Yearly Archives: 2015

August, 2015

  • 10 August

    Үерт амиа алдсан хүний тоо 96-д хүрэв

    Мьянмарт болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 69-д хүрч нэмэгджээ. Өнгөрсөн баасан гаригт тэдний тоог 88 гэж мэдээлсэн байв. Тус улсын баруун өмнө зүгийн нам дор газрууд үерт нэрвэгдсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сард борооны улирал эхэлж Мьянмарт үер болсон. Үүнээс хойш үерийн гамшигт 330 мянган хүн, 500 мянган га тариалангийн талбай нэрвэгджээ. Борооны улирал нь тавдугаар сарын дунд үеэс …

  • 10 August

    30 минутанд кимчиний хачир бэлтгэх жор

    Кимчи нь та бидний өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болжээ. Гараа гаргаж хийсэн амттай хоолоо идэх гэтэл нэг л зүйл дутаад байна уу? Тэгвэл гарын доорх бүтээгдэхүүн ашиглан богино хугацаанд хэрхэн амтат кимчитэй хачир бэлтгэх жорыг танилцуулахаар боллоо. Жоорлоод аваарай. Кимчийг заавал напа байцаагаар хийж удаан хугацаанд дардаг хэмээн ойлгож болохгүй. Энэхүү жороор та 30 минутын дотор кимчи хийж тэр …

  • 10 August

    УИХ-ын гишүүн М.Зоригт дараа жилийн даншигийн гоо бүсгүйд 50 сая төгрөг “амлажээ”

    Олны хэл  ам, шүүмжлэл дагуулсан даншиг наадам болдгоороо боллоо. Даншиг наадамд жороо морины уралдаан болсон бөгөөд тус уралдаанд тусгай байрын шагнал хүртсэн, жороо морь унаж, үндэсний хувцсаа өмссөн  Баярмаа гэх бүсгүйг  фото зурагчин гэдгээрээ УИХ-ын гишүүнээсээ илүү олонд танигдаад байгаа М.Зоригт гишүүн папарацидаж, өөрийн фэйсвүүк, твиттерээрээ дамжуулан олны  мэлмий, сонорт хүргэж “Даншигийн од” болгосон. Улмаар сошиал орчныхон энэ бүсгүйд  “Даншигийн …

  • 10 August

    Нүдэнд дээрх уран зураг /фото/

    Эмэгтэйчүүд өөрийн гоо сайхныг илүү тодотгохын тулд мөн эрч хүчтэй харагдахын тулд нүүрээ буддаг. Тэр тусмаа нүдээ будах нь хамгийн гол нь гэж хэлэхэд болно. Харин эдгээр зургууд бол нүдэн дээр зурсан гайхалтай уран зургууд юм.

  • 10 August

    Увс, Булган, Сэлэнгэ аймгуудад түймэр гарсныг унтраажээ

    Увс аймгийн Өндөрхангай, Түргэн, Сагил,  Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Сайхан сумдад сумдад түймэр гарсныг унтрааж цурманд оруулсан байна. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Атар багийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн Ч-н 10х7м харьцаатай байшин, сэлбэгийн агуулах, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр …

  • 10 August

    Тул голд нэг иргэн, хуучин карьерын тогтоол усанд нэг иргэн живж нас баржээ

    Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд С /9 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.08.07-ны өдөр хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.09-ний өдрийн 08:15 цагт цогцсыг олжээ. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд Л …

  • 10 August

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2015.08.10/ хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар бие даагчдын зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн талаар танилцуулав. Бие даагч гишүүд Өршөөлийн тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрээр хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар …

  • 10 August

    Мария, Сэтгэшгүй эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүллээ

    Нийслэлийн Засаг дарга “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/643 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Мария” ХХК, “Сэтгэшгүй” ХХК хуулийн этгээдүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ. Тус эмнэлэг, сувилалуудын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, …

  • 10 August

    Зоонозын өвчний тулгамдаж буй асуудлаар хурал зохион байгуулагдлаа

    ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тархвар судлал, биотехнологи, микробиологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хурлыг 2015 оны 08-р сарын 7-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОХУ-ын “Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төв”-үүд хамтран зохион байгууллаа. Энэхүү хуралд Дятлов И.А, профессор, Оросын Шинжлэх ухааны академийн Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төвийн захирал, “ОХУ дахь биологийн аюулгүй …

  • 10 August

    Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Монгол ахуйтай танилцлаа /фото/

    Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын захиргааны байгууллагын  удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон. СХД-ийн Засаг дарга М.Чинболд  Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй  зочид төлөөлөгчдийг хүлээн авч  тус дүүргийн 21-р хороонд зочлуулан  Монгол ахуй, соёлтой танилцуулах бэсрэг наадам зохион …

  • 10 August

    Хар зүрхний Хөх нуурт МАК-ын Нямтайшир 5 одтой зочид буудал, нисдэг тэргээр “тансаглаж” байна

    Хар зүрхний Хөх нуурын тухай сонсоогүй монгол хүн ховор. Их эзэн Чингис хааны мандан бадралт, унан доройдолтын аль алинтай нь холбоотой энэ түүхэн газар байгалийн үзэсгэлэн, их түүхийн дурсамжийг хадгалж буйгаараа Монголын аялал жуулчлалын гол нутаг болсон.  Харамсалтай нь гадаад, дотоодын жуулчдын хөл тасрахаа больсон энэ газар Монголын төр, засгийн хайр ивээл, хамгаалалтаас хаягдсанаас байгалийн үзэсгэлэн нь хүний хөлд дарагдан, …

  • 10 August

    Дарханы Засаг даргын “задарсан” үйлдэл

    Төсвийн мөнгийг хувьдаа завшиж байр авсан, тендер будлиантуулсан, ойр дотны хүмүүсээ ажилд томилсон зэргээр байнгын хэл аманд орон нутгийн Засаг ноёдын нэг нь Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат. Улс орны эдийн засаг хямарч, хаа сайгүй бүсээ чангалсан энэ цаг үед засаг ноёдын тансаглал хэрээс хэтэрч, улам “гаарч” байгааг Дархан-Уул аймгийн засаг дарга С. Насанбаттай холбоотой олон асуудлууд гэрчлэх биз ээ. …

  • 10 August

    О.Магнай ШӨХТГ-т тунирхсаар явна

    ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн  гомдлын мөр  өнөөдрийг хүртэл тасраагүй явна. Гудамны тэмцэгчээс гэнэт АН-ын ах нарынхаа ивээлээр ШӨХТГ-ын даргын албанд заларсан тэрээр “Шийдлийн засгийн газар” байгуулагдахтай зэрэгцэн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. О.Магнай ажлаа өгөх үедээ хамтарсан засгийн бүтэц, үйл ажиллагаа таалагдахгүй байна гэсэн тайлбарыг хийж байсан хэдий ч АН-ынхан түүнийг хэт бодлогогүй, төрийн ажлыг сэтгэл хөдлөлөөр явуулдгийн улмаас алдаатай шийдвэр гаргаж, …

  • 10 August

    Өлсгөлөн зарласан Г.Дэнзэнг эрүүдэн шүүж байна гэв

    Өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан байна. Түүнийг албан тушаалаа урвуулсан, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан АТГ-ынхан гурав дахь сардаа цагдан хорьж, шалгаж байгаа. Хүний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байхдаа цагдан хорьж, эрүүдэн шүүж буй нь хууль зөрчиж буй үйлдэл …