YouTube Gaming ажиллаж эхэллээ

17Анх E3 үзэсгэлэнд танилцуулж байсан YouTube Gaming вэб хуудас энэ зуны туршид хөгжүүлэлтэнд байсан бөгөөд өнөөдөр бүх улс орны интернэтийн сүлжээнд үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэллээ. Энэхүү вэб сайт нь цахим спортыг сонирхогч болон сонирхож буй мянган мянган залуусыг нэгтгэсэн хамгийн том сүлжээ болж байгаа юм. Та вэбээр дамжуулан тоглоомын талаарх мэдээлэл авах, бусад тоглогчдын бичлэг болон шууд дамжуулалтыг өндөр хурдаар үзэх боломжтой. Ингээд цахим спортын салбарт энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан хамгийн том сүлжээ болох Twitch хүндхэн өрсөлдөгчтэй болж байгаа юм. Azubu -н хувьд бол харьцангүй гайгүй байж мэдэх юм.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …