай оролцож 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 2 шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. Тамирчид маргааш эх орондоо ирнэ. Тамирчдын амжилтаас дурьдвал: Эрэгтэйчүүдийн -55кг П.Алтанбагана хүрэл медаль(женко клуб) -55кг Ч.Чинхүсэл шагналт 5-р …

  • 8 March

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар -Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн менежментийн стратегийн танилцуулга -Улаанбаатар хотын бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны ажлын тайлан -Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журмын төсөл -Улаанбаатар хотыг шингэрүүлсэн хийгээр хангах төслийн танилцуулга асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн тооцоог гаргажээ Хуралдаанд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн …

  • 8 March

    Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/169 дүгээр захирамж гаргалаа. Захирамжжар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар батлагдсан Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 1 дүгээр шатны ажлын нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014-2015 онд санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны …

  • 8 March

    УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар “Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо

    Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам8 Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн Амын Сангаас хамтран зохион байгуулсан “Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо. Тус лекцийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийг  бууруулахад залуучуудад хандлага …

  • 8 March

    Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барихаар боллоо

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаарх санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо. Жил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм. Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил бүр  “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа …

  • 8 March

    Гол руу унасан машинд 14 цаг байж амьд үлдсэн нялх охин

    АНУ-ын Юта мужид гол руу унасан машин дотор ойноосоо өнгөрч байгаа охин суудлын бэхэлгээнд дүүжлэгдэн  толгой нь доош унжсан байдалтай 14 цагийн турш байжээ. Түүний 25 настай эх нь аль хэдийн нас барсан байжээ. Гол руу орж онхолдсон машиныг мужийн төвөөс 50 милийн зайд загасчин анх харжээ.      Хөмөрсөн машины цонхоор голын хүйтэн ус нэвт урсаж байсан учраас хүүхдэд хүрээгүй …

  • 8 March

    Чөлөөт бөхийн бүсгүйчүүд хүрэл медалийн эзэд боллоо

    ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо. Тэгвэл тус тэмцээнд манай улсын баг хүрэл медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Япон зэрэг улсууд хүртсэн байна. Тэмцээний “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжан, “B” хэсэгт ОХУ, Украин, Швед, Монголын багууд таарсан. Манай …

  • 8 March

    Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

    Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон. Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд …

  • 8 March

    ИЗНН-ын 15 жилийн ойн баярын арга хэмжээ болно

    УИХ-д суудалтай ИЗНН-ын 15 жилийн ойн байрын арга хэмжээ өнөөдөр тохиож байгаа юм байна. Ойн арга хэмжээгээ  ИЗНН-ынхан Улсын драмын эрдмиийн театрт ёслол төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Та бүхэндээ ИЗНН-ын 15 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулья. Дэлгэрэнгүй мэдээллийг 99110685  тоот утаснаас авч болно.  

  • 8 March

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/173 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа тэргүүтэй Хяналт шалгалтын ажлын хэсэг, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга …

  • 8 March

    Улаанбаатарт 4-6 градус хүйтэн байна

    Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 …