Monthly Archives: June 2015

June, 2015

  • 26 June

    Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна

    2015 оны эхний 6 сарын байдлаар усанд живж нас барсан тохиолдол 10 аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаа гарч 25 хүн амь насаа алдсан байнга. Үүнээс  8 нь бага насны хүүхэд байна. Цаашид 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл …

  • 26 June

    “Хараал” гэж юу вэ?

    “Хараал” гэхээр хүмүүс хэрэлдэж муудахдаа хэлдэг муухай үгс гэж ойлгодог. Харин шашин,  далдын хүчний үүднээс авч үзвэл тодорхой сөрөг үйл ажиллагааны үр дүнд бий болдог сөрөг программ юм. Аливаа хууль зөвхөн эрүүгийн хүрээнд төдийгүй, хүмүүсийг хүрээлэн байгаа агаар, орчин тойронд ч оршин байдгийг хараал биежин биелэх үзэгдэл баталдаг. Ихэнх хүмүүс гай зовлонтой тулгараад ирмэгц л энэ байдлыг ойлгож эхэлдэг байна. …

  • 26 June

    Цэцэг төвийн уулзварыг түр хаана

    Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны 23:00 цагаас 06 дугаар сарын 27-ны 23:00 цаг хүртэл хааж, 24 цагийн хугацаанд автозамын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 26 June

    Хятадууд гоймонг хамгийн заваан нөхцөлд үйлдвэрлэдэг

    Хятадаас ирдэг бэлэн гоймонг ийм нөхцөлд хийдэг. Мөн тэдний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг гоймонг хамгийн бохир нөхцөлд хийдэг аж. Энэ гоймонгоор бусад орон руу гаргадаг бэлэн гоймонг ч бас үйлдвэрлэдэг аж.   Б.Нарангэрэл  

  • 26 June

    Гэрлэдэггүй эрчүүдэд зориулсан сургалт явуулж байна

    Японы Засгийн газар энэ долоо хоногийн эхээр япон эрчүүдийн бэлгийн амьдралтай холбоотой судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Тайланд бичсэнээр 20-30 насны япон эрчүүдийн 40 орчим хувь нь ганц бие байгаа гэнэ. Тэдний олонхи нь эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохыг “яршигтай” гэж үздэг аж. 2010 онд гарсан судалгаагаар 30 орчим насны эрчүүдийн 25 хувь нь гэрлэж байгаагүй, эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд …

  • 26 June

    Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/543 дугаар захирамж гаргаж, “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн  бүтэц, орон тоог  баталлаа. Бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 4, 5, 6 дугаар хавсралтын дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн …

  • 26 June

    Их хотын залуусын хамгийн том чөлөөт бүжгийн наадам өнөө орой болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “UB Dance Festival” чөлөөт бүжгийн үдшийг өнөөдөр 19 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Чөлөөт бүжгийн олон төрлийг нэг дор нэгтгэсэн бүжгийн наадам дэлхийн 40 гаруй улс оронд жил бүр болдог уламжлалтай ч Монгол улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм. Энэхүү наадамд чөлөөт бүжгийн 24 хамтлаг өрсөлдөх …

  • 26 June

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө гаргах тухай” А/529 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хугацаанд зохион байгуулна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын …

  • 26 June

    Дэлхийн хамгийн анхны супер модель

    Супер модель гэхээр гоо сайхны бэлгэдэл болсон зүс царай, бие хаа санаанд орох нь дамжиггүй. Энэ нэр томъёо XX зууны эхээр гарч ирсэн байна. Хэрвээ хэн нэгэн энэ тодорхойлолтыг хүртсэн бол тэр тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлогч, гоо сайхны төлөөлөгч болдог байна.  XX зууны хамгийн алдартай модель бол Филаделфигээс ирсэн Эвелен Несбит байв.Тэр тухайн цаг үеийнхээ хамгийн эрэлттэй модель байсан …

  • 26 June

    Уугуул иргэд тайван амьдрах эрхтэй болсондоо баярлаж байна

    Нийслэлийн ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох ажлын явц ямар байгаа талаар газар дээр нь танилцаж, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр дээрх хороодод ажиллалаа. Энэ үеэр БОНХАЖ-ын сайд 11 болон дөрөвдүгээр хорооны зарим айлаар орж, ахуй амьдралтай нь танилцав. Эхний орсон айл Зайсангийн …

  • 26 June

    Сэрэмжлүүлэг: Резинэн эд зүйлсээс татгалзья

    Канадын эрүүл мэндийн эмч нар дараах зүйлийг сэрэмжлүүлжээ. Made in China Улаан, шар, шаргал өнгөтэй хуванцар тоглоом, гутал, эд хэрэглэлийг худалдаж авахгүй байхыг анхааруулжээ: Учир нь эдгээр эд зүйлс нь халуунд хэт халсанаас хөлийг түлэх мөн маш өндөр агууламжтай химийн хорт бодистой будаг ихээр агуулдаг учир хорт хавдар үүсгэдэг аюултай байна. Б.Нарангэрэл

  • 26 June

    Энхийг сахиулагчид 55 дугаар сургуульд засвар хийж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 11 жилийн  55 дугаар бүрэн дунд сургуульд “KHAAN QUEST-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тохижилт, засварын ажил хийгдэж байна. Барилгаинженерийнхамтарсанажиллагааны хүрээнд тус сургууль дээр зургаан төсөл хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, сургуулийн гадна хашааг бүрэншинэчлэх, анги танхим, өрөө, кабинетуудын хаалгыг шинэчилжээ. Мөн сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн засварт оруулж байгаа бөгөөд эмчилгээний …

  • 26 June

    Хүүхдүүдэд цуглуулсан хандивын мөнгийг таксины жолооч хулгайлжээ

    Энэ сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт хэрэглээний газ дэлбэрсний улмаас 16 настай хүү А.Цэрэнтогтох, 8 сартай хүү А.Амарболд нар түлэгдсэн ноцтой хэрэг гарсан. Ослын улмас хүүхдүүд түлэгдэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хүүхдүүдийн эмчилгээний зардалд 350 сая төгрөг хэрэгтэй. Мөн А.Цэрэнтогтох хүүгийн хувьд БНСУ-д эмчлүүлвэл эдгэрэх магадлалтай учир хандивын аян өрнүүлж байгаа билээ. Одоогийн байдлаар 70 сая төгрөг цугларсанаас 12 …

  • 26 June

    Ш.Гунгаадорж: Халх гол 21-р зууны турш ашиглах монголчуудын үүц

    Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Шаравын Гунгаадоржтой ярилцлаа. – Монгол улсын эдийн засгийг нэг хэсэг нь уул уурхай дээр, нөгөө хэсэг нь хөдөө аж ахуй дээр тогтдог гэдэг. Тэгвэл хөдөө аж ахуйн салбар манай улсын эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол. Сүүлийн үед эдийн засаг уул уурхай дээр тогтоно гэж үзээд …

  • 26 June

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо жишиг авто замтай боллоо

    “Гэр хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар  13 дугаар хорооны Сургуулийн 14 дүгээр гудамжинд баригдсан байгалийн чулуун болон бетонон замын нээлт 6 дугаар сарын 25-нд боллоо. Замын нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн …