Monthly Archives: June 2015

June, 2015

  • 24 June

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг бүрэн эрхийн хугацаа өндөрлөж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Сезин Синаноглу Монголд ажилласан жилүүдэд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг, иргэний нийгмийн байгуулллагууд, ард иргэд чин сэтгэлээсээ найрсаг хандаж, ажилд нь гүн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын …

  • 24 June

    Монгол цэргүүд олон улсын марш тактикийн тэмцээнээс цом хүртлээ

    ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид  энэ сарын 20-нд  олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие …

  • 24 June

    Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулсаар байна

    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхэлснээс хойш Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 22 дугаар хороог хариуцсан 1 дүгээр ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдтэй 8 удаа уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аж ахуйн нэгжүүдэд өгч, тохижилтын ажлыг гарын доорх материалаар хэрхэн хийх талаар зааварчилгаа өгч, төв зам дагуух аж …

  • 24 June

    Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдэл гаргалаа

    Дэлхийд алдартай “SAMSUNG” брэндийн маркетингийн түнш “УНИВЕРСАЛ” компани нь “Сугалаат худалдаанд оролцож, Үндэсний их баяр наадмын тасалбарыг урамшуулалд нь аваарай” гэх сурталчилгааг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээжээ. Энэ нь худал мэдээллээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой хариуцлагагүй үйлдэл бөгөөд  Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо “SAMSUNG” брэнд, “УНИВЕРСАЛ” компанитай  хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй ба аль …

  • 24 June

    8,4 МВТ-ын дулааны станцын нээлт боллоо

    Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “ Шинэ Сайншанд” суурьшлын бүсийг байгуулах ажил эхлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Шинэ Сайншанд” суурьшлын бүсийг дулаанаар хангах зориулалт бүхий Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 8,4 мВт-ын дулааны зуух барих ажлыг “Цагаан шүтээн” ХХК гүйцэтгэж өнөөдөр ашиглалтанд орууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, аймгийн …

  • 24 June

    Хүний биед хамгийн ашигтай жимснүүд

    Нэрс Манай оронд ургадаг хөх нэрс их хэмжээний марганц, С, В6 В2 витамин, каротин, пектин, чихэр, алим, сүүний хүчил агуулдаг.Түүний шүүсийг хоолойны ангинд хэрэглэнэ. Цэр ховхордоггүй мэнгэртэй болсон хүн 200 г нэрс, хоолны 1 халбага элсэн чихэр, мөн тийм хэмжээний шар тосыг хооронд нь хольж битүү саванд хийж таглаад буцалж байгаа усан дээр сүүний уураг лугаа адил байлган буцалгаад бүлээнээр …

  • 24 June

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт НИТХ, УБХЦГ, МОХ, НАЖГ хамтран хэрэгжүүлж буй “Оюутан цагдаа”-2015 хөтөлбөрийн нээлт “Цагдаа олон нийтийн төв”-д болно. Утас: 91050409, 90099910 09:50 цагт Монголын Хөрөнгийн биржийн 5005 дахь арилжааны нээлт тус бирж дээр болно. Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тус арилжааг нээнэ. 10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Эрүүл мэндийн байгууллага, эмийн үйлдвэрт хэрэглэгдэж буй хэмжих хэрэгсэл, Барилга, авто замд хийсэн …

  • 24 June

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 11.00-17.30 цагт: 19-р хороо Ар согоотын зуслан 11.00-16.00 цагт: 8-р хороо Амарын гудамж Туушин зочид буудал, Мэдээлэл технологийн үндэсний парк /өргөтгөл/, АЕГ, Мэдээлэл технологийн газар, МЗХ, ШУТИС-ийн захиргаа, Хүүхдийн төлөө үндэсний төв, Боловсролын зөвлөгөө …

  • 24 June

    Улаанбаатарт 28 хэм дулаан

    2015 оны зургаадугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Алтайн өвөр говь болон говь зүүн зүгийн нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан …

  • 24 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 8. Буд гараг. Харцага одтой, 9 улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлагаҮл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 05 цаг  04 минутад мандан, 20 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа …

  • 24 June

    Ноён шиг уригдаад нохой шиг хөөгдлөө

    Өнгөрсөн  оны  12 сард  Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсон даруйдаа УИХ-д суудалтай намуудыг Засгийн газар байгуулахад хамтран оролцох урилга хүргүүлж, санал тавьсан байдаг. Үүний дагуу МАН намын бага хурлаа шөнө өдөр хуралдуулан байж Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн гэх сүржин нэртэй Засгийн газарт орж ажиллахаар болсон. Ингээд МАН-ын зүгээс Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй 6 яамны суудлыг  авснаар Шийдлийн засгийн газартай хамтран ажиллаж эхлэсэн. …

  • 23 June

    Мүүний мөн чанар

    Мүүнийн гаж урсгалын мөн чанарыг олон нийтэд түгэх,  хүүхэд  залуучуудыг энэ чиглэлийн үйл ажиллагаанаас хол байлгах зорилгоор Мүүнийн  шашинтой холбоотой мэдээллийг уншигчиддаа хүргэхээр зорилоо. Энэ удаад  Үндэстний ТОЙМ сэтгүүлийн  2011 оны 08-р сарын 28-ны өдрийн №82 гарсан мэдээллийг уншигчидаа нэхэн сануулах зорилгоор хүргэе Үндэстний Тойм сэтгүүл 81 дэх дугаараа “Мүүнтэй нөхцсөн Монгол” сэдвээр бэлдсэн нь Монголын нийгэмд шуугиан тарилаа. Мүүний …

  • 23 June

    Вансэмбэрүү цэцэг яагаад аз жаргал авчирдаг вэ?

    Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн гурван мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг аж. Арван таван сантиметрээс нэг метр хүртэл өндөр ургадаг. Онцлог нь бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, том цагаан дэлбээтэй цомирлогийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой байдаг байна. Манай улсын Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховор тархан ургадаг. Энэ ургамалд эм, …

  • 23 June

    Амарч буй 47 настай Жулиа Робертсын бикинитэй зураг

    Холливудын алдарт жүжигчин Жулиа Робертс  өнгөрөгч ням гаригт нөхөр  Данни Модерийн хамт Мексикт далайн эрэгт амарчээ.  47 настай 3 хүүхдийн ээж тэрээр хөх бикини өмсөн,  камераар зураг авч байхдаа папарациудын дуранд өртсөн аж. WWW.ZONE.MN