Yearly Archives: 2015

August, 2015

  • 11 August

    Дэлхий дээрх ер бусын 7 бүсгүй

    Julia Gunse хэмээх энэ бүсгүйн бүх биеийн 95 хувь нь шивээстэй. Энэ амжилтаараа тэрээр Гиннесийн номонд бичигджээ. Mandy Sellars нь “Proteus syndrome” хэмээх өвчинтэй. Түүний хөл одоо ч томорсоор байгаа. Энэ төрлийн өвчтэй дэлхий дээрх цорын ганц хүн юм. Эрдэмтэд түүний удмаас PIK3CA мутаци ген олсон байдаг. Jyoti Amge хэмээх энэ бүсгүйн өндөр 70 см. Тэрээр Гиннесийн номонд хамгийн намхан …

  • 11 August

    Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.11/ хүлээн авч уулзлаа. Ноён Ү Юн Гын УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн хамтарсан форумын хүрээнд улс төр, боловсрол, эрүүл мэнд зэрэг …

  • 11 August

    Анхны парламентад ардчилсан хүчин 5 суудал авч байлаа

    Манай улс 1990 онд АИХ-ын депутатуудаас Улсын Бага хурлын гишүүдийг сонгож байсан цаг саяхан мэт боловч 25 жилийн ойтойгоо золгож байна. Улсын Бага хурлын гишүүд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсныхаа дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ “Бидний хийх ёстой ажил дууслаа” хэмээн огцорч байсан түүхтэй. Үүний дараа УИХ-ын анхдугаар сонгууль болсон байдаг. 1992-1996 оны УИХ нь Монголын парламентын хөгжлийн түүхийг эхлүүлсэн гэж үздэг. …

  • 11 August

    Наадам, ламаар нутгаа “гоёсон” улс төрч

    Өнөөгийн улс төрчид  наадмаас наадам хэсэн  “гоёдог”  болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Иргэдээсээ тасарсан гоё ганган дээл өмсөж, эхнэр хүүхдээ  дагуулан наадмаас наадам хэсэж яваа улс төрчдийг бид бишгүй л харсан. Тэгвэл сонгууль ойртох тусам  хутагт хувилгаад, лам гэгээнтнийг  “түшиж”, тэднээс салахаа больсон улс төрчид олширч эхлэжээ.  Ийм нэг жишээ Архангай аймгийн Эрдэнэмандал суманд болжээ. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 90 жилийн ойг …

  • 11 August

    Есөн аж ахуйн нэгж, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоолоо

    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  автомат тоглоомын үйлчилгээ  эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж  байгууллага, …

  • 11 August

    Шизүока мужийн сурагчид Дорноговь аймгаар аяллаа

     Дорноговь аймаг, Японы Шизүока муж хамтран ажиллах гэрээ байгуулаад дөрвөн жил болж энэ сарын 5,6-ны өдрүүдэд ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд боловсролын, тэр дундаа хүүхдүүдийн мэргэжлээ сонгох боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дорноговь аймгийн хүүхдүүд болон Шизүока мужийн сурагчид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддаг бөгөөд хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ дагуу 1000 сурагч хөтөлбөрт хамрагдахаас өнгөрсөн хугацаанд 178 сурагч …

  • 11 August

    Хандгайтын замыг энэ сарын 13-ны өдөр хүртэл хаана

    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаархэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 08 дугаар сарын 06-ны 22.00 цагаас 08 дугаар сарын 13 –ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж, хучилтын ажил хийж байна.  Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр  замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

  • 11 August

    Эрдэмтдийнхээ чансааг нээлттэй зарладаг болцгооё

    Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ. Сэтгүүлч Б.Галаарид Эрдэмтэн гэсэн болгон эрдэмтэй гэдэгт эргэлзэх цаг ирж. Эргэлзээд зогсохгүй нягтлах цаг болж. Монголчууд …

  • 11 August

    Шүтэн бишрэгчид нь Тэйлор Свифтыг айлгажээ

    Кантри стилийн нэрт дуучин Тэйлор Свифт солиотой шүтэн бишрэгчийнхээ хохирогч болжээ. Bad Blood хит дуугаа дуулж байх үеэр нь түүний нэгэн шүтэн бишрэгч Тэйлор бүсгүйн хөлнөөс нь чангааж эхэлсэн аж. Энэ үйл явдал хэдхэн хором үргэлжилсэн бөгөөд хамгаалалтын ажилтнууд нь залууг холдуулж дөнгөжээ. Харин Свифт бүсгүй цахим сүлжээнд тавигдсан дүрс бичлэгийг харвал үхтлээ айсан бололтой. Сая нэг юм ухаан ороод …

  • 11 August

    Фергюсон хотноо онц байдал зарлажээ

    АНУ-ын Миссури мужийн захирагч Жей Никсон, Фергюсон хотноо болж буй зөрчил мөргөлдөөнтэй холбогдуулан өчигдөр 19.30 цагт онц байдал зарлаж, цагдаагийн ажилчдыг жагсаалыг хүчээр тарааж, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг баривчлахыг үүрэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Фергюсон хотын иргэд өнгөрсөн ням гаригаас эхлэн цагдаагийн ажилтан Даррен Уилсоны гарт амиа алдсан 18 настай Майкл Браун хүүг дурсч, тайван жагсаал зохион байгуулж байсан юм. Цагдаа нар …

  • 11 August

    Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

    Сайн байна уу? монгол ахан дүүс минь. Та  бүхний минь сайхан сэтгэлийн тус дэм бидэнд хэрэгтэй боллоо. Миний хүү Ц.Тэмүүлэн одоо 5 настай, 2015 оны 6 сарын 15ны өдөр Буряд улсын Улан-Үдэ хотод аяллаар очоод байрны 2 давхарт гуйлга гуйж буй хүнд тортой идэх юм өгөх гэж байгаад торондоо дийлдээд унаж бэртсэн юм. Эмнэлэгт хүргэгдээд шинжилгээний хариугаар баруун нүдний мөгөөрс …

  • 11 August

    ХХАА-н сайд Р.Бурмаа тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа

    ХХААЯ-наас хоёр долоо хоногийн өмнө тариалан бүхий төвийн бүсүүдийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, зуншлагын байдал, таримал ургамал, хадлангийн ургацын ерөнхий байдалын талаар мэдээлэл сонссон. Энэ үеэр энэ онд тариалсан буудайн талбайн хэдэн хувь нь ганд нэрвэгдсэн, улсын хэмжээгээр хэдий хэмжээний  ургац авах боломжтой байгаа талаар урьдчилсан байдлаар тойм гаргажээ.  Урьдчилсан мэдээллээр газар тариалангийн нийт нутгийн 60-65 …

  • 11 August

    Баянхонгор аймагт тарваган тахлын шинж илэрчээ

    Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг. Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2015 оны А/645 дугаар Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар …