Yearly Archives: 2015

August, 2015

  • 7 August

    МАН-ын 6 сайдыг огцрууллаа

    Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрээр, Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан …

  • 7 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:  31 дэх долоо хоногт мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт тууралттай өвчний хамшинж нийт тохиолдлын 64.4 хувийг эзэлж байна. Цочмог цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дунджаас өндөр байгаа бөгөөд 25 дэх долоо хоногоос эхлэн үргэлжлэн ихсэж, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн байна. …

  • 7 August

    Тоглоомд агуулагдах химийн аюултай бодисуудыг тогтоолоо

    НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс Хүүхдийн тоглоомны найрлаганд ордог химийн аюултай бодис, эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн талаарх мэдээллээ. Тоглоом худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан дараах зөвлөгөөг хүргэж байна. ХҮҮХЭЛДЭЙ Охидуудын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл барби цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг. Зөвлөгөө -Жижиг хүүхэлдэй …

  • 7 August

    Маргааш Чингис хааны талбайд 500 лам ном хурна

    Маргааш өглөө 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадамд оролцох 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурна. Энэ үеэр Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг айлдах юм. Мөн энэхүү арга хэмжээнд оролцох иргэдэд Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, …

  • 7 August

    Бидний эрүүл гэж боддог “эрүүл бус” 10 хүнс

    Сүүлийн үед хүмүүс дор бүрнээ аль болохоор эрүүл хоол хүнс сонгож хэрэглэхийг эрхэмлэх болсон. Хүнсний дэлгүүрт ч “эрүүл” гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүд эгнээ эгнээгээрээ ярайдаг билээ. Гэхдээ тэдгээр таргалуулдаггүй, элсэн чихэргүй, амин дэмтэй гэсэн тодотголтой бүтээгдэхүүний чанарын баталгаа нь хэр зэрэг байдаг юм бол? Энгийн хэрэглэгч бид үйлдвэрийн арга технологи, орц найрлага нь баталгаатай эсэхийг төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл хүмүүсийн …

  • 7 August

    Баян-Өлгийчүүд өмхий дунд зусаж байна

    Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ өдрүүдэд Америкаас ирсэн найз маань холын зочидтойгоо төрсөн нутгийнхаа зүг аялалд гарцгаажээ.  Увс тийш хүлгийн жолоо залсан америкчууд Ховд, Баян-Өлгийг ч төлөвлөгөөндөө оруулж. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн төв дэх “Тирлик” зах болон түүний эргэн тойрны байдал тэдний нүдийг орой дээр нь гаргаж орхижээ. Ингээд Баян-Өлгийн албан тушаалтнуудад хаягласан захидлыг бидэнд илгээсэн юм.       …

  • 7 August

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/. 2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд: …

  • 7 August

    Маргааш “Хүй долоон худаг”-руу нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ

    “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн …

  • 7 August

    Зуслангийн замын ажил энэ оны 10 дугаар сарын 30-нд гэхэд дуусна

    Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр зам, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох ажил, Улиастай – Гачуурт чиглэлийн  авто замын бүтээн байгуулалтын  ажлын явцтай танилцлаа. Хамгийн эхэнд …

  • 7 August

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10:00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны хурал НЗДТГ – ын А танхимд болно. Утас: 99666553 10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон “Даншиг наадам- Хүрээ цам” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 09:30 цагт Хангарди ордны урдаас хөдөлнө.Утас: 88781218, 325044 12:00 цагт: Нийслэлийн ИТХ–ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн …

  • 7 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 7-ны Баасан гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.00-17.00 цагт: 11-р хороо Төмөр зам, ШШГЕГ-ын 409-р анги, Сүйхэнт, Жимс трейд, Траст трейд, Актив Хийц, Гор Газ ХХК-ууд, Ногоон зоорины гудамжууд болон тэдгээрийн ойр орчмоор 10.30-17.30 цагт: 12, 10-р хороо Улаанбаатар сан, …

  • 7 August

    Хонь, гахай жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 22. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Мунхрахуй.  Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа …

  • 7 August

    Улаанбаатарт 26-28 градус дулаан байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар  26-31 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. …

  • 6 August

    Унтахаасаа өмнө хийж байх хэрэгтэй хамгаас чухал 7 зүйл

    Унтахаасаа өмнө эдгээр зүйлийг хийж байвал сайн унтаж чадах хийгээд хөгшрөлтийг удаашруулж чадах юм шүү бүсгүйчүүдээ… 1.Шүд болон нүүрээ сайн угааж цэвэрлэх Унтахаасаа өмнө шүдээ угаах нь өглөө шүд угаахаас ч чухал байдаг ажээ. Амны хөндийд хурсан бохир зүйлсийг арилган шүдийг хамгаалан сайн унтахад үйлчилнэ. Унтахын өмнө нүүрээ цэвэрлэх нь нүүрний будгийг арилган таатай унтуулна. 2.Гарын хуруугаараа үсээ самнах Өглөө …

  • 6 August

    Засгийн газрын зургаан гишүүнийг огцрууллаа

    Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн барьсан зургаан сайдыг огцруулах тухай төслийг хэлэлцэж нийт 45 гишүүн санал хураалтанд оролцож, 95.6 хувь нь тус саналыг дэмжснээр Шадар сайд У.Хүрэлсүх, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын МАН-аас Засгийн газарт томилогдсон зургаанд гишүүн огцорлоо. Харин энэхүү санал хураалтад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй.