Monthly Archives: March 2015

March, 2015

  • 8 March

    Нарны бүтэн хиртэлт удахгүй болно

    Энэ сарын 20-ны өдөр Нарны бүтэн хиртэлт болж бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдах юм байна. Энэ нь 1997 оны гуравдугаар сарын 9-ний хиртэлтээс  хойш тохиож байгаа бүтэн хиртэлт юм байна. Нар бүтэн хиртэх үзэгдэл Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгаар бүрэн ажиглагдах гэнэ Оросын Уралд энэ үзэгдэл өдрийн 14,42 цагаас эхэлж бүтэн хиртэх нь яг 15,43 цагт тохиогоод 16,41 цагт …

  • 8 March

    Головкин дараагийн тулаанаа таван сарын 16-нд хийнэ

     Мэргэжлийн боксын дунд жингийн (72,6 кг) тамирчин WBA (Дэлхийн боксын холбоо ) IBO (Олон улсын боксын байгууллага), WBC (Дэлхийн боксын зөвлөл)-ийн дунд шатны аварга Геннадий Головкины дараагийн тулаан урьдчилсан мэдээллээр 5-р сарын 16-ны өдөр АНУ-д болох бөгөөд тус тулааныг HBO сувгаар шууд дамжуулах юм байна. K2 Promotions компаний захирал Том Леффлерийн мэдээлснээр “Сан Антониод байдаг Головкиний фенүүд тус тулааныг өөрсдийнхөө …

  • 8 March

    Европын хөлбөмбөгийн мэргэжлийн багт тоглох анхны монгол залуу

    Тайландын хөлбөмбөгийн лигийн багийнхантай жил гаруйн өмнө гэрээ хийсэн Монголын хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн “ФК Мачва” багтай гэрээ байгууллаа. А.Мөрөн ийнхүү Монголын хөлбөмбөгийн түүхэнд Европын мэргэжлийн багт тоглох анхны хөлбөмбөгчин болж байгаа юм. Тэрбээр гэрээнд гарын үсэг зурсны дараа“Намайг дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Юуны өмнө намайг хөлбөмбөгийн замд хөтлөн оруулсан тавдугаар сургуулийн багш Ч.Шархүү агсан, мөн Б.Чин-Оргил, Н.Баттөр болон …

  • 8 March

    Та өнөөдрөөс залуу хүн шиг аашил

         Хүний бие махбод бол үнэхээр гайхамшигтай бүтээл. Таны арьс сардаа нэг удаа өөрийнхөө өнгийг сольж шинээр ургаж байдаг. Таны ходоод тав хоногт нэг удаа дахин шинэ эргэлтэнд ордог. Уушиг тань зургаан долоо хоног тутамд, таны бүхэл араг яс гурван сард нэг удаа дахин шинэ өөрчлөлтөнд орсоор байдаг. Нэг жилийн дараа гэхэд таны бие махбодийн тань 98%-ийн эд эс …

  • 8 March

    Алимаар урлахуй /фото/

    Алимыг зөвхөн идэх биш чимэглэх хэрэгтэй. Идэх зүйл маань чимэглэл сайтай байх нь ч сайхан харагддаг.  

  • 8 March

    Сонгинохайрхан дүүргийн 107-р цэцэрлэгийн эрхлэгч 31 сая төгрөг хураан авчээ

    Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч  Б.Ганхуяг нь  багш, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, төрийн бус байгууллагын шагналыг мөнгөөр авдаг, хүүхдийн хоолны  дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын  газарт ирсэн байна.  Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газраас  тус цэцэрлэгт шалгалт хийхэд “Монголын Бизнес Хөгжлийн Гарц“ төрийн бус байгууллага, “Монголын нийгмийн даатгалд хамрагдагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн Оюу“ …

  • 8 March

    Гэр бүлийн хүчирхийлэлд охидоос илүү олон хөвгүүд өртжээ

    Хүн амын өсөлт,нийгмийн хөгжил гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан Гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэх, нуугдмал байдалд үйлдэгддэг, хохирогчдын хүрээ тэлж байгаа зэргээс үүдэн зохицуулалтын шинэ эрхзүйн орчныг шаардсаар байгаа юм. Хууль зүй яамнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй. Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Үүний зэрэгцээ өдөр тутмын бодлогын үйл ажиллагаагаараа дамжуулан …

  • 8 March

    Монголын улс төрийн намууд: Элитүүдийн нам болж хувирсан

    Улс төр судлаач Ричард Гантер, Ларри Даймонд нар одоо дэлхий дахинд байгаа намуудыг 5 төрөл болгон хуваасан: Элитүүдийн нам, олон түмний нам, аль нэг үндэстний  нам, олон түмнээр сонгогдсон нэгдэл, мөн аль нэг эвсэл  хөдөлгөөний нам гэж.  Манай улс төрийн  намуудын хувьд элитүүдийн нам гэсэн тодорхойлолтонд илүү ойртох байх. Нам  нийгмийн аль давхрагын эрх ашгийг хамгаалахын тулд байгуулагддаг гэж тодорхойлдог …

  • 8 March

    Содны уусмал эвгүй үнэрийг арилгана

    -Тээврийн хэрэгслээр явахаар танай хүүхдийн дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сод, 1 цайны халбага давс уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдалт, шингэнэ алдалт мөн халуурахдаа их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнэ хурдан нөхөгддөг. -Содны уусмалаар хөл, ам болон …

  • 8 March

    Эрэгтэй ба эмэгтэй хүнс

    Хүний хүйснээс хамаараад тухайн нэг хүнсний бүтээгдэхүүн ялгаатай нөлөө үзүүлдэг юм байна. Тиймээс судлаачид эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн ба эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн гэж ялгаж өгчээ. Эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн Улаан лооль Энэ хүнсний бүтээгдэхүүнийг манайхан “помьдор” гэж яриад сурчихсан байдаг. Улаан лоолинд ликопин нэртэй бодис ихээр агуулагддаг. Харин ликопин нь түрүү булчирхайг хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг …

  • 8 March

    Ц.Элбэгдорж: Эх, хүүхдийн асуудал бол Монголын асуудал юм

    Алдарт эхийн одонт ээжүүдийн ес дэх удаагийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болов. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жил бүхэн Төрийн ордонд Монголын алдарт ээжүүдийн төлөөлөл болсон олон сайхан ээжүүд цуглаж, Төрийн ордонд эерэг сайхан эрчим хүч өрнөж, ээжүүдийн ариун сайхан сүүн сэтгэлээр дүүрдэг сайхан уламжлал тогтоод …

  • 8 March

    Хөдөө аж ахуйн бирж 980 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

    “Хөдөө аж ахуйн Бирж” ХХК 2013 оны  дөрөдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 2015 оны гуравдугаар сарын 3 -ны байдлаар 335 удаа арилжаа зохион байгуулаад байна. Энэ нь, 9 725 тонн хонины ноос- 16.8 тэрбум, 2 099.9 тонн тэмээний ноос – 10.4 тэрбум, 12 550 тонн ноолуур 876.9 тэрбум , 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 360.7 тонн ямааны …

  • 8 March

    “Капитрон” банкинд буутай этгээдүүд халдаж, 20 сая төгрөг дээрэмджээ

    Баянзүрх дүүргийн VI хороо буюу Шөнийн захын замын эсрэг талд  “Эрэл”-ийн 40-р байранд байрлах “Капитрон” банкны  салбарт өнгөрсөн бямба гаригт буутай хоёр этгээд нэвтэрч, 20 сая төгрөг дээрэмдээд хэргийн газраас зугтсан хэрэг гарсан байна. Буутай дээрэмчдийн араас “Капитрон” банкны хамгаалагч, теллерын хамт хөөсөн бөгөөд энэ үеэр дээрэмчид мөнгөө хаяад зугтжээ. Хэрэг гарсан банкны салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байна тус …

  • 8 March

    Г.Сарангэрэл энэ сарын 20-нд суллагдана

    Хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонссон Г.Сарангэрэлийн ялын хугацаа энэ сарын 20-нд дуусч, суллагдах гэж байгаа юм байна. Тэрээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байгаа юм. Г.Сарангэрэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө гурван найзынхаа хамт хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийнханд баригдсан бөгөөд тэрээр баригдсанаасаа хойш Хууль зүйн …

  • 8 March

    Алга болсон 13 настай хүүгийн цогцос нь л олджээ

    8-р ангийн хүү Кайман Найб лхагва гаригийн орой алга болжээ. Түүний цогцосыг ням гаригийн өдрийн нэг цагийн орчим Пенсилваниагаас олсон байна. 13 настай Кайман Найбыг  олсон талаар Newtown хотын цагдаагийн ажилтан  Виллиам мэдэгджээ. Түүнийг цасан доор унтаж байгаа мэт байрлалтай хэвтэж байсныг цагдаагийн ажилтнууд мэдэгдлээ. Түүнийг цахим ертөнцөөр болон эрлийн багийн зуу зуун ажилчид хайж байсан юм. Түүнийг хайхын тулд …