Yearly Archives: 2015

September, 2015

  • 8 September

    Сэтгүүлчдэд мөнгө өгсөн баримтыг хуурамчаар үйлдсэн байна гэжээ

    Саяхан олон нийтийн цахим сүлжээгээр нийслэлээс зохион байгуулсан Даншиг наадам болон Алдрын од үйл ажиллагааг сурвалжлахад сэтгүүлчдэд мөнгө тараасан талаар гарын үсэг бүхий баримт дэлгэгдсэн. Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдээс МСНЭ-д гомдол гаргасан байна. Мөн сүүлийн үед хэн дуртай нь МСНЭ-ийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулах, ашиг хонжоо хайх болсон талаар өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, С.Шаравдорж …

  • 8 September

    Зам тээврийн ослын гэмт хэргийн гаралтыг судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ

    Орхон аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг 2015 оны эхний хагас жилийн байдлаар судлан судалгааны дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар  орон нутгийн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд нийтлүүлж, аймгийнхаа 10,000 орчим үүрэн телефон хэрэглэгч нарт зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мессэжийг “Мобиком” ХХК-иар дамжуулан хүргэн ажилласан …

  • 8 September

    Нэг дуу дуулах гэж найман удаа тайзан дээр халтирч унажээ

    Өнгөрөгч бямба гарагт Өмнөд Солонгосын Сөүл хотноо болсон нэгэн тоглолтод оролцож байсан “GFriend” хамтлагын гишүүн Ю Жү “Найз охин” дуугаа дуулах явцдаа найман удаа бүдэрч унажээ. Бичлэг youtube сайтад тавигдсанаас хойш хоёр сая гаруй  хүн үзээд байна. Үүгээрээ тэрээр хамтлагаа бага ч гэсэн олны танил болгосон биз ээ. эх сурвалж: Zaluu.com

  • 8 September

    МСНЭ-ийн уриалга

    УРИАЛГА Эрхэм сэтгүүлчид ээ! Та бид чин шудрагыг дээдлэж,гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. …

  • 8 September

    Л.Гансүх шүүх хурлыг шоронд хийхийг эсэргүүцжээ

    Өнгөрсөн 7 хоногт экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Миний ойр дотны хүмүүсийг хэрэгт унагаж байна” гэж мэдэгдсэн. Үүний гол төлөөлөгч гэж хэлж болох хүн бол түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх билээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр буруутгагдан Ганц-д хоригдож байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй …

  • 8 September

    Жүжигчин А.Баттүшигийн нууцхан хайрын эзэн хэн байв

    Жүжигчин, орчуулгын дуу оруулагч А.Баттүшиг шинэхэн хайртайгаа учирчээ. Тэрээр нэгэн хэлгүй бүсгүйд нууцаар хайрлах болсон гэнэ. Харин энэхүү хайрыг түүхийг хэрхэн цааш өрнөснийг саяхан нээлтээ хийсэн ” Босуул” кинонос тольдоорой. Тэрээр найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран зохиолыг нь бичсэн уг орчин үеийн түүхэн, адал явдалт кино үзэгчдийн дунд эрэлттэй байгаа бөгөөд үзсэн хүн бүр ам сайтай байгаа гэсэн шүү.

  • 8 September

    Төсвөө алдагдалгүй болгож, өрөө хүндрэлгүй төлөх боломж бидэнд бий юу

    Эдийн засаг энэ онд таван хувийн өсөлттэй гарах төсөөлөл хийж байв. Гэвч оны эхний хагас жилээр гурван хувийн өсөлттэй гарсан. Ийнхүү доогуур гарсанд томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажил удааширсан нь нөлөөлжээ. Тухайлбал, оны эхний долоон сарын байдлаар төсвийн зарлага, санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр дутуу хийгдсэн байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байгаатай холбоотой.  Засгийн газар улсын төсвийн төлөвлөсөн …

  • 8 September

    Гадаадад сурч болохуйц мөнгөөр эх орондоо сурч байна

    Жил ирэх тусам Их, дээд сургуулийн төлбөр нэмэгддэг. Энэ жил гэхэд 10-40 хувиар нэмэгдчихлээ. Иймд боловсролтой болох гэж зарлагадсан зардлаа тооцоход хамгийн багадаа хэдэн төгрөгөөр төгсөж байгаагаа та мэдэх үү. Сургуулийн төлбөр нийгэмд олгогдож байгаа цалингийн доод хэмжээтэй харьцуулбал хүрэлцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энгийн нэг жишээ авъя. Орон нутгаас хүрэлцэн ирж буй “А” оюутан болохдоо нэг жилийн төлбөрөө төлөөд …

  • 8 September

    Ноён Бондгор Хамаг Монголын хит дууг дуулжээ

      С.Жавхлангийн санаачилж эхлүүлсэн Хамаг Монгол төслийн хүрээнд дуучин Ноён Бондгор буриад, халимаг дуучидтай хамтран Монгол түмний сэтгэлд хоногшсон Мөнхийн ус дууг дуулжээ. Энэхүү дуу нь сүүлийн үед Хамаг Монгол түмний хит дуу нь болсон байна. Хамаг Монголын бүх ижий нар минь урт удаан насалж, өнө удаан жаргах болтугай. Ээждээ хайртай хүн бүрт зориулав.   PHOTONEWS.MN

  • 8 September

    Инээмсэглэлийн ач тус

    Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө …

  • 8 September

    Дарьгангачууд Ганга нуурнаа чууллаа

    Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Ганга нуурын чуулган” боллоо. Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах зорилготой, хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Наран, Халзан, Асгат сумдын иргэд оролцсон юм. Эдгээр сумд нь гурван зууны тэртээ Манжийн дарангуйллын үед анх Сүрэгчин хошуу болон үүсч, Олноо …

  • 8 September

    Р.Бурмаа сайд зөвхөн “Цандэлэгийн синдром” биш, талх иддэг хүн бүрийн синдром боллоо

    Р.Бурмааг өмөөрч ханалаа. Одоо үнэхээр “өлсөж” байна. Тээр жил гэхэд дэндүү ойрхон 2009 оны намар Оюутолгойн гэрээ ч зурагдаж, Атрын гуравдугаар аян ч амжилттай өрнөж нэг их халгиж цалгин “үсрэнгүй” хөгжиж билээ. Тухайн үеийн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нь 255.5 мянган га газраас үр тариа, төмс, хүнсний ногоо хураах ёстой. Урьдчилсан балансаар 355.5 мянган тонныг хураах …

  • 8 September

    Налайхын цагдаагийн байгууллагад олон сувгийн телевизийн хүлээн авагч төхөөрөмж бэлэглэлээ

    Өнгөрөгч бямба гариг буюу есдүгээр сарын 5-ны өдөр Налайх хотын цагдаагийн хэлтсийн 80 жилийн ойн арга хэмжээ болсон. Ойн арга хэмжээнд Налайх дүүргээс сонгогдсон НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан оролцож, нийгмийн болон ард иргэдийн амар амгалан амьдрах боломжийг 24 цагийн турш хамгаалж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байдаг цагдаагийн албан хаагчиддаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Мөн Налайхын Цагдаагийн байгууллагын хүн хүч, техникийн …

  • 8 September

    Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулна

    Ховд аймгийн өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, ХБХ-ийн дарга Б.Бат-Очир нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд 9 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд болно. Нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 10-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ …

  • 8 September

    Самар зардаг бяцхан охин сургуулийн сурагч боллоо

    Монголчууд бид нэгнээ гэсэн сэтгэлтэй, бусдыг энэрч хайрлан, тусалж дэмжиж чаддаг өгөөмөр сэтгэлтэй ард түмэн юм. Бусдыг хүнд хэцүү, мөн боломж бололцоогүй болсон үед сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалж дэмжин нэгэндээ итгэл, урам зориг хайрласаар байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь бидний өмнөх нийтлэлүүдээр уншигч танд хүргэж байсан, өдөржин самар заран сууж гэрээ тэжээдэг бяцхан охин Зулаа юм. Зулаа: Сургуульд сурмаар …