МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мах нядлах, мах боловсруулах 25 аж ахуйн нэгжийн Итгэмжлэлийн хугацааг сунгаж, шинээр гардууллаа. Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор итгэмжлэлийн хугацаа дууссан 25 аж ахуйн нэгж, байгууллагын Итгэмжлэлийн хугацааг нэг жилээр сунгаж байгаа юм. Хугацааг сунгахдаа аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалт, хяналтын хуудсаар эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлэгдсэн …
Monthly Archives: September 2015
September, 2015
-
2 September
Тасганы овоо орчмын цэцэрлэгт хүрээлэнг баасан гарагт ашиглалтанд оруулна
“Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрс, усалгааны ялгаатай нөхцөлүүдийг ажиглах, харьцуулах, туршлага хуримтлуулах зорилгоор ЗАГВАР төслийг хэрэгжүүлж дууслаа. Загвар төслийн хүрээнд иргэдийн амарч, зугаалах эрүүл, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоо орчмын 1,7 га талбайг “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулж албан ёсоор ашиглалтанд өгөхөд бэлэн болоод байна. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-д …
-
2 September
Хүүхдийн хоёр насны синдром гэж юу вэ?
Үнэн хэрэгтээ 2 насны синдром нь хүүхэд 1 нас хүрэхэд эхэлж тухайн гэр бүлийн хандлагаас хамааран хэдэн сар үргэлжилдэг. Хүүхэд 9-10 сартайгаасаа эхлээд бие даасан хүн гэдгээ ойлгож эхэлдэг. Дор дурдсан шинж тэмдэгүүд таны 13 сартай хүүхдэд огт илэрч эхлээгүй байж болно. 2 настай хүүхдэд илэрч буй синдром нь хүүхэд бүр дээр харилцан адилгүй байдаг. зарим нь учиргүй уйлагнаж ээжийгээ …
-
2 September
Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр 2331 хүнийг 41 сая 68 мянган төгрөгөөр торгожээ
Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр замын цагдаагийн алба хаагчид нь гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2410 зөрчил илрүүлж 2331 хүнийг 41 сая 68 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна. Замын хөдөлгөөнд оролцож буй иргэд дүрмээ баримтлан замын хөдөлгөөндөө идэвхитэй, бие биеэндээ хүндэтгэлтэй оролцсон гэж цагдаагийнхан дүгнэжээ. Хамгаалах бүсийг 90% нь зүүж хөдөлгөөнд оролцож байхад харин зорчигч нь хамгаалах …
-
2 September
Монгол Улсын Ерөнхийлөгч Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор мордов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо 2015 оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр мордлоо. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзахын зэрэгцээ тус арга хэмжээнд оролцож буй зарим …
-
2 September
Хараалтай зургыг ширтсэн хүн амиа хорлодог
Японд өсвөр насны нэгэн охин энэ хөрөг зургийг зурж, интернетэд байрлуулсныхаа дараа амиа хорлосон байна. Энэ түүх тэр даруйдаа БНСУ-д түймэр мэт маш хурдан тархсан. Хөргөн дээрх охины цэнхэр нүд рүү ширтэхэд ямар нэг муу зүйл тохиолддог гэсэн цуу яриа бий. Учир нь энэ зурган дээрх нүдэнд гуниг харуусал, ганцаардал, өвчин шаналал шингэсэн гэдэг. Магадгүй “Gloomy Sunday” дуу шиг ямар …
-
2 September
Hotel Transylvania 2 хүүхэлдэйн киноны Мавист Селена Комез дуу оруулжээ
Таван одтой Мангасуудын зочид буудалд хүн ирсэнээр эхний анги маш сонирхолтойгоор өрнөдөг. Мэдээж та бүхэн үзсэн байх. Тэрхүү сонирхолтой хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги саяхан дэлхий даяар нээлтээ хийсэн билээ. Үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байсан хүүхэлдэйн кино гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулаад байгаа юм. Харин энэхүү хүүхэлдэйн киноны гол дүр болох Дракуллагийн охин Мависын дууг дуучин, жүжигчин Селена Комез оруулсан байна. Түүний …
-
2 September
Ким Кардашьян хориотой эм бэлдмэл сурталчилсаар байна
Хэдэн сарын өмнө бие давхар Ким Кардашьян хордлого өгөхөөс хамгаалдаг Diclegis гэдэг бэлдмэлийг өөрийн Инстаграм дээр сурталчилсан билээ. Үүний хариуд Америкийн Хүнсний бүтээгдэхүүн болон эмчилгээний бодисын чанарт хяналт тавьдаг газар 32 настай од бүсгүйд сануулга өгсөн юм. Учир нь, тэрхүү хордлого тайлах бэлдмэл албан ёсоор зөвшөөрөгдөөгүй аж. Гэвч Ким бүсгүй анхааруулгаас айгаагүй бөгөөд хэдэн долоо хоног завсарласны эцэст мөн л …
-
2 September
Чанарын баталгаажилтгүй эм хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналт, эм био бэлдмэлийн улсын байцаагчид солонгос эзэнтэй, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах, Грийн Хоум нийгэмлэг ТББ-ын ”Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагаанд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны хооронд шалгалт хийжээ. Тухайн эмнэлэг нь эмчлэгдэшгүй хүнд …
-
2 September
Дутуу нойр ой тогтоолтыг муутгадаг
Калифорнийн Их сургууль “Хүн дутуу нойртой явах тусам санах ой мууддаг” гэсэн тайлбар хийжээ. Нэгэн туршилт хийсэн байна. Сайн дураараа оролцогч хүмүүсийг 2 хувааж, эхний группыг нэг өдөр унтуулахгүй, харин нөгөө групыг 5 цагаас бага хугацаанд унтуулсан байна. Хянагчид маргааш нь хариу өгчээ. Нойргүй хоносон баг 2-3 өдрийн өмнө юу болсныг санахгүй байсан бөгөөд тархи ажиллах чадвар буурсан байсан. Харин …
-
2 September
Чөлөөлөх дайны ялалт ба олон улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо
Наймдугаар сарын 26-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 1945 оны “чөлөөлөх дайн”-ы ялалтын 75 жилийн ойд зориулсан олон улсын томоохон цогц арга хэмжээнүүд өрнөлөө. Анх 1913 оноос Монгол улсын Үндэсний их сургууль, ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Улсын их сургууль, мөн Монголын Ховд аймгийн “Ховдын толь” сонин, “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо болон АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо Горно-Алтайска хот дахь Вестник-Горно Алтайска …
-
2 September
Энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ
2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Засгын газрын 14-р ээлжит хуралдаанаар Монгол улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт …
-
2 September
Индонезид цалин нэмэхийг шаардсан жагсаал өрнөж байна
Өчигдөр буюу 9-р сарын нэгэнд Индонезийн үйлдвэрийн ажилчид цалин, тэтгэмж, хангамжыг нэмэхийг шаардсан жагсаал хийлээ. Учир нь тус улсын мөнгөн тэмдэгт болох рупигийн ханш унаснаар ажилчдын авдаг цалин хэвээр байгаа ч ханшын асуудлаас болж амьдрахад хэцүү болоод байгаа гэнэ. Тэдний жагсаалын гол зорилго нь өөрсдийн авдаг цалинг доллар болгох шийдвэрийг гарган цалингийн болон халамж, тэтгэмжийн хэмжээг нэмэх юм. Энэхүү жагсаалаас …
-
2 September
Японы алдарт хүүхэлдэй Дораемоны үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг татжээ
Өмнөд Солонгосын Сөүл хотноо болсон Хятадын алдарт манга буюу зурагт номноос сэдэвлэн хийсэн хүүхэлдэй Дораемоны үзэсгэлэн гарчээ. Энэ хүүхэлдэй нь Японы хамгийн алдарт хүүхэлдэйн кино бөгөөд 100 жилийн өмнө хийгдэж байсан гэдэг. Сөүл хотноо зохиогдож буй энэ үзэсгэлэн 8-р сарын 31-ээс эхэлсэн бөгөөд 10-р сарын 4-ныг дуустал болох боловч үзэгчид маш ихээр сонирхож байгаа аж. Хоёр хоногийн байдлаар 100 гаруй …
-
2 September
“Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” түүхэн баримт – гэрэл зургийн цомгийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” түүхэн гэрэл зургийн цомог номны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд хичээлийн шинэ жилийн өдрийн мэнд хүргэе. Нэгэн түүхэн үйл явдалтай холбоотой та бүхнийг өнөөдөр энд урьсан юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан эмгэнэлт үйл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл