“Харвард Монголд Азийн манлайллын анхдугаар чуулган” маргааш болно

11667189_959037157480246_467565196_nДэлхийд алдартай Харвардын их сургуулийг энэ жил магистрын төвшинд 5 монгол залуу амжилттай төгссөн.

Үүний зэрэгцээ Харвардын их сургуулийн Азийн төвөөс Азийн манлайллын санаачилга, Азийн манлайллын аялал зэрэг байгууллагуудтай хамтран явуулдаг хөтөлбөрт арга хэмжээнд Монгол улс энэ жил анх удаа хамрагдаж байгаа аж. Азийн орнуудын тус сургуульд элсэж орох хүсэлтэй залуучуудтай уулзаж, технологи, боловсрол, эрүүл мэнд, төрийн бодлого, компанийн засаглал зэрэг олон асуудлаар хэлэлцүүлэг явуулж, Харвардад заадаг хамгийн сүүлийн үеийн судалгаанд суурилсан, тэргүүлэх багш нарын хичээлүүдийг зааж, хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцдог байна.

Тиймээс дэлхийн оюуны цөм болсон Харвардын гарцыг Монголд илүү цар хүрээтэй нээх зорилгоор “Харвард Монголд Азийн манлайллын анхдугаар чуулган”-ыг 2015 оны 06 сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Анхдугаар чуулганыг тус сургуульд сурдаг монгол оюутнуудын идэвхи санаачилга, төр засгийн байгууллагуудын дэмжлэг, тэргүүлэх бизнесийн байгууллагуудын түншлэл, ирээдүйд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хувь хүмүүсийн хамтын зүтгэлээр зохион байгуулж буй бөгөөд Глобал Менежерүүдийн Нийгэмлэг ТББ Монголын талаас ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.

11124525_959037164146912_221405793_n“Investing Global for Better Mongolia” уриан дор зохион байгуулагдах эл арга хэмжээ нь илүү сайхан Монголын төлөө эх дэлхийн шилдэг оюуны боловсролоор өөрсөддөө хөрөнгө оруулалт хийх боломжийг залуучуудад олгож байгаагаараа давуу талтай юм.

Хүссэн хүн бүр орж чаддаггүй дэлхийн оюуны сор болсон энэхүү сургуулийг монгол оюутнууддаа нээн танилцуулах, сурталчилах, туршлага солилцох, тус сургуулийн судлаачид, төгсөх курсын оюутнуудтай танилцах, түншлэх, хамтрах шавыг олгох “Харвард Монголд Азийн манлайллын анхдугаар чуулган” 06 сарын 27-нд буюу маргааш Чингис зочид буудалд болно.

Энэ талаар Харвардын их сургуулийг төгсөгч Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: “Азийн Манлайлагчдын чуулга уулзалт арга хэмжээ Монгол Улсад анх удаа болох гэж байна. 06 сарын 27-нд 500 гаруй оюутан залуучуудтай уулзаж, 7 салбар чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улс Ази тивдээ ямар байр суурьтай байх, Азийн бусад орнуудтай хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, улс төрийн нээлттэй байдал, Ардчилсан хөгжил зэрэг олон чиглэлд хэрхэн өөрийгөө харьцуулах зэрэг асуудал яригдана. Мөн оюутан залуучуудын хүсэлтээр дэлхийн томоохон сургуульд хэрхэн өөрийгөө бэлдэж элсэн оролцох чиглэлээр сургалтууд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна” гэв.

Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://asia.beglobal.mn/ цахим хуудсаар авах боломжтой юм байна.

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …