Yearly Archives: 2015

August, 2015

  • 10 August

    Гоо сайханд оролгүйгээр арьсаа арчлах 5 зөвлөгөө

    Та бүхэндээ гоо сайхан, спа-д орж цаг мөнгөө үрэлгүйгээр нүүрний арьсаа өнгөлөг сайхан болгох гэрийн нөхцөлд туршиж үзэх зөвлөгөөнүүдийг хүргэе. 1. Нүүрний иллэг хийх. Нүүрний арьс чангаруулах массаж нь ямар ч төрлийн арьс чангаруулагч маскнаас илүү үр дүн үзүүлдэг. Та хурууныхаа өндгөөр нүд хацараа тойруулах маягаар илж, илэх болгондоо арьсаа 2 тийш нь бага зэрэг татаж, чангалах маягаар иллэг хийж …

  • 10 August

    Никки Минаж жирэмсэн үү?

    Өнгөрөгч хагас сайн өдөр Никки болон Мийк Милл нар Пенсильванд үзүүлбэр үзүүлсэн. Үнэн эсэх нь баталгаатай биш ч тайзан дээр Никки үзэгчдэд хандаж “Миний хүүхдийн эцэгт алга ташаарай” гэсэн бөгөөд энэ үг нь түүний фэнүүдэд том бэлэг боллоо.   www.times.mn

  • 10 August

    Энэ онд 44 автомат тоглоомын газрыг хаажээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд  автомат тоглоомын үйлчилгээ  эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт явууллаа. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 9 аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож 2 аж ахуйн нэгж  …

  • 10 August

    Хьюстоны охиныг найз залуу нь хордуулсан байж болзошгүй

    Бобби Кристиниа Брауны хөрөнгийг хамгаалагчдын нэг нь бүсгүйн үхэлд найз залуу Ник Гордоныг буруутган, түүний эсрэг 10 сая долларын зарга үүсгэжээ. Хьюстоны өргөмөл хүү, Брауны найз залуу Ник Гордон Браунтай Атлантагийн Рөүзвэлл дэх байшинд нь хамт амьдарч байсан юм. Баасан гарагт шүүхэд ирсэн гомдолд, Гордоныг нэгдүгээр сарын 31-нд Браунтай муудалцсаны дараа зодож, улмаар “хортой коктейль” уулгасан гэж буруутгажээ. Ухаан балартсаных …

  • 10 August

    Загвар өмсөгч О.Амгаланбаатар “магтаж, магтаж найзаа гэчихээд эр нөхөртэй нь явалддаг…”

    Загвар өмсөгч О.Амгаланбаатар  “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн,  орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглож олны танил болсон. Мөн “Содура” кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө хэн хүнгүй мэднэ. Түүнийг ааш зангийн хувьд биеэ тоосон их зан гаргаад байхгүй, өөрийнхөөрөө л байдаг гэж ойр дотныхон нь ярьдаг. Их бодолтой зөв үг хэлдэг …

  • 10 August

    Жүжигчин Б.Хулан будаггүй төрхөөрөө “мэндчилэв”

    Жүжигчин Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчин хэмээн тодорхойлдог. “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” кинонуудад тоглон хэдийнээ олны танил болсон. Харин хамтлагаасаа гарч бие даасан уран бүтээлч болсон. Жүжигчин Б.Хулан багаасаа л урлагийн арга хэмжээнд идэвхитэй  оролцдог байсан бөгөөд 14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан удаатай. Анхны фото мисс маань “өөрийн будагүй …

  • 10 August

    Амархан турах арван зөвлөгөө

    Турна гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Энэ талаар амжилт авчрах 10 энгийн зөвлөгөөг та бүхэнд хүргэе. Хүнс хоолны төрлөө байнга солих хэрэггүй. Илчлэг ихтэй хоолноос ямар ч шарсан хуурсан, өөх тосгүй янз бүрийн хөнгөн хоол руу огцом шилжсэнээрээ та турах хүслээ баллах магадлал ихтэй. Зохимжгүй хүнснээс огцом татгалзахын оронд эрүүл хүнсээр бага багаар солиорой. Эхний долоо хоногт ногооны хэмжээгээ нэмэх, …

  • 10 August

    Хөлгүй эзнийгээ асардаг нохой /фото/

    Нохой бол хүний хамгийн итгэлтэй дотны нөхөр гэдэг. Нохойны үнэнч зан чанарыг харуулсан бодит явдлаас сэдэвлэсэн кино хүртэл бий. Тэгвэл БНХАУ-ын энэ нохой хөгжлийн бэрхшээлтэй эзнийхээ хамгийн үнэнч туслах нь гэнэ. Эзэн нь тэргэнцэртэй бөгөөд нохой нь зам гарах, гудамжаар явах тохиолдолд тэргийг нь түрж эзэндээ тусалдаг ажээ.  

  • 10 August

    Өсвөрийн шатарчид 3 мөнгө 8 хүрэл медаль хүртлээ

    Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван  хотод 8 сарын 3-11 хооронд болж өнгөрлөө. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцсоноос стандарт төрлийн эмэгтэй 12 насанд С.Тамир  мөнгө, 10 насанд Мөнгөнзул мөнгө,  14 насанд Т. Номиндалай хүрэл, 10 насанд Б.Алтантуяа хүрэл, Г.Халиунаа 8 насанд хүрэл, эрэгтэй 10 насанд Г.Халиунаа хүрэл, Эрэгтэй 10 насанд Г.Амартүвшин хүрэл, 12 насанд Б.Батсүрэн …

  • 10 August

    “Прокурорын алдрын танхим”-ын нээлт боллоо

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой,  “Прокурорын албаны өдөр” –ийг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх “Прокурорын сургалтын төв”-д “Прокурорын Алдрын танхим” шинээр байгууллаа. 1930 оны 4 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын 6 дугаар Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргийн дүрэм”-ийг …

  • 10 August

    Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ

    Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлтийн арга хэмжээ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Уг тэмцээнийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж, нийт тамирчдад баяр хүргэж үг хэлэн олон улсын дохионы хэлээр мэндчилгээ дэвшүүлэв. Ази тивийн аварга шалгаруулах шатрын 3 дахь тэмцээнд Казакстан, Узбекистан, Энэтхэг, Монгол Улсаас 27 шатарчин ур чадвар, оюун …

  • 10 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Тарваган тахал өвчний сэжигтэй дуудлага: Өвчтөн “О” 25 настай, эмэгтэй, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 8 дугаар сарын 4-ний өдөр тарваганы мах идсэн. Өвчтөнөөс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч илрээгүй тул “тарваган тахал өвчний сэжигтэй” оношийг үгүйсгэж, сумын Засаг даргын 193 тоот захирамжаар хөл хорионы хязгаарлалтын …

  • 10 August

    Прокурорууд тангараг өргөлөө

    Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тушаал гаргаж прокурорын туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Энхбат, Э.Гэрэлмаа, Д.Ууганцэцэг, Х.Оюунцэцэг, Г.Ганхөлөг, Ц.Сүхбат, Б.Батсайхан, Ц.Батзориг, Б.Мөнгөншагай, Ц.Гэрэлбаатар, Б.Ганзориг нарыг Нийслэлийн дүүргийн болон зарим аймгийн прокурорын газруудад прокурорын албан тушаалд томиллоо. Томилогдсон прокурорууд өнөөдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр …

  • 10 August

    “Ногоон хэрэм” төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлнэ

    Монгол Улс, БНСУ-ын ойн хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт өнөөдөр БОНХАЖЯ дээр боллоо. Уулзалтад БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, БНСУ-ын  Ойн сайд Шин Вон Сов, БОНХАЖЯ-ны  Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ерөөлт, БНСУ-ын  Гадаадын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны газрын дарга Ким Юн Гуан болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн захирал Чой Сү Чон нар оролцлоо. Уулзалтаар …

  • 10 August

    Япончууд 70 жилийн тэртээх хар өдрийг дурслаа

    Хүн төрөлхтөн бие, биенийхээ эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн хар түүх бичигдсэнээс хойш 70 жил өнгөрчээ. АНУ, Их Британи батлан хамгаалах салбарт урьд өмнө байгаагүй шинэ хөнөөлт зэвсэг бүтээснээ 1945 оны наймдугаар сарын 6, 9-ний өдөр Японы Нагасаки, Хирошима хотод туршсан юм. АНУ-ын агаарын цэргийн Энола Гей бөмбөгдөгч онгоц 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний 08.15 цагт Хирошима хотод атомын бөмбөг …