Monthly Archives: July 2015

July, 2015

  • 20 July

    Сэтгүүлчийг суллуулах суулт болно

    Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хориод даруй 12 хонож байгаа билээ. Тэгвэл одоогоор ямар нэгэн ахиц дэвшил гарсан зүйлгүй байгаа нь олон нийтийн бухимдалыг дээд цэгт нь хүргэж байна. Сэтгүүлчид өмнө нь хэвлэлийн бага хурал хийж Баянзүрх дүүргийн шүүхийн өмнө очин жагсаал цуглаан зохион байгуулж байсан бол энэ удаад олон нийтийн цахим сүлжээ Twitter, Facebook хэргэлэгчид, Монголсын мэдээллийн болон залуучуудын чөлөөт …

  • 20 July

    Өнөөдөртөө сэтгэл хангалуун амьдар

    Хязгааргүй оюун ухаант, хамгийн хүчирхэг амьд биет хүн гэгч хорвоо ертөнцийг ч захирах хүч чадалтай хэрнээ хамгийн өчүүхэн саад бэрхшээлд өвдөг сөхрөн бууж өгдөг нь гайхмаар. Амьдрал нэг хэвээр үргэлжилнэ гэж байхгүй. Тиймдээ ч өдөр болгон шинэ содон байж гэмээнэ төдий чинээ сонирхолтой, давтагдашгүй байдаг. Бидний амьдралд тооцож бодоогүй гэнэтийн азгүйтэл, гайхаж дуу алдмаар баяр хөөртэй явдал тохиолдох нь элбэг. …

  • 20 July

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт түр хийгдэх газрууд

    2015 оны долоодугаар сарын 20-ны өдрийн цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээний хуваарийг хүргэж байна. Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлэх болно. Утас: 70047004 Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх …

  • 20 July

    Улаанбаатарт 23 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны долоодугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд …

  • 20 July

    Өнөөдөр улаагчин тахиа өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 4. Сумъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, Бага морь одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлагаСансар. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг …

  • 18 July

    Н.Батзаяа: Дархан аварга намайг бодоход хашир туршлагатай хүн шүү дээ

    Тулгар төрийн 2224, Их Монголын Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн бөхийн барилдааныг бөх сонирхогчид өөр, өөрийнхөөрөө дүгнэж, таавар уралдуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд “таавар төөрүүлсэн бөх”-өөр нэрлэгдээд байгаа Улсын харцага Нямаагийн Батзаяатай цөөн хором ярилцлаа. Тавын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяраар давж, начин цолоо баталж, зургаагийн даваанд өнгөрсөн жилийн наадмын түрүү Улсын арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулж, зааны даваанд …

  • 18 July

    Үйлчлүүлэгчээ хамгаалж чаддаггүй Г.Батбаяр өмгөөлөгч гэж хэн бэ?

    Info.mn сайтын захирал, сэтгүүлч С.Баттулгыг дүүргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан. Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх  нь төлөө цагдан хорьсон  шүүгчийн шийдвэрийг сэтгүүлчид эрс эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд өчигдөр дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал  хийлээ. Сэтгүүлчдийн тэмцлийн үр дүнд шүүх хуралдааны бичлэгийг олон нийтэд дэлгэж, үнэнийг олж харах боломж бүрдсэн юм. Бичлэгээс харахад Г.Буяндорж тэргүүтэй хариуцагчдыг цагдан …

  • 18 July

    Кивигийн Агий нөхөрт гардаггүйн шалтгаан юу вэ?

    Киви хамтлагийн бүсгүйчүүдийн нөхөрт гарахгүй, хүүхэд гаргахгүй гэсэн хатуу болзолыг  продюсер Ангирмаа тавьдаг гэсэн яриа байдаг. Хэдийгээр энэ мэдээллийг тэд үгүйсгэдэг ч албан ёсоор хэлчихсэн нь үгүй. Тэгвэл тус хамтлагийн дуучин Агий буюу Алтанцэцэгээс та нар Ангирмаагаас нөхөрт гарах зөвшөөрөл авсан гэдэг үнэн үү гэж асуужээ. Энэ асуултанд Агий “Бид энэ жил багшаасаа зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ бол наргиан байсан …

  • 18 July

    Хятадын хакерын бүлэглэлийг илрүүлжээ

    Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын Засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна. Уг илтгэлд “АРТ30” хакерын бүлэглэл нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ы орнууд, Энэтхэгийн эдийн засаг, цэрэг, батлан хамгаалал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын коммунист намд холбоотой асуудал болон эдгээр улс орнуудын барилга, эрчим хүч, дэд …

  • 18 July

    Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн албанд ашиглагдах авто машинуудыг хүлээлгэн өглөө

    Улаанбаатар хотын цагдаагийн газар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Хьюндай Старекс авто машин 3 ширхэг, Уаз фургон авто машин 2 ширхэгийг худалдан авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн албанд хүлээлгэн өглөө.

  • 18 July

    Ким Кардашяны зураг авалт шоконд оруулав

    Реалити шоуны од Ким Кардашян хүмүүсийг гайхашруулж, шоконд оруулж дуусах биш. Тэр энэ удаа шав шалданаар мөнгөлөг будганд шумбаж байгаа зургаа интернэтэд нийтэлжээ. Харин алдартай одын энэ зураг түүний шүтэн бишрэгчдэд таалагдсан бололтой. Тэд хэдхэн цагийн дотор энэ зургийг 1500 гаруй удаа ретвитэлж, 6100 гаруй удаа лайкалжээ. Сонирхуулахад, Ким Кардашян Твиттерт 128-хан хүнийг уншдаг ба favorite нь ганцхан “People magazine” …

  • 18 July

    Та бидний хайртай мөлхөө жаалыг таньж байна уу?

    Бидний хэзээ ч мартдаггүй, үргэлж нэхэн санаж, үр хүүхэдтэйгээ хамт цэнхэр дэлгэцийн өмнө тойрч суугаад үзэхэд уйддаггүй нэг кино бий. Тэр бол “Мөлхөө жаал”. Эдүгээгээс 21 жилийн өмнө бүтээгдсэн тус кино тухайн үедээ “Гэртээ ганцаараа” хүүхдийн цуврал киноны ард гишгэж, хит болж байсан гэдэг. Одоо ч хүн бүхний үзэх дуртай киноны нэгд зүй ёсоор тооцогдох билээ.  “Мөлхөө жаал” кинонд нэгэн …

  • 18 July

    Хэрхэн зөв хэлбэртэй тод хар хөмсөгтэй болох вэ?

    Засч зөв хэлбэрт оруулсан тод хөмсөг таны нүд, нүүр царайг тодотгож аятайхан болгоод зогсохгүй бүсгүй хүний зан чанар, сэтгэл санааны илэрхийлэл болж байдаг. Хөмсөгний зөв хэлбэрийг гаргахын тулд эхлээд илүү ургасан үснүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Доош унжсан хөмсөг Нүүр царайг гунигтай, дорой харагдуулдаг. Ийм учраас доош унжсан хэсгийг зулгааж, нүд хөмсөг хоёрын хоорндох зайг тодотгож өгөөрэй. Хөмсгийн төгсгөл рүүгээ шингэрч нарийсан, …

  • 18 July

    Далан сэтэрснээс Даланзадгадын ихэнх хорооллууд үерт автлаа

    Энэ сарын 16-ны оройн 15 цагаас 15:30 минутын хооронд түр зуурын дуу цахилгаантай усархаг борооны улмаас Баруун сайхан уулын үер хүчтэй бууж, үерийн далан урд хэсгээрээ сэтэрсний улмаас Далангийн гол орчмоор үерийн урсгал ширүүсэн Ногоочид, Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Жаргалант, Оюут хорооллыг дайрч өнгөрлөө. Үерийн ус замдаа дайралдсан айл, аж ахуйн нэгж, дэлгүүр, засварын газрыг усанд автуулж, их хэмжээний хохирол учруулсны …

  • 18 July

    Хаясан хогийг эзэнд нь буцаан өгчээ

    Австралийн Күинслэнд мужийн оршин суугч Фредерик Томлинсон ой дотроос овоолготой хог олжээ. Загасны шилэн аквариум, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийн дотроос тэрбээр эзнийх нь нэрийг тогтоох боломжтой бичиг баримтыг олсон байна. Байнга архи дарс ууж, хэрүүл үүсгэдэг байсан эрээс эхнэр нь хүүхдүүдээ аваад явжээ. Фредерик тэрхүү сайн эрийн хаясан хогийг цуглуулаад гэрийнх нь хаягаар хүргэн өгч, гадаа нь буулгасан аж. эх …