Monthly Archives: June 2015

June, 2015

  • 26 June

    Сайхан мэдээ: Сагсчид ах дүүсийн эмчилгээний зардалд 1,160,000 төгрөг хандивлалаа

    БНСУ-ын Гванжоу хотноо болох Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцох Залуучуудын шигшээ баг болон Азийн наадмын шилдэг 8-н багийн нэг Үндэсний шигшээ багийн залуус бэлтгэлийн халз тоглолтыг өчигдөр буюу Пүрэв гарагт Спортын тоглолтыг зохион байгуулсан билээ. МҮСБХ-ноос санаачлан зохион байгуулсан тус тоглолтоос олсон орлогыг гэнэтийн осолд өртөн БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон ах дүүс А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивлалаа. Дүүгээ …

  • 26 June

    Дэлхийн сэтгэхүйгээс тэс өөр “монгол” логик

    Логик бол сэтгэдэг хүмүүсийн бурхан гэдэг. Монголчууд өөрсдийгөө бурхан гэж боддог юм шигээ. Хаа л бол хаа “Монгол ухаан, монголчлох ухаан, өндөр IQ-тэй ард түмэн, юуг ч түргэн сурдаг ард түмэн, аугаа ард түмэн, тэнгэр гаралтай ард түмэн” гэж ирээд л  өөрсдийгөө магтаж байх юм. Тэгвэл бид хүн төрөлхтөнөөс өөрөөр сэтгэдэг буюу Аристотелийн логикоос өөрөөр сэтгэдэг байж таарна. Ингээд бодоод …

  • 26 June

    Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26/ нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав. Хуулийн төслийн нэрийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” гэж өөрчлөх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төлөвлөх төслийг дэмжээгүй иргэдтэй үргэлжлүүлэн тохиролцох, төсөлд хамрагдах асуудлаар хэлэлцээр хийх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч болон …

  • 26 June

    Бас нэгэн мунхаг сүсэг буюу Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч Мөнхсаруул

    Урианхан Б.Галаарид Нэг. Үйл явдлын тойм Өвөрхангайн Мөнхсаруул гэгч эмэгтэй олны анхаарлын төвд орж иржээ. “Тэр хүн хэн бэ? Үнэхээр шидтэн үү?” гэж хэдэн сарын өмнө зарим нэгэн хүмүүс хэрэг болгон асуухад нь нэг их ач холбогдол өгөөгүй. Зөв бурууг ялгах эрүүл саруул ухаантай хүмүүс хүртэл “Мөнхсаруул гэдэг эмэгтэй сонин юм ярьж байна. Өөрийн чинь тухай ч бас яриад байна” …

  • 26 June

    Зүүн хойд Азийн залуус сайн дурын үйлсийн төлөө чуулж байна

    “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн залуучуудын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн /APPDSA/ санаачлан,“Дэлхийн энхийн их наадам”, “Сайн дурын байгууллагуудын сүлжээ”, “Монголын залуучуудын холбоо”, “БОНХАЖЯ” хамтран зохион байгуулж байгаа юм. Уг чуулганыг Ази-Номхон далайн Энхтайван, хөгжлийн төлөө хөдөлгөөний дарга, UNESCAP-ийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, УИХ-ын гишүүн, НҮБ-ын …

  • 26 June

    “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланг танилцууллаа

    НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр уламжлал болон гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланг Монгол улсад танилцуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Тайлан танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүүхдийн төлөө Лобби бүлгийн ахлагч С.Одонтуяа, ХАХНХ-ийн Дэд сайд Мөнхбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн сурин төлөөлөгч Роберто Бенес, ХТҮГ-ын дэд дарга Т.Түвшин, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Ньют-Ю Сой, төрийн, төрийн бус байгууллага, …

  • 26 June

    Авлигач генералын хууль бус хөрөнгө Засгийн газрын мэдэлд ирэв

    Филиппиний Засгийн газар 1.3 сая ам.долларын чек хүлээн авлаа. Энэхүү чек нь хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүйн улмаас 2005 онд шүүхээр орж ял шийтгүүлсэн Филиппиний Зэвсэгт хүчний хянан шалгагч, хошууч генерал асан Карлос Гарсиягийн АНУ дахь хөрөнгийг Америкийн Засгийн газар хураан авч борлуулаад илгээсэн мөнгө юм. Омбудсман Кончита Карпио-Моралес хэлсэн үгэндээ чек хүлээн авч байгаагаа онцлон тэмдэглээд энэ нь …

  • 26 June

    Умард Солонгос улс шинэ нисэх буудалтай боллоо

    Умард Солонгосын шинэ нисэх буудлын худалдааны төв болон бусад хэсгийн зургийг тус улсын хэвлэлийнхэн нийтэлсэн байна. Өдөр тутмын Rodong Sinmun сонины хэд хэдэн хуудаст удирдагч Ким Чен Ун эхнэрийн хамт шинэ нисэх буудалтай танилцаж, зоогийн газар болон дэлгүүрийн хэсэгт явж байгаа зэргийг нийтэлжээ. Умард Солонгос нь сүүлийн жилүүдэд томоохон барилгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч хүний эрхийн байгууллагууд тус улсын эдийн …

  • 26 June

    Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг боллоо

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгээр Нийслэлийн Мэдээллийн  технологийн газраас  Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг видео хурлын системд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Видео хурлын системд холбогдсоноор алслагдсан дүүргүүдийн удирдлага цаг хугацаа алдалгүй, замын зардал зарцуулахгүйгээр ажлын байран дээрээсээ дэвшилтэт технологи ашиглан видео хуралд оролцож цаг үеийн асуудлаа шийдэх …

  • 26 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэнтэй уулзлаа

    АНУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хоорондох эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн өргөжүүлэх талаар голлон ярилцаж, талууд санал солилцсон юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай хоёр улсын харилцаа олон салбарт амжилттай явж ирсэн. Тухайлбал, батлан хамгаалах, улс төрийн харилцаа амжилттай байгааг хэлээд эдийн засаг, бизнесийн салбарт …

  • 26 June

    “Харвард Монголд Азийн манлайллын анхдугаар чуулган” маргааш болно

    Дэлхийд алдартай Харвардын их сургуулийг энэ жил магистрын төвшинд 5 монгол залуу амжилттай төгссөн. Үүний зэрэгцээ Харвардын их сургуулийн Азийн төвөөс Азийн манлайллын санаачилга, Азийн манлайллын аялал зэрэг байгууллагуудтай хамтран явуулдаг хөтөлбөрт арга хэмжээнд Монгол улс энэ жил анх удаа хамрагдаж байгаа аж. Азийн орнуудын тус сургуульд элсэж орох хүсэлтэй залуучуудтай уулзаж, технологи, боловсрол, эрүүл мэнд, төрийн бодлого, компанийн засаглал зэрэг …

  • 26 June

    Зам тээврийн осол гарч газар дээрээ 5 хүн нас барлаа

    Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т Suzuki маркын автомашин онхолдосны улмаас 5 хүн газар дээрээ нас барж, 2 хүн гэмтсэн ноцтой осол гарсан. Иймээс иргэд та бүхэн хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч болон зорчигчдоо хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвшээрэй хэмээн цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

  • 26 June

    Брэд, Анжелина нарын гэрлэлт төгсгөл болох уу?

    Холливудын хамгийн хүчирхэг хост зүй ёсоор нэрлэгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын гэрлэлтийн талаар барууны хэвлэлүүд сонирхож эхэллээ. Тэднийг ойрын хугацаанд гэрлэлтээ цуцлуулахаар төлөвлөж байгаа гэж тэд мэдээлж байна. Өдгөө 51 настай Брэд Питт, 40 настай Анжелина Жоли нарыг тун удахгүй сална гэсэн цуурхал тараад байгаа юм. “Хосуудын хувьд ажил карьер, хүүхдүүд гээд гэр бүл болгонд байдаг ердийн маргаан …

  • 26 June

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.06.26/

    2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 18772 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 880 хүн лабораторийн шинжилгээгээр, 5276 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Эх сурвалж: ХӨСҮТ Осол, гэмтэл:  6 дугаар сарын 16-23-нд ГССҮТ-д 1845 хүн хандсаны 66.4%-ийг эрэгтэйчүүд, 29.1%-ийг 0-15 насны хүүхэд, 9.8% хэвтэн эмчлэгдэж, 13% нь согтуугаар …

  • 26 June

    Г.Шийлэгдамба сайд удирдах ажилтнуудад үүрэг өглөө

    Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд 2015 оны хагас жилийн ажлын тайлан үр дүнгээ дүгнэн хэлэлцэж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх дунд болон анхан шатны удирдах ажилтнуудыг бэлтгэх сургагч багшийн сургалтад хамрагдаж байна. Уг сургалтын үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож удирдах ажилтнууддаа хандан өөрсдөө аливаад үлгэр дуурайлалтай байх нь манай салбарын үйл ажиллагаанд зайлшгүй хийгдэх ёстой ажлын …