Yearly Archives: 2015

August, 2015

  • 28 August

    50 настай гэхэд итгэмээргүй загвар өмсөгч

    Эмэгтэй хүний хувьд 50 насан дээрээ зураг даруулж цуглуулга бий болгоно гэдэг нь тун бүрхэг асуудал юм. Гэвч интернэт ертөнцөд Candy Law нэрээр танигдсан Хятадын загвар өмсөгч бүсгүй өөрийн зургийн цуглуулга бий болгосон байна. Тэрээр 1991 онд Азийн Мисс наадамд түрүүлж байжээ. Сонирхуулж хэлэхэд түүний анхны зургийн цуглуулга нь Хонг Конг хотод гэхэд л 3000 хувь зарагдсан байна.

  • 28 August

    Шуурхай мэдээ: Ашигт малтмалын газрын туршилт амжилтгүй боллоо

    Ашигт малтмалын газраас өнгөрсөн даваа гарагт Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл явуулсан ч серверийн алдаа гарсан шалтгаанаар бүртгэлийг зогсоож, 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцласан юм. Тэгвэл тус газраас серверийн асуудлаа шалгаж өнөөдөр буюу баасан гаригт 11:00-11:05 цагийн хооронд таван минутын хугацаатай туршилтын журмаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл явуулахаар …

  • 28 August

    Төсөв, санхүүгийн мэдээллээ цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулахыг АТГ шаарддаг

    Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын цахим хуудасны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг үнэлжээ. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулав.  -АТГ төрийн байгууллагуудын цахим хуудасны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг яаж үнэлдэг юм бэ? -Авлигын эсрэг хууль тогтоомжид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудад тодорхой нийтлэг үүргүүдийг хүлээлгэсэн байдаг. Хуулиар хүлээлгэсэн …

  • 28 August

    YouTube Gaming ажиллаж эхэллээ

    Анх E3 үзэсгэлэнд танилцуулж байсан YouTube Gaming вэб хуудас энэ зуны туршид хөгжүүлэлтэнд байсан бөгөөд өнөөдөр бүх улс орны интернэтийн сүлжээнд үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэллээ. Энэхүү вэб сайт нь цахим спортыг сонирхогч болон сонирхож буй мянган мянган залуусыг нэгтгэсэн хамгийн том сүлжээ болж байгаа юм. Та вэбээр дамжуулан тоглоомын талаарх мэдээлэл авах, бусад тоглогчдын бичлэг болон шууд дамжуулалтыг …

  • 28 August

    Машин хулгайлсан этгээд Чингисийн талбайн ойролцоо ноцтой осол гаргалаа

    Өнөөдөр өглөө Чингисийн талбайн ойролцоо ноцтой осол гарлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Чингисийн талбайн урд төв замд Pruis маркийн автомашин осолдсон байна. Ослын талаар Замын Цагдаагийн газраас тодруулах гэсэн боловч хэргийг шалгаж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэв. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар машин хулгайлаад зугтаж явсан этгээд уг ослыг гаргасан гэлээ. эх сурвалж: nuudel.mn

  • 28 August

    Л.Эрхэмбаяр дэмжигдсэн дэд сайдынхаа нэрийг мартаж жиргэжээ

    Өнгөрсөн долоо хоногийн гуравдах өдөр хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дэд сайдад дэмжигдсэн гэх хүмүүсийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өөрийн цахим хуудаснаа жиргэжээ. Гэвч хурал хуралдсан өдөр болоод гарсан шийдвэр тогтоолын талаар тэрээр илт буруу ойлголт өгөхүйц мэдээлэл тараасан нь өнөөдөр намынхныхаа дургүйцлийг хүргээд байгаа аж. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дэд сайд нарын асуудлыг хэлэлцсэн нь үнэн …

  • 28 August

    ЖҮДО ДАШТ: Өнөөдөр Л.Отгонбаатар, П.Лхамдэгд нар барилдана

    Казакстаны нийслэл Астана хотын Алау ордонд дэлхийн шилдэг жүдочид хурд хүч, авхаалж самбаагаа дөрөвдэх өдрөө сорьлоо. Манай бөхчүүд өөрсдийн түүхэнд байгаагүй амжилт үзүүлж нэг дэлхийн аваргаас гурван хүрэл медаль авчирч, бөх сонирхогчдоо баясгаж байна. Өнөөдөр манай тамирчдаас хоёр жүдоч ДАШТ-ий татамид барилдана. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс -78 кг-д Лхамдэгд нар барилдах юм. Л.Отгонбаатар эхний барилдаанаа …

  • 28 August

    Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

    Багануурын 700 МВт-ынцахилгаан станцын Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өнөөдөр Диспетчирийн Үндэсний төв ХХК, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК Багануур Пауэр ХХК-уудын хооронд байгуулж, гарын үсэг зурлаа.  Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болох гэсэн чиглэлийг үндэслэн Монгол Улсын эрчим хүчний …

  • 28 August

    “Хуримтлал ба иргэдийн оролцоо” чуулга уулзалтад зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт

    Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы сангийн (ЯБЯС) санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготой “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Blue Sky цогцолборт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд зориулан илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг …

  • 28 August

    Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг танилцуулж байна

    Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний  сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр өөрчлөгдсөн автобусны чиглэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя. 1. Ч1 5 шар-Офицеруудын ордон 2. Ч2 Шархад -МУБИС-3,4-р хороолол 3. Ч3 Зүүн салаа-Халдвартын эмнэлэг 4. Ч4 5 шар –3. 4 хороолол- Сансрын тойрог …

  • 28 August

    Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар,  нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 чиглэлээр нэмэлт тодотгол хийх шаардлагатай болжээ.  Үүнд: Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах газрын зориулалт, байршил, хэмжээ; Иргэнд гэр бүлийн …

  • 28 August

    Н.Энхбаяр: Манай нам Тавантолгойгоо хамгаалахын тулд АН-тай хамтарна

    МАХН-ын говийн бүсийн чуулганд  МАХН-ын дарга Н.Энхбаярын  хэлсэн үгийг  хүргэе. Төрийн эрх мэдэл хааны гарт биш ард түмний гарт байдаг Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад 2006 онд Өршөөлийн хууль батлагдаж хорих ялаар шийтгүүлсэн бүх хүүхдүүдийг шоронгоос сулласан. Есөн жилийн өмнө ингэж Монголын шоронд нэг ч хүүхэд үлдээлгүй эрх чөлөө олгож байсан удаатай. Төр өөрөө алдаж байгаагаа хүлээн зөвшөөрч байвал тухайн оронд …

  • 28 August

    “Босуул” МУСК өнөөдөр нээлтээ хийнэ

    Найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин А.Баттүшиг нар хамтран кино зохиолыг нь бичсэн “Босуул” МУСК өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Үзэгч олны дунд хүлээлт үүсгээд буй уг киноны гол дүрд жүжигчин А.Баттүшиг, Н.Ялалт, С.Ариунбямба, Р.Хишигдэлгэр нар тогложээ. 1930-аад оны ардын бослого, их хэлмэгдүүлэлтийн үйл явдлыг тод томруун харуулсан уг бүтээлийн дууг “Харанга” хамтлагийн дуучин,  МУГЖ Х.Лхагвасүрэн дуулж олны хүртээл болгоод буй. Сүүлийн хэд …

  • 28 August

    Бэлгийн цөөнхийн “Бахархлын өдрүүд” өнөөдрөөс эхэлнэ

    Бэлгийн цөөнхийг хамгаалдаг “ЛГТБТөв” ТББ-аас “Тэгш эрх, бахархлын өдрүүд-2015” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ лесбиян, гей, бисексуал, трансжендер хүмүүсийн талаар нийгэмд зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой ажээ.Ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний нээлт маргааш Чингисийн талбайд  болох юм байна.Энэ үеэр урлаг попынхон оролцож, бэлгийн чиг баримжаа, хүн …

  • 28 August

    Тарваганы түүхий тулам худалдан борлуулах гэж байсныг илрүүллээ

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/645 тоот “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүрэгт байршилтай “ Тоса” худалдааны төвд гэнэтийн шалгалт хийлээ. НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, хүнсний чанар, стандартын …